СПОРТ

Э.Батболд дэлхийн тулааны спортын наадмын аварга боллоо

Саудын Араб улсын Рияадх хотод 7 өдрийн турш үргэлжилж буй Дэлхийн тулааны спортын их наадмын пара жюү жицүгийн төрөлд -73 кг-ын жинд дэлхийн хошой аварга Э.Батболд алтан медаль хүртжээ.

Тэрбээр  ОХУ, Герман, Бразил улсын тамирчдыг буулган авч аваргаар тодорсон байна. Тодруулбал, Бразилын тамирчныг цэвэр ялж, хоёрдугаар тойрогт ОХУ-ын тамирчныг оноогоор ялаад аваргын алтан медалийн төлөө Германы тамирчинтай тулалдсан байна.

Дэлхийн тулааны спортын их наадамд спортын 16 төрөлд 1700 орчим тамирчин оролцож байгаа бөгөөд дэлхийд чансаагаараа эхний наймд бичигддэг тамирчид урилгаар оролцдог аж. Монгол Улсаас жюү жицүгийн дөрвөн тамирчин оролцсон бөгөөд эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд Г.Монголжин хүрэл, -70 кг-ын жинд Б.Хулан мөнгө, -73 кг-ын жинд Э.Батболд алтан медаль хүртсэн амжилттай наадмаа өндөрлүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-27 14:25

манай тамирчид урамтай байна шүү явсан тэмцээн бүрдээ амжилт гаргаж төрийн дуул�##�аа эгшиглүүлж байна. амжилт хүсье.

Back to top button