Top StoriesУлс төрийн мэдээУлс төрийн халуун сэдэв

17 сумаас 13 нь засмалжсан Ховдын аминч гишүүд зам тавихад "донтжээ"

Жил жилийн төсвийг батлахад Хэнтий аймаг  хөрөнгө оруулалтын зардлаараа тэргүүлдэг. Араас нь Увс бичигдэх хандлагатай. Ерөнхийдөө Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын аймаг, эсвэл Увсын гишүүд айхтар гэдэг тодотгол тэгж зүүгддэг. Энэ жилээс ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтайг илтэд дэмжин зүтгүүлж буй.

Харин Ховдод Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос хойш мөн яаж ийгээд хар зам тавих хөрөнгө оруулалтын төсөв “шургуулчихдаг” дүр зураг тогтоод удсан. Тэр дундаа автозамын төсөл.

Ирэх 2024 оны хувьд Ховд хөрөнгө оруулалтын зардлаар толгой цохиогүй ч эхний тавд бичигдэж байна. Гэхдээ зам тавих, бүтээн байгуулалтын элдэв ажил тус аймагт хийгддэг хэвээр.

Ховдын 17 сумын 14 нь засмалаар холбогдсон

Ховд аймаг 17 сумтай. Үүний 13 нь засмал замаар холбогдчихсон гэдэг нь бусад аймгуудын хувьд маш өндөр үзүүлэлт. Аймаг хооронд л хар зам байдгаас, сум хооронд засмалаар чөлөөтэй зорчих боломж хаана ч угтаа язгаарлагдмал. Ховдод тийм биш.

Хамгийн сүүлд, энэ арваннэгдүгээр сард Ховд аймгийн Ховд сум баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замд холбогдож байгаа. 18.7 км энэ авто замыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр, долдугаар сард эхлүүлсэн байдаг. Энэ засмалаар холбогдсон 14 дэх сум нь болох юм.

Харин 2024 оны төсвийн төслийг хэлэлцэх үеэр 800 тэрбум төгрөгийн өртөгтэй, ирэх онд 240 тэрбумаар санхүүжих 212 төсөл арга, хэмжээ Төсвийн байнгын хороон дээр нэмэгдэж орж ирсэн. Нөгөө талд, УИХ-ын Хяналт шалгалт, үнэлгээний газрын төсвийн хяналт шинжилгээний хэлтсээс 1.5 их наядын төсөвтэй, ирэх онд 227.5 тэрбумаар санхүүжих 86 төсөл арга хэмжээг хууль зөрчсөн гэж үзсэн.

Энэ жагсаалтад дахиад л Ховдын засмал замын төсөл орж иржээ.

Хууль зөрчсөн, зураг төсөлгүй төслийн жагсаалтад Ховдын хоёр хар замын төсөл багтжээ

Тухайлбал, баруун босоо тэнхлэгийн авто замаас Ховд аймгийн Мөнххайрхан сум чиглэлийн 63.5 км авто замын төсөл. 70.1 тэрбумын төсөвтэй, ирэх онд 8.5 тэрбумаар санхүүжнэ.

Дахиад оюутны дотуур байрын барилга болон усжуулалтын системийн шинэчлэлийн хоёр төсөл дээрх 86 төслийн жагсаалтад багтаад байв.

Үүнээс гадна, есөн төсөл зураг төсөв нь эцэслэн батлагдаагүй зөрчилтэйг илрүүлсэн. Үүнд мөн Ховд аймгийн Дөргөн сумын төвийн хатуу хучилттай авто замын төсөл багтсан, 1.5 тэрбумын төсөвтэй. Зураг төсөлгүй төслийн эл жагсаалтад Ховд аймагт өөр цахилгаан хангамж, халуун усны барилгын хоёр төсөл оржээ.

Ер 2020 онд Ховд аймгийн ЗДТГ-аас 10 гаруй сумыг засмалаар холбосон анхны аймаг боллоо, автозамын бүтээн байгуулалтаараа улсад тэргүүллээ гэж мэдээлж байв. Тухайн жилд л гэхэд Цэцэг сумын төвийг Хөшөөт-Ярант чиглэлийн замтай холбох 4.9 км авто зам ашиглалтад орсон байдаг, улсын төсвийн 3.3 тэрбум төгрөгөөр.

Нэг үгээр ийнхүү Ховдыг бүрэн шахуу засмалжсан аймаг гэж хэлж болно.

Нэн шаардлагатай, алслагдсан сумдыг засмалаар холбох ажил бол Монгол Улсын хэмжээнд, жигд хийгдэх ёстой ажил. Харин аймгаар ялгаварлаж болохгүй. Ерөнхий хэлбэр, агуулга нь бөгөөд зорилго нь адилхан. Гэвч улсдаа тэргүүлэх хэмжээнд засмалжчихаад жил бүрийн улсын төсөвт дахин дахин автозамын төсөл оруулж ирдэг “даварсан” ч гэх үү, улайрсан ч гэх үү хандлага Ховдын гишүүдэд суужээ.

Ховдын аминч гишүүдийн хандлага

Энэ парламентад Ховд аймгийг С.Бямбацогт, Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж нар төлөөлж байна.

С.Бямбацогт Зам тээврийн хөгжлийн сайд болсон гэсэн шиг, сүүлийн үед хэрэгжүүлэх, шинээр эхлүүлэх улсын хэмжээний автозамын төслүүдэд Ховдыг багтаасан нь цөөнгүй. Тэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “найз”, Засгийн газрын гишүүн, мөн УИХ-д ч Ховд аймгийг төлөөлж буйн хувьд төсөл зүтгүүлэх бүрэн чадамжтай. Атал өөрийнх нь бус бусад аймаг, улс нийтээрээ засмалжих, адаглаад хамгийн бага автозамтай аймаг эхэлж засмалжих шаардлагатайг баримталж, тийм бодлогоор ажиллах ёстой албан тушаалтан мөн үү, мөн.

Ш.Адьшаа 2020 онд сонгогдсон Ховдын гишүүн, АН-ын гаралтай ч МАН-ын гишүүдтэй олон жилийн өмнөөс ойр ажиллаж ирсэн. Тэр парламентад сөрөг хүчний байр сууриар барагтай дуугарахгүй, дуугарсан болсон ч хөшигний ард гар барьчихдаг л нэгэн. Эцсийн дүндээ тэр сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхээс илүү ингэж, тэгсхийж байгаад аймагтаа, тойрогтоо л төсөл, хөрөнгө оруулалт авч үлдэхээс хэтэрдэггүй гишүүн.

Б.Пүрэвдоржийн хувьд одоо туршлагатай улстөрчдийг эгнээнд бичигдэх он жилүүдийг туулсан ч хандлага нь мөн тийм. Мөн сөрөг хүчний хувьд Төсвийн хяналтын дэд хороог ахалдаг. Гэвчиг төсвийн төслийг улаан эрээн болтол засаж, эрээлж, шүүмжлэх ажлаа хийдэггүй. Төсөв эцсийн хэлэлцүүлэгтээ шилжихээс өмнөхөн л АН-ын бүлгийн хуралдааны мэдээлэл дээр хэдэн үг хэлсэн болоод өнгөрсөн. Харин Ховдод л хөрөнгө оруулалт нэмэгдэж, төсөл орж ирж байвал түүний хувьд болоод явчихаж байгаа хэрэг.

2024 онд хөрөнгө оруулалтын 138 тэрбум төгрөгөөр Ховд аймаг тавдугаарт бичигдэж байна.

Төсвийн төсөлд бол ЗТХ-ийн сайд С.Бямбацогтын зардалд Ховд аймгийн Манхан сумыг Баян-Өлгий аймгийн Хашаат сум руу холбох бас нэгэн төсөл багтсан. Үүнээс гадна, Төсвийн байнгын хороон дээр нэмэгдэж орж ирсэн, дээр дурдсан жагсаалтад хоёр ч автозамын төсөл бийг дээр дурдсан билээ.

Хөгжлийг засмал замын уртаар хэмжихгүй

Аймагтаа анхаарна, анхаарна гэхэд нэгэнт сайн хэмжээнд хөгжсөн автозамын дэд бүтцийг л жил бүр нэмнэ гэдэг өөрөө бас ухвар мөчид хандлага юм. Зам дагаж хөгжил ирдэг гэдэг. Гэхдээ тавьсан автозамын тоогоор хөгжлийг хэмжих боломжгүй.

Өрсөлдөх чадварын индексээр бол Ховд аймаг,

  • 2019 онд 17-д
  • 2020 онд 11-т
  • 2021 онд 12-т
  • 2022 онд 15-т тус тус жагссан. Энэ бол тал дундаасаа хойш үргэлж бичигддэг дүн. Үүгээр бол их зам тавиад, өрсөлдөх чадвараар сайжирдаг гэсэн үг бишийг харж болно.

Ховдын гишүүд, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт нар жалга довны үзэл гаргадгаа багасгах, ард түмний төлөөлөл гэдгээ эргэн санах хэрэгтэйг ч харуулж байна. Дээр дурдсанчлан, тойрогтоо анхаармаар байгаа бол одоо автозам тавих хангалттай. Бусад аймгийн сумдууд хар замаар холбогдог. Өөр юмандаа, хүний хөгжилдөө ядаж анхааръя гэж нутаг усныхан нь ч зөвлөхөөр болжээ.

Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа ч нэгийг бодно биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-15 08:59

Дэмий шахам юманд мөнгө үрж байснаас замтай болоод авсан нь дээр шүүдээ.Сайн зам,байнгын хямд УЦА-н гэрэл цахилгаан байхад хөгжил өөрөө ирнэ.Алсыг харж чадсан байна.

Зочин
Зочин
2023-11-15 10:55
Reply to  Зочин

Алслагдсан аймгийн �##�слагдсан суманд зам тавьж яагаад болохгүй гэж . Хөгжил ирнэ.Суурин газарт шилждэг хөдөлгөөн багасна . Харин тэр ХЭНТИЙд л 1 ИХ НАЯД 100 тэрбумыг төсөвт тусгасан нь 5 аймгийн 2024 оны төсөвтэй тэнцэж байгаа юм.ХӨШӨӨнөөс ЗАМ нь илүү хөгжил авч ирнэ гэдгийг ТЭНГИС ОЙЛГОХ хэрэгтэй дээ.

Зочин
Зочин
2023-11-15 09:11

Зам бол чух�##�. Гол нь замаа сайн бодож барих хэргтэй.

Зочин
Зочин
2023-11-15 09:49

Byambatsogt hovdiig 2008 onoos hoish l zamtai bolgoj baigaa gent garaad irsen zuil bish shuu

Зочин
Зочин
2023-11-15 10:14

Алслагдсан аймгуудад хар зам тавихаас аргагүй зам тавьхаараа дагнадаг гишүүд болоорой

Зочин
Зочин
2023-11-15 10:25

Төсөвөө зөв тавьж сурцгаа ш�##� хэрэггүй юм хиыж байхын оронд Бямбацогт шиг жил бүр зам тавьж байхгүй яасын

Зочин
Зочин
2023-11-15 10:39

Сайхан хэдэн замууд бариулж аваад хусаад хаячихаж болно шдээ яадын

Зочин
Зочин
2023-11-15 11:06

airag uugaal heruul hiideg nair hesdeg aimgiin nohor bichuuljee airgaa uugaal bj bail da ataarhaad

Зочин
Зочин
2023-11-15 11:16

oshoo sain tavi naad zamaa bolj bna

Зочин
Зочин
2023-11-15 11:25

зам хөгжил рүү хөтөлдөг . ...боломж байв�##� бүтээн байгуул�##�т хийж л байг . ..улаанбаатарчууд ыг ховд руу хөтлөх нутагших суурших боломж бүрдэж л байв�##� сайн биш үү . монголд ирсэн жуулчид зам асууд�##� д зовниж байна . шийдэл нь зөв гэж харлаа.... ховд нүүх магдл�##� итгэл минь төрж бна даа.. . гол нь дэд бүтэц л байдаг шүү

Зочин
Зочин
2023-11-15 11:53

сумдыг холбосон гэхээсээ илүү, баруун т�##�ын боомтууд холбогддог юмуу гэж ойлгосон, дээшээ баянөлгий аймагтай холбосон сайхан зам байсан, тэр зам дагууд нь сумууд нь байдаг юм бнлээ, элдэв хөшөө, соёлын төвөөс л дээр хөрөнгө оруул�##�т, харин тэр хийж байгаа замын компаниуд нь энэ гишүүдийнх бол онцгүй л байна

Эгэл
Эгэл
2023-11-15 12:52

Хөшөө,ха�##�га барьж байснаас зам тавих нь зөв өө.Одоо харин замаа арчлах т�##�аар сайн анхаараарай,хар замын бороо цасны ус �######�уулах хоолойг 200литрийн торхоны хоолой шиг хэмжээтэй хийдгээ болиорой,шороо чулуутай ус агшин зуурт өнгөрнө гэж бодоод томхон хийгээрэй Бямбацогт оо!

Зочин
Зочин
2023-11-16 07:53

ингээд ажил хийж байгаа хүнээс мэрээд эхэлдэг хөгийн штэ. Яадгинй хувааж идэж байснаас зам тавьсан дээр штэ. Зам дагаж хөгжил биздээ ийм хөгийн атаархлаа болиоч дээ

Зочин
Зочин
2023-11-17 18:13

Хөвсг�##� аймгийн гишүүд яачихсан юм бээ?

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button