Д.Дөлгөөн: Найз залуугүй, эхлээд өөрийгөө хайрлаж суръя

Хоронзон гишүүн гэх дүрээрээ олонд танигдаж буй залуу жүжигчин Д.Дөлгөөн 2022 онд СУИС-ийг найруулагч мэргэжлээр төгссөн. Одоогоор тэр жүжигчнээр ажиллах сонирхолтой байгаа ч цаг нь ирвэл найруулагчаараа ажиллаж чанартай уран бүтээл гаргана гэж боддог. Хэтэрхий хийсвэр тул мөрөөдөл гэж ярих дургүй. Харин зориод, заавал нэг зүйлд хүрэхээр зүтгэдэг тул зорилго минь миний үнэт зүйл хэмээх түүнтэй ярилцлаа.
-Өөрийгөө товчхон танилцуулбал?
Би Улаанбаатар хотод төрж, Баянхонгор аймагт өссөн. Одоо 22 настай. 2022 онд СУИС-ийн найруулагчийн ангийг Ч.Найдандорж багшийн удирдлага дор төгссөн. Хоёр дүүтэй, айлын том охин.
-Яагаад урлагийн хүн болъё гэж шийдэв, гэр бүлийнхэнд нь урлагийн хүн байдаг уу?
-Гэрийнхэнд маань урлагийн хүн байхгүй. Аав, ээж хоёр маань хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс бий. Хоёрдугаар ангидаа “Уран жиргээ” тэмцээнд ороод шүлэг уншаад түрүүлж байсан юм. Түүнээс хойш багаасаа л урлагтай холбогдсон. Театр дээр л өнждөг хүүхэд байлаа. Дуртай юмаа хийхээр чадаад байгаа юм шиг санагдаад л урлагийн хүн болъё гэж шийдсэн.
-Мэргэжлийн жүжигчин биш гэхэд их үнэмшилтэй жүжиглэдэг. Дүрдээ яаж тэгж сайн ордог вэ?
-Өөртөө үнэмшээгүй хүнд бусад хүн үнэмшихгүй гэж боддог тул хэрвээ би яг дүрийнхээ оронд нь байсан бол гэж бодож өөрийгөө зоригжуулдаг.
-Гадуур явахаар хүмүүс хэр таньж, яаж хүлээж авч байна?
-Хүмүүс “Өө нөгөө баян эмэгтэй эсвэл Учралаа явж байна” гээд их таньдаг. Зарим нь бол нэг их тоохгүй ээ.
-Учралын дүрд тоглодог Г.Нямдоржтой анх хэзээ, яаж танилцав? Бодит амьдрал дээрээ ямар харилцаатай вэ?
-Оюутан байхдаа танилцаж байсан. Манай нөгөө ангийн залуу. Продюсер маань анх бид хоёрт хамтарч ажиллах санал тавьж байсан. Амьдрал дээрээ бол сайн найзууд.
-Найз залуу байгаа юу? Хүмүүст танигдаад эхэлснээс хойш залуучууд хэр их сонирхож, холбогдож байна вэ?
-Найз залуу байхгүй. Өөрийгөө ч хангалттай хайрлаж сураагүй байгаа болохоор яаж өөр хүнийг хайрлахав. Эхлээд өөрийгөө хайрлаж суръя гэж боддог. Гэхдээ "крашладаг" хүн бол байгаа. Танихгүй залуучуудаас инстаграмаар чат ирснийг нь уншаад л орхичихдог. Яахав сайн залуучууд зөндөө л байгаа байх гэхдээ дийлэнх нь хувь хүн талаасаа ч, харилцаа хандлагаасаа ч ер нь л нэг л сонин болчихсон байгаа юм шиг санагддаг.

-Хүмүүсээс ирж буй эерэг, сөрөг сэтгэгдэл дээр хэр шүүлтүүртэй хандаж байна?
-Эерэг сэтгэгдлээс урам авч байгаа. Гэхдээ мухар сүсгээр ч юмуу хар, цагаан хэл ам тусчихвий гэдэг үүднээс айхтар магтуулаад байхыг хүсдэггүй. Хүмүүс үзэл бодлоо хэлж, алдаа байвал шүүмжлэх нь зөв ч олон нийтийн сүлжээгээр бусдыг доромжлох нь зохисгүй гэж боддог. Гэхдээ одоохондоо намайг нэг их доромжлоогүй ээ, гайгүй /инээв/.
-Киноны санал ирж байна уу? Ямар төрлийн кинонд, ямар дүрд тоглохыг хүсдэг вэ?
-Тухайн дүрдээ тохирох бас яаж бүтээх нь их чухал. Одоохондоо кинонд тоглох болоогүй байх. Өөрийгөө илүү хөгжүүлж, өөртэйгөө сайн ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Мэргэжлийнхээ талаас ч ойлгож мэдэхийг хүссэн зүйл олон байна.
-Танай “Senso” продакшнд хамтарч ажиллах захиалгын санал хэр ирдэг вэ? Сүүлийн үед юун дээр төвлөрч ажиллаж байна?
-Хамтрах санал их ирдэг. Гэхдээ одоогоор продакшныхаа өөрийн контент дээр төвлөрч ажиллаж байгаа тул гаднаас захиалга авахгүй байгаа.
-Ажлаасаа шантарч байсан үе бий юу? Сэтгэлээр унасан үедээ юу хийж, яаж сэргэж байна?
-Одоогоор шантраагүй л байна. Контент бүтээхийн тулд тухайн цаг үеэ маш сайн мэдэрдэг байх хэрэгтэй. Жишээ нь, хүмүүс юунд дуртай байна, юуг их үзэж, сонирхож байна гэдгийг ажиглаад цаг үеэсээ арай түрүүлж бодож сэтгэх хэрэгтэй гэж боддог. Гэхдээ одоохондоо бид нар яг өөрсдийнхөө хүссэн хэмжээнд гоё юм хийж чадахгүй байгаадаа бага зэрэг шаналж байгаа. Би нэг эморохоороо бүр газар доогуур орчихдог. Тэр өдөр тэр чигээрээ л байхгүй болчихдог. Тэгж гунигласан үедээ ихэвчлэн хөгжим сонсож, гүнзгий амьсгалж, алхдаг.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Ихэвчлэн найзуудтайгаа уулзаж, ярилцдаг.
-Хэнээс, юунаас хамгийн их үлгэр дуурайл авч байна?
-Надад нөлөөлөхүйц үг хэлж байсан ч юм уу үйлдэл хийж байсан хүмүүсийн ихэнх нь багш нар маань. Жишээ нь шантарсан байж байх үед за ингэ гээд л нуруун дээр цохиод босгодог ч юм уу. Б.Отгонбат багш маань надад хүн чанартай байх ямар гоёыг ойлгуулж байсан.
-Амьдралын чинь хамгийн үнэт зүйл юу вэ?
-Гэр бүл болон зорилго. Би мөрөөдөл гэж ярихыг хүсдэггүй. Мөрөөдөөд л өнгөрчихвөл яах юм. Зорино, заавал нэг зүйлд хүрнэ л гэж зүтгэдэг.
-Тэгвэл хамгийн ойрын зорилго гэвэл?
-Ойрын зорилго бол турах л байна. Би их хурдан таргалж, турдаг учраас одоо 10 хоногийн дотор турчихъя даа л гэж бодож байна /инээв/.

-Найруулагч мэргэжилтэй гэлээ. Цаашид найруулагч, жүжигчний аль чиглэлээр нь ажиллах сонирхолтой байна вэ?
-Мэдрэмж, эв дүй байвал найруулагчийн мэргэжил маань олон тал руу хөрвөх боломжтой. Одоогоор жүжигчнээрээ явна. Гэхдээ цаг нь ирвэл найруулагчаараа ажиллаж чанартай уран бүтээл гаргана гэж боддог.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайхан Монгол шинжтэй характер жүжиглэлтээс нь харагдаад байдгийн шүү
Ёстой хөөрхөн нэг тийм донжтой бүсгүй байна лээ. Яаж ингэж дэлгэцийн урлагт гараад ирэв ээ
донжтой шүү
Хөөрхөн шүү бумбайчаад
Where is the cheekbones?
Үнэнг нь хэлж бай. Жүжигчин хүн биш бүү гомдоорой. Жүжигчин хүн цаанаасаа өгөгдөлтэй бдг, энэ бүсгүйд тэр нь �##�га. Найруулагч бж магад. Ганц нэг х�##�ьт мульт жул юм гаргачихаад тэрийгээ дүр бүтээлээ гэж сайтуудаар ингэж ярих чинь зохимжгүй бн. Найдандорж багш нь эрхбиш хэлдэг биз. Одоогийн жүжигчнээр төгсөж бга хэдэн бор төлөгнүүд сургуулилт сайн хий. Авьяасгүй бол эртхэн өөр юм бод.
Hahaha ps#a iim tsarai bhku hund yaj nz zaluu olddiin hahahhahahaah