Гадаад мэдээДЭЛХИЙ

Америк эмч нар дэлхий дээрх анхны нүд шилжүүлэн суулгах мэс заслыг хийжээ

Нью-Йорк хотын мэс засалч нар дэлхий дээрх хамгийн анхны нүд шилжүүлэн суулгах мэс ажилбарыг амжилттай гүйцэтгэсэн гэдгээ пүрэв гарагт /2023.11.09/ мэдэгджээ.

Энэ нь томоохон амжилт ч шилжүүлэн суулгасан нүдэнд хараа ороогүй байгаа юм. Тус мэс ажилбараас өмнө эмч нар зөвхөн нүдний уураглаг бүрхүүлийг (нүдний хамгийн гаднын цагаан бүрхүүл) л шилжүүлэн суулгах мэс засал хийдэг байсан аж.

Эмч нар Аарон Жеймс нэртэй 46 настай цэргийн ахмад дайчинд нүд шилжүүлэн суулгасан юм. Жеймс ажил дээрээ байхдаа өндөр хүчдэлд цохиулж нүүрний зүүн тал, хамар ам, зүүн нүд нь харамсалтайгаар гэмтсэн байна.

Нью Йоркын их сургуулийн Лангон эрүүл мэндийн төвийн мэс засалчид Жеймсд тал нүүр шилжүүлэн суулгах мэс засал хийхдээ гоо зүсийг нь хадгалах зорилгоор нүд мөн шилжүүлж суулгажээ.Тэгэхээр ажилбарын өмнө нүдэнд хараа орохгүй байх магадлал өндөр гэдгийг Жеймс болон эмч нар мэдэж байсан юм.

Мэс ажилбарт оролцсон эмч Эдуардо Родригез “Хэрвээ хараа тодорхой хэмжээнд орвол үнэхээр гайхалтай хэрэг. Гэхдээ бидний зорилго бол нүдийг зарчмын хувьд шилжүүлэн суулгах байсан” хэмээжээ.

Одоохондоо нүд харааны мэдрэлээр тархи руу мэдээлэл дамжуулахгүй байгаа. Эмч нар харааны мэдрэл болон шилжүүлэн суулгасан нүд хоорондоо холбогдох явцыг дэмжихийн тулд донорын ясны чөмгөөс хөгжиж гүйцсэн үүдэл эс харааны мэдрэлд суулгасан байна.

Жеймс мэс ажилбарын дараа ярилцлага өгөхдөө “Эмч нар хараа буцаж орно гэж огт найдахгүй байгаа гэдгээ анхнаас нь хэлсэн. Гэхдээ би тэдэнд туршаад үз, туршлагатай болбол дараа нь өөр хүмүүст тус болж магадгүй шүү дээ” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button