Нийгэм мэдээ
ЦЕГ-аас морьт эргүүлийн чиглэлээр Их Британид туршлага судална

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Фиона Элизабет Блайтыг хүлээн авч уулзаж, хууль зүй, дотоод хэргийн салбарт туршлага судлах, чадавхыг бэхжүүлэх, албан хаагчдад англи хэлний сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцжээ.

Элчин сайд Фиона Блайт хоёр улсын хууль зүй, дотоод хэргийн салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлж, Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөл Их Британи улсад морьт эргүүлийн чиглэлээр туршлага солилцох ажлыг ойрын үед хэрэгжүүлэх боломжтой талаар мэдээлэл өгсөн байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Автономит засгийн үеэс л Ардын засаг байгуулагдах хүртэл Нийслэл хүрээнд морьт эргүүл хийдэг байсан гэж түүхийн сурвалж бичигт өгүүлсэн байдаг даа, юун холоос туршлага судлана вэ? Хэдэн дарга нар нь л зугаалах аргаа олчих юмаа.
Морьтон монголчууд гэж онгирдог атлаа гадны орноос морьт эргүүлийг яаж хийдгийг хуулж авах гээд байдаг. Мөн ч ичмээр дамшиг юм даа. Монголоо алдагсад өөдлөхгүй.
Ер нь морь мэддэггүй мөн морь унаж чаддөггүй этгээдүүдийг цагдаагийн байгууллагад ажилд авах хэрэггүй. Тэр тусмаа цагдаагийн удирдах албан тушаалд бүүр томилж хэрэггүй. Мөн морь унаж чаддаггүй нөхдийг ерөнхийлөгч ерөнхий сайд болон их хурлын гишүүнээр сонгох хэрэггүй. Ер нь морь унаж чаддаг байхыг төрийн алба хаших давуу тал болгох хэрэгтэй. Эр эмгүй адил шүү.
туршлага судлаад байх юу бна монголчууд чинь угаасаа морьтой ахмгийн амархан ойлголцож чаддаг хүмүүс миний үед би цагдаа ажиллаж байхдаа морин эргүүл хийдэг байсан шүү дандаа худлаа мөнгө луйвардах арга хайж байх юм боломж оо зөв ашиглаад хийхэд заавал гадны улс руу явж судалдаг гэж юу бнаа