Нийгэм мэдээ

Х.Болорчулуун: Ирэх жилээс хүнсний ногооны үнэ өсөхгүй

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэлийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Монгол улс түүхэндээ хамгийн их хүнсний ногоо хураан авсан жил боллоо. Таван жилийн өмнө хүнсний ногооныхоо 45 хувийг дотоодоосоо хангаж байсан бол энэ жил хүнсний ногооны 85 хувийг дотоодоосоо хангаж байна. Дотоодоос хангах буудайг хангалттай буюу 14.2 центр га ургац хураасан. Ойрын 7, 8 жилд ийм их хэмжээний ургац аваагүй. Ирэх жилээс 100 хувь бүрэн хангагдах тул хүнсний ногооны үнэ өсөхгүй гэсэн ерөнхий төлөвтэй байна" гэв. 

Энэ жил 456,000 тн үр тариа хураан авсны 435,000 тн нь улаан буудай бөгөөд өнгөрсөн жилээс найман хувиар өссөн байна. Харин хүнсний ногооны хувьд өнгөрсөн оноос 23 хувиар их буюу нийт 183,000 тн-ыг хураасны 175,000 тн төмс аж.

Харин өвөлжилтийн бэлтгэл байдлын хувьд "Нийт газар нутгийн 60 хувьд нь хүндэвтэр зудын байдалтай, зарим газраар 30-40 см зузаан хунгарласан цастай байгаа. Улсын хэмжээнд малчдын түвшинд 1.2 сая тн хадлан, 21.6 сая тн сүрэл, 118,000 тн ногоон тэжээл, 61,000 тн үйлдвэрийн тэжээл, 48,000 тн гар тэжээл, 18,000 тн дарш, 81,000 тн давс хужир бэлтгэж, шаардагдах өвс тэжээлийн 92.3 хувийг бэлтгээд байгаа" гэлээ.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2023-11-15 17:10

Гурилын үнэ өснө ,ногооны үнэ өсөхгүй. Гурил чинь Болорчулуун.

ИРГЭН
ИРГЭН
2023-11-15 17:25

Ирэх жилээс хүнсний ногооны үнэ өсөхгүй... ХУДЛАА Ч БАЙГАА ДАА. 2024 ОНЫ СОНГУУЛИЙН ДАРАА ХЭД НУГАЛААД ӨСӨХ БАЙЛГҮЙ. СОНГУУЛЬД УГТАЖ ЭЛДЭВ ХУДАЛ АМЛАЛТ ӨГӨХ НЬ ОДОО ХОЦРОГДСОН БАЙХАА... ТӨРИЙН ТЭРГҮҮН НЭГ УДАА ХЭЛСЭН "ЗАХ ЗЭЭЛИЙН НИЙГЭМД ЗАХ ЗЭЭЛ БАЙХГҮЙ" ГЭСЭН НЬ БИЕЛЭХ ГЭЖ БАЙНА УУ????????????????

Гя шчр
Гя шчр
2023-11-15 19:14

Чи өөрөө үүнийгээ үзэхгүй огцорсон байх үе юм байна. Битгий худ�##� ярьж бай!

хүннү
хүннү
2023-11-15 19:31

Энэ ЗГ-ын хэдэн сайд нар худлаа ярихаас өөр юм ярихаа байж. Энэ сайд ирэх жил үгэ өсөхгүйг яаж мэдэж байгаа юм. Одоо шинэ жилээр л үнэ өснө. Тэр Ганбаатар шатхууны нөөц ханг�##�ттай гэсэн чинь одоо яасан дизель түлш, А92 олдохгүй байна. Наад амьдарлаас тасарсан сайд нараа огцруулаач Оюун-Эрдэнэээ

Зочин
Зочин
2023-11-15 21:50

Ха ха энэ одоо мэдлээ юу. Ямарч чадваргүй хүн хог

Холбоотой мэдээ

Back to top button