НИЙГЭМСурвалжилга, Нийтлэл

Иргэд автобусаа 20-60 минут хүлээсэн ч багтахгүй үлдэж байна

2023 оны 11 сарын 07-ны өдрийн Мягмар гараг, 18:30 цаг. Баянгол зочид буудлын автобусны буудал дээр 40-50 орчим хүн автобусаа хүлээж зогсоно. Ирж буй автобус ч цөөн, ирсэн нэг нь дүүрэн хүнтэй байх тул уралдан гүйж очсон хүмүүсийн түрүүч цөөн хэд нь л хаалганд нь хавчуулагдан байж арайхийж орно. Харин ихэнх нь багтахгүй үлдэж, дахиад л дараагийн автобусыг хүлээнэ. Тэдний ихэнх нь автобусаа хүлээж 20-30 минут болж байна гэх.

Бид автобус хүлээж буй иргэдтэй ярилцлаа.

-Иргэд: Ирсэн автобуснууд нь дүүрэн хүнтэй, хаалгаа арай гэж хаагаад л явж байна-

"Нисэх рүү явах гээд автобусаа 15 минут хүлээж байна. Автобусны хүртээмж маш муу. 18:00 цагаас хойш ид ачааллын үед дор хаяж 30-60 минут хүлээдэг. Аппликэйшнээс суух автобусаа хараад гардаг ч ялгаагүй л хүлээнэ. Хүлээж хүлээж байгаад ирсэн автобусанд нь суух гэхээр дүүрэн хүнтэй шахцалдаад хаалган дээрээс нь багтахгүй үлдчихдэг. Манайх Кувэйтийн аманд байдаг юм. Өглөө гэрээсээ 06:30 цагт гарж байж ажилдаа амжиж ирдэг. Оройдоо 18:00 гэж ажлаа тараад хоёр цаг явж байж гэртээ очно".

"Хоёр, гурван автобус ирсэн ч хүн нь багтахгүй болохоор яалт ч үгүй үлдээд л 20 минут орчим зогсож байна. Хүйтрэх тусам автобус муу явж байна. Гадаа хүйтэнд удаан зогсох хүмүүст муу. Ялангуяа хүүхдүүдтэйгээ явахаар хүн ихтэй тул сууж чадахгүй юм байна. Залуучууд бол чихээд л суучих юм. Бид нар бол гишгэгдчих гээд айгаад л зогсож байна. Хоёр буудал явна. Такси ч зогсохгүй байна, одоо хүүхдүүдтэйгээ алхаад харина даа".

"Яармаг явах гээд автобусаа хүлээж байна. Түгжрэлээс болоод автобуснууд нь их удаж ирж байна. Өнөөдөр өглөө Яармагаас төв номын сан руу ирэх гэж хоёр цаг түгжирч ирсэн. Ирсэн автобус нь дүүрэн хүнтэй байгаа тул сууж чадахгүй байна. Хамгийн хэцүү асуудал нь автобусанд их чихцэлддэг. Тэрнээс болоод буухдаа хаалга руугаа дөхөж ч чадахгүй хэцүү байдаг".

"Зайсан чиглэл рүү явах гээд 66, 55 дугаартай автобусыг хүлээж байна. Хүнсний 4-р дэлгүүрээс наашаа алхаж ирсэн. Ирээд 20 гаруй минут болоход хоёр автобус ирсэн ч багтсангүй. Ирсэн автобуснууд нь дүүрэн хүнтэй, хаалгаа арай гэж хаагаад л явж байгаа болохоор сууж чадахгүй л байна. Автобусны хүртээмж маш муу байна. Дээр нь замын халтиргаанаас болоод өнөөдөр нэлээн бөглөрөлтэй байна. Болохгүй бол тэгээд алхана даа".

"120 мянгат орох автобусыг 20 минут хүлээж байна. Автобусанд хүмүүс их шахцалддаг, бүр багтахгүй болохоороо сууж чаддаггүй. Баахан хүмүүстэй чихэлдэх нь их хэцүү, нэг юмнаас барихгүй л бол халтирч уначих гээд байдаг"

"Ирээд 15 минут болж байна. Яармаг, нисэх рүү суух гээд. Өглөө бол хувийн унаагаар явчихдаг, орой л улсын унаа хүлээдэг. Заримдаа алхчихдаг ч өнөөдөр хүйтэн байгаа болохоор автобусанд суух гээд л хүлээж байна".

"Яармаг явах гээд л автобусаа хүлээж байна. Орой үдэш, хүйтэнд автобус ирэхгүй хүлээх л их хэцүү. Заримдаа бас түгжрэлээс болоод автобус нь ирдэггүй".

-1000 автобус 107 чиглэлд үйлчилж байгаа ч иргэд дуу нэгтэйгээр хүртээмж муу гэв-

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 1000 автобус 107 чиглэлд явж байна. Эдгээрээс 700 гаруй нь 2009 онд орж ирсэн хуучин автобус. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд сүүлийн 14 жилийн хугацаанд шинэчлэлт хийгдээгүй. Тиймээс нийтийн тээврийн парк шинэчлэх ажлын хүрээнд энэ онд 800 автобус шинээр оруулж ирэхээр төлөвлөсөн ч ердөө 274 автобус л шинэчлэгдээд байгаа юм.

Ийнхүү шинэ, хуучин нийт 1000 автобусаар өдөрт 600 мянган иргэн буюу нийт хүм амын 40 хувь нь үйлчлүүлж байна. Тэд дуу нэгтэйгээр автобусны хүртээмж муу байгааг хэлж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-08 08:04

Нийтийн тээврийн газар гэж дампуурсан газрыг шинээр зохион байгуулж болдоггүй л юм байх даа. Нийтийн тээврийн маршрутыг оновчтой, хүртээмжтэй хийчих чадамжгүй, үр ашиггүй, ихэнх нь урт урт чиглэлүүд байх. Түлхүүр буудлууд буюу зангилаан дээрээс с�##�а�##�сан богино эргэлттэй хүртээмжтэй сүлжээг хийх хэрэгтэй. Зөвхөн энхтайвны өргөн чөлөөнд төвлөрсөн системтэй нийтийн тээвэртэй дээ. Тэр нь ч тэгээд оновчгүй. Ард кино театраас зүүн чиглэл рүү явах гээд үзээрэй. Ямар ч боломж байхгүй. Хотын төвөөс өөр газарт амьдардаг бол дуус дуус

Зочин
Зочин
2023-11-08 17:12

Ногоон автобусны хэрэг нүүрсчид ждучид 60 тэрбум гм ийн хэргүүд сү батболд.сарангэрэл. ундармаагийн хэргүүд авилгачдын хэргүүд дарагдсаар бид ядужрсаар

Холбоотой мэдээ

Back to top button