Нийгэм мэдээ

Энхийг сахиулагчид жилийн дараа эх орондоо ирлээ

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах "UNMISS" ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн хурандаа Н.Эрдэнэбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 12-р ээлжийн мотобуудлагын батальоны сүүлийн цуврааны бүрэлдэхүүн өнөөдөр эх орондоо иржээ.

Бие бүрэлдэхүүнийг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ж.Өсөхбаяр, Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч хурандаа Ж.Молорболд нарын удирдлагууд угтан авсан байна.

Бригадын генерал Ж.Өсөхбаяр “Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн дэлхий дахинд Монгол цэргийг дахин таниулсан дайчдадаа баяр хүргэе. НҮБ-д цэрэг хандивлагч улс орнуудын энхийг сахиулагчдын дунд бахархал, үлгэр дуурайл болж мэргэжлийн ур чадвар, үүрэг гүйцэтгэх байдлаараа манлайлагч нь байсан та бүхнээр бахархаж байна” хэмээжээ.

Харин цэргийн багийн захирагч хурандаа Н.Эрдэнэбаяр "Эх орондоо эрхэм дайчдынхаа хамт ирсэндээ баяртай байна. Эх орныхоо нэр хүндийг дэлхий ертөнцөд дуурьсган, эх дэлхийн энх тайван, хүн төрөлхтний амар амгалангийн төлөөх үйлсэд нэр төртэй зүтгэсэн цэргийн багийнхандаа болон хайртай гэр бүлийнхэнд нь баярласнаа илэрхийлье" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button