Д.Амарсайхан дэлхийн шатар сонирхогчдын хошой аварга боллоо

Шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Оман улсын Мускат хотноо энэ сарын 2-10-ны өдрүүдэд боллоо. Тэмцээнд манай улсаас 19 шатарчин 2300, 2000, 1700 хүртэлх гурван чансааны ангилалд өрсөлдөв.
Д.Амарсайхан 2000 хүртэлх ангилалд 8 өргөөс 8 хожсоноор тэмцээн өндөрлөхөөс нэг өргийн өмнө алтан медаль хүртэж, сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга болжээ. Тэрбээр 2019 оны тус тэмцээнээс анхны түрүүгээ авч байв.
Шатар сонирхогчдын ДАШТ-д түрүүлсэн Монголын тамирчдаас дурдвал, 2011 онд GM С.Билгүүн, 2011 онд WFM Б.Ану, 2013 онд WFM Б.Янжинлхам, 2014 онд FM Г.Мөнхбаяр, 2016 онд FM Э.Хулан /2 төрөлд аварга/, 2017 онд WIM Б.Баярмаа, 2018 онд WIM Б.Баярмаа, 2019 онд WFM Б.Халиун, 2019 онд FM Д.Амарсайхан нар түрүүлж байсан түүхтэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.