Нийгэм мэдээ
“Буддын шашин ба археологи” эрдэм шинжилгээний хурал болно

“Буддын шашин ба археологи” эрдэм шинжилгээний хурал Гандантэгчэнлэн хийдийн Батцагаан дуганд энэ сарын 6-7-ны өдрүүдэд болно. Эрдэм шинжилгээний хуралд МУИС, ШУТИС, Гандангийн Эрдэм соёлын хүрээлэн, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Угсаатан зүйн хүрээлэнгийн эрдэмтэд болон БНХАУ, БНСУ, Япон улсын эрдэмтэд оролцох аж.
Илтгэлийн сэдвүүд:
- Түргэний голын балгаст хийсэн археологийн малтлага судалгаа-2023, урьдчилсан үр дүн ШУА-ийн Археологийн хүрээлэн
- Дурсгалт барилгын сэргээн засварлалтын зөвлөх архитектур З.Оюунбилэг, Архитектур-археологийн малтлага судалгаа ба Түргэний голын туурь
- Гандангийн Эрдэм соёлын хүрээлэн, Ингэт толгой дахь чулуун бурхныг харьцуулан судлах нь
- Японы Рюкокү их сургууль, Мөнх хааны үеийн Буддын шашин
- Японы Отани их сургууль, Монголын буддын шашны түүхийн археологийн судалгаа-Монгол Японы хамтарсан төслийн үр дүнгээс
- ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын төв нутгаас шинээр илрүүлсэн буддын шашны эртний нэгэн сүмийн тухай
- Монголын үндэсний музей, ХБНГУ-ын Макс Планкийн Гео-антропологийн хүрээлэн, Монголын эзэнт гүрний үе дэх Бурхны шашны дэлгэрэлт, Дархадын хотгорын бүс нутаг дахь археологийн баримтууд
- ШУА-ийн Археологийн хүрээлэн, Дундад зууны булшны олдвороор бурхны шашны дэлгэрэлтийн цар хүрээг тодорхойлох нь
- ШУА-ийн Археологийн хүрээлэн, Бурхны шашны холбогдолт олдвор бүхий 13-14-р зууны үеийн хадны оршуулгын нэг шинэ дурсгал
- Чингис хаан үндэсний музей, Гүнжийн сүмд хийсэн археологийн малтгала судалгаа
- Мандах их сургууль, Бигэр номын ханы хүрээний тухай
- Чингис хаан үндэсний музей, Монгол нутгаас илэрсэн зээ бад хээтэй олдворууд бурхны шашинтай холбогдох нь
- Монголын үндэсний музей, Юанган агуйн орой дээрх Табгач вэй улсын үеийн хийдийн туурь.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.