Нийгэм мэдээ

Тамхи татдаг 226 сая хүн ядуу амьдарч байна

ДЭМБ-ын судалгаанд буурай хөгжилтэй улс орны хүн ам хоол хүнс, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулдаг мөнгөнөөсөө илүү ихийг буюу орлогынхоо 10 хувийг тамхи авахад зарцуулдаг гэсэн судалгаа гаргажээ.

Мөн тамхинаас үүдэлтэй зүрх уушгины өвчин, хорт хавдраас болж олон гэр бүл санхүүгийн хүнд байдалд ордог.

Тамхины улмаас жил бүр 7 сая гаруй хүн нас бардаг байна. 30-аас дээш насны хүн амын нас баралтын 12 хувь нь тамхины шалтгаантай байдаг аж.

Жил бүр тамхины хэрэглээнээс шалтгаалсан өвчлөл, хөдөлмөрийн чадвар алдалтыг эмчлэхэд зориулж 1.4 триллон ам доллар зарцуулдаг байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button