Нийгэм мэдээ
Баянчандмань сумын Политехникийн коллежид ХБИ-д зориулсан мэргэжлийн анги нээжээ

Төв аймгийн Баянчандмань сумын Политехникийн коллежид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж цахим үйлчилгээний ажилтны шинэ мэргэжлийн анги нээсэн байна.
Тодруулбал, Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг боловсролд тэгш, хүртээмжтэй хамруулах зорилгоор уг ангийг нээжээ. Харааны бэрхшээлтэй суралцагчдад зориулж том үсэгтэй, тод шар өнгийн компьютерын гар болон дэлгэц уншигч программыг суурилуулсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.