НИЙГЭМНийгэм мэдээ

8 настай хүүхэд пааранд гараа хавчуулж, тусламж дууджээ

Найман настай хүүхэд гараа паарны завсар хавчуулж, тусламж дуудсан тохиолдол гарчээ.

Тодруулбал, Завхан аймагийн Улиастай сумын Жинст багийн Холбооны 24 айлын байранд бага насны хүүхэд гараа халаалтын паарны завсар хавчуулсан тухай дуудлагыг өчигдөр буюу аравдугаар сарын 31-ны өдрийн 09.50 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 09.54 цагт очиход найман настай эрэгтэй А баруун гараа паарны завсар хавчуулаад, гаргаж чадахгүй байжээ.

Улмаар аврах багийнхан 36 минутад ажиллаж, гарыг нь паарнаас гаргажээ.

Иймд, эцэг эхчүүд та бүхнийг бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулж, ямарваа нэгэн эд зүйлсийн завсраар гар, хөлөө хавчуулсан тохиолдолд яаралтай аврах багийнхныг дуудахыг анхааруулж байна.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button