Тогтвортой хот төсөлд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтарна

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовскатай уулзаж хамтын ажиллагааг бататгах, цаашид хамтран ажиллах боломжтой төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.
Тодруулбал, даян дэлхийн байгаль орчны сангийн Тогтвортой хот төсөл болон Текстилийн бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд аюултай химийн бодисын хэрэглээг зогсоох төслийг боловсруулахад БОАЖЯ-ны мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах аж.
Мөн нийгмийн эрүүл мэнд, уур амьсгалд дасан зохицох төслийг боловсруулах, дотоод орчны агаарын бохирдолд барилгын материалын нөлөөллийг бууруулах, ойн түймэртэй тэмцэх багажаар хангах, сургалт зохион байгуулах, түймрийн зураглалыг гаргах, биологийн олон янз байдлын Олон улсын сангийн хүрээнд төсөл хэрэгжүүлэх асуудлаар хамтран ажиллахаар санал солилцжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.