Эрдэнэсант сум: Малчин эмэгтэйчүүд шуурганаас урьтаж өвөлжөөндөө хүрэх гэж яваад эрсэдлээ

Төв аймгийн Эрдэнэсант суманд арваннэгдүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд хүчтэй цасан шуурга шуурсны улмаас 35-53 насны таван эмэгтэй, 11 настай эрэгтэй хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарав. Нөхцөл байдлын талаарх дэлгэрэнгүйг тус сумын ЗДТГ-ын дарга, ОК-ын нарийн бичгийн дарга Б.Сарантуяагаас тодрууллаа.
Салхины хурд 16-18 метр секунд хүрч шуурсан
Цасан шуурга арваннэгдүгээр сарын 04-ний өдрийн 04:42 цагаас арваннэгдүгээр сарын 05-ны 02:35 цаг хүртэл тасралтгүй 22 цаг үргэлжилсэн. Салхины хурд 16-18 метр секунд хүрч, 9.3-17.3 хэм хүртэл хүйтэрч, үзэгдэх орчин бүрэн хязгаарлагдсан байна. Энэ үеэр Эрдэнэсант сумын онцгой комисст сураггүй алга болсон гэх нийт 12 дуудлага иржээ.
Тодруулбал, арваннэгдүгээр сарын 04-ний өдөр нийт есөн дуудлага ирснээс яаралтай дөрвөн дуудлагаар эрлийг эхлүүлжээ. Эрдэнэсант сум 302 мянган га газар нутагтай бөгөөд тус дөрвөн дуудлага дөрвөн өөр зүгт алслагдсан зайтай байсан тул дөрвөн машинаар нийт 19 хүн эрлийг хийсэн ч шуурхай олж чадаагүй байна.

Малчид их гэрээ өвөлжөөндөө барьсан ч ус муу тул худгаа бараадаж намаржаандаа отрын гэртэйгээ байрлаж байж. Шуурганаар эрчүүд адуу, үхэр зэрэг бод малаа хураан дагаж явсан бол эмэгтэйчүүд цас хүчтэй шуурахаас өмнө амжиж намаржаанаасаа өвөлжөө хүрэхээр хонь, ямаагаа тууж яваад харамсалтайгаар амь эрсэдлээ гэж дүгнэж байгаа аж.
Нас барсан хүмүүсийн цогцсыг өнөө өглөөний 04:00 цаг хүртэл татаж, шүүх шинжилгээний байгууллагууд 07:00 цаг хүртэл ажилласан байна. Харин нутгийн удирдлагаас ар гэрийнхэнийг нь хөдөө гэртээ харихад нь дэм болон замчилж, хөдөөлүүлэх бэлтгэл ажилд нь тусалж байгаа аж. Мөн иргэдээс зарим нэг хандив, санхүү эд материалын дэмжлэг, туслалцаа үзүүлэхээр ярилцаж байгааг хэлэв.
Эрдэнэсант сум 4500 гаруй хүн амтай. 1306 өрхтэйгөөс 938 нь малчин өрх. Сумын хэмжээнд онцгой нөхцөл байдлын үед ашиглах боломжтой, туулах чадвартай тээврийн хэрэгсэл ердөө хоёр байдаг тул иргэдээс дөрвөн тээврийн хэрэгсэл нэмж зургаан тээврийн хэрэгслээр ажилласан байна.
Мөн Төв аймгийн Эрдэнэсант сумаар улсын чанартай 53 км автозам үргэлжилдэг бөгөөд цасан шуурганаар 400 гаруй тээврийн хэрэгсэл саатаж, 160 гаруй хүнийг сургуулийн дотуур байр, цэцэрлэг, спорт төв зэрэгт байрлуулан ажиллажээ. Одоо ч тус суманд явган цасан шуурга шуурч байгаа бөгөөд зам, даваанууд хаагдсан, авто замаар зорчих боломжгүй нөхцөл байдалтай байгаа аж.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
эрчүүд нь бод бог малаа бүгдийг хамт хариулаад л болоод байдаг байсан. Маш их хэнэггүй байдлаасаа болоод байна даа. Тэгэж цасаар шуурах нь тодорхой байхад нэг бол малаа билчээхгүй байх байсан. Нэг бол эрчүүд нь бод малаа богтойгоо хамт хариулах байсан. Нэгэнт болоод өнгөрсөн пмыг яалтай ч билээ.
Хөөрхий дөө, харамсалтай юмаа, Ум ма ни бад мэ хум.
Онцгой комиссын дарга болон удирдлагууд нь маш хариуцлагагүй хангалтгүй ажилласан бна эрч хүчтэй залуу хүн хийх ажил болохоос 60 хүрч бгаа чавганц хийдэг ажил биш шүү. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө сөхөрсөн ч ямар ч бэлэн байдал гэж алга бна, ирсэн дуудлага 50 хувийг аварч чадаагүй гэхээр
Онцгой байдал, байгалийн аюулт үзэгдлийн үед ажиллах сумын хэмжээний иргэний хамгаалалт, онцгой байдлын сайн дурын баг, ажлын хэсэгтэй болох хэрэгтэй юм байна. Өөрөөр хэлбэл тэнгэр хангай муудах үед бэлэн байдалтай байж, иргэдийн байршил, эмзэг хэсгийн нөхцөл байдлыг тогтоож, анхааруулга өгөх, дэмжлэг үзүүлж ажиллах ёстой. Дуудлга өгсөн хойно нь шөнийн 2 цагт хүн дуудах биш, өдөр нь бэлтгэлээ хангачихсан, анхааруулгаа өгчихсөн байх ёстой юм байна. Одоо цагт цаг агаарын аюултай үзэгдлийг хэдэн өдрийн өмнө мэдэх боломжтой болсон шүү дээ.
Корона гэнраалууд ажилаа хийгээч. Аодын татвараас ахиухан цалинжиж байгаа бус уу
numurgui tal gazar bdg bizde
Харамсалтай явдал болжээ. Ум ма ни бад мэ хум