НИЙГЭМНийгэм мэдээ

ФОТО: Дэлхийд алдартай акробатын "Magic Mike show"-ны тасалбар 79-150 мянган төгрөг

АНУ, Англи, Австрали, Канад болон Европын хэд хэдэн оронд үзэгчдийг байлдан дагуулсан шоу болох "Magic Mike show" Монголд анх удаагаа болох гэж байна. Тодруулбал, эмэгтэйчүүдийн дунд хамгийн алдартай эл шоу үзүүлбэрийг хоёр удаа Улаанбаатар хотод зохион байгуулах ажээ.

ШУУД ДАМЖУУЛАЛТ:

Тус шоуны оролцогчид хэвлэлийн хурал хийж, сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Тэд "Бид урьд хожид байгаагүй гоё шоуг зохион байгуулахаар хүрэлцэн ирлээ. Арваннэгдүгээр сарын 3 болон 4-ний өдөр тус шоуг хийнэ. Эхний өдөр нь SKOL-д зохион байгуулах бол хоёр дахь өдөр нь Зайсан Хиллд олон нийтэд хүргэнэ" гэв.

Үргэлжлүүлэн "Энэ үзүүлбэрийг бүгд стрип гэж ойлгодог. Тэгж ойлгож болохгүй. Энэ бол акробат үзүүлбэр юм. Эмэгтэй гэлтгүй эрэгтэй хүмүүс ч үзэх боломжтой. Бид гурав Австралид хамгийн шилдэг үзүүлбэрийг үзүүлдэг тул дэлхийд танигдаж чадсан гэж боддог" гэв.

Зохион байгуулагчдын зүгээс "Реппер Десант, Mo'G, Тандер тэргүүтэй хэд хэдэн уран бүтээлчид оролцоно. Мөн насанд хүрэгчдэд зориулсан буюу 18-аас дээш насныханд зориулсан үзүлбэрийг хүргэнэ. Гуравны өдөр зохион байгуулах шоу нь ВИП бөгөөд такс нь 150 мянган төгрөгийн үнэтэй. ВИП шоу гэх утгаараа олон гэнэтийн бэлгийг барина. Шоппи.мн-ээр тасалбараа худалдан авбал 79 мянган төгрөгөөр худалдаалж байгаа" хэмээлээ.

Т.НАНДИН-ЭРДЭНЭ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button