Нийгэм мэдээ

Дорноговийн түрээсийн орон сууц ашиглалтад орлоо

Иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд Дорноговь аймгийн төв Сайншанд хотод баригдсан “Мандах наран-5” орон сууцны хороолол өнөөдөр ашиглалтад оржээ.

Тус хорооллын нэг хэсгийг түрээсийн орон сууцны зориулалтаар барьж, аймгийн зорилтот бүлгийн иргэдэд түрээслээд өмчлөх журмын дагуу олгож байгаа юм. Шалгаруулалтад 340 иргэн материалаа илгээснээс тэнцсэн 98 иргэн өнөөдөр шинэ байрныхаа түлхүүрийг гардан авчээ.

“Мандах наран-5” хороолол нь түрээсийн 72 айлын хоёр блок, ипотекийн зээлийн 72 айлын хоёр блок барилгаас бүрдэж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-26 19:21

Ямар ч ногоон байгууламж байхгүй тохижилтийг хийлгэж байж хүлээн авч бмаар юм!!!!!ямар 19 г зуун биш дээ!!!хэдэн жилийн дараа хархаас хачин юм болно доо. Хүмүүс минь дэлхийн хэмжээндээ шаардлагаа тавьж соёлжоо ч дээ

Холбоотой мэдээ

Back to top button