Top StoriesТойм, анализУлс төрийн халуун сэдэв

Манай төрийн авлигатай тэмцэж буй царайг хар

Авлигад авсан 1.3 тэрбум төгрөгөө улсад буцааж төлөөд, 27 сая төгрөгөөр торгуулаад л болоо. Монголд ийм хууль үйлчилж буй ч Засгийн газар нь сүр бараатайгаар "Авлигачидтайгаа тэмцэнэ" гэж өөд уруугүй зарлах авай.

"Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн захирал асан, Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаяр уг нь Эрүүгийн хууль дахь хялбаршуулсан журам авлига, албан тушаалын хэрэгт үйлчлэхээ байснаас хойш шүүгдсэн. Ямар ч ялгүй, 27 саяар торгуулаад өнгөрч буй Т.Мөнхбаяр нь хялбаршуулсан журмаар шүүгдсэн "Эрдэнэс Монгол" ТӨХК-ийн захирал асан Д.Хаянхярваатай шийтгэлийн хэмжээгээр ижил байна.

Д.Хаянхярваа авлигад авсан 315 мянган ам.доллар, 210 сая төгрөгөө улсын орлого болгож, 40 сая төгрөгөөр торгуулан, хэргээ хүлээснээр шийтгэл нь хөнгөрч байв. ТӨХК болоод төрд шилжүүлэн авсан Салхитын мөнгөний орд зэрэг дээр ажилласан захирлууд хялбаршуулсан журам байсан ч байгаагүй ч ингэж өршөөгдөж болдгийг Монголын шүүх бидэнд харууллаа.

Д.Хаянхярваа, Т.Мөнхбаяр нарын захирлуудын хүрээнээс хальсан, бүр нэг ичгэвтэр кэйс бол Нийслэлийн прокурорын газрын дэд дарга асан Ш.Нямдорж авлигаар 200 сая төгрөг бусдаас авсан гэдгээ хүлээсэн явдал. Хэргээ хүлээсэн тул 14 сая төгрөгөөр торгуулаад гарсан.

Ёс суртахууны хувьд, прокурор хүн ийм зам туулна гэдэг нь манайд л байж болдог хэм хэмжээ байх.

Энэ мэтээр хуулийн янз бүрийн зохицуулалтаар манай авлигачид ер нь өршөөгдсөөр ирсэн. Ерөнхий сайд асан С.Баяр шоронгоос суллагдахдаа шүүхийн шийдвэрийн эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээний хүрээн дэх 5.5 тэрбумаа улсад төлсөн байдаг. Үндсэндээ тэр Оюутолгой төслийн явцад авлига авснаа хүлээн зөвшөөрч, уг төлөлтийг хийсэн логик харагддаг ч үгүйсгэдэг л юм.

Нэгэн үес баахан томчуудаа авлигын хэргээр шүүж, ял өгч жүжиглэсэн ч тэгсхийгээд С.Баяр мэтээр ихдээ 1 жил суугаад тэд наранд гарцгаасан. Авлигын шинжтэй үйлдлээрээ аавын хаалга түр татахдаа тэнд номын санч, худгийн манаач зэрэг статусаар тусдаа байшинд сууж байгаад гарч ирэгсэд манайд өчнөөн байна. Тухайлахад, М.Энхсайхан, С.Баярцогт, Ж.Эрдэнэбат, Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Номтойбаяр, Г.Солтан гэхчлэн төрийн түшээд нарыг захаас нь нэрлэж болно.

Одоо сайд асан Т.Бадамжунайг авлигын хэргээр шүүхээр зэхэж байна. Түүнд 50 мянган ам.доллар өгөөд, ЗТХЯ-ны ТНБД асан Ж.Бат-Эрдэнэд хүргүүлэхийг завдсан Ц.Анандбазарыг хэргээс тусгаарласан байв. Ийм шог. Авлига өгүүлэхийг завдсан этгээдээ ч шүүж чаддаггүй шүүхийн засаглалтай улс юм, манайх. Авлигын хэргээр алдарт оймсны хэргээс сугарч, "Ааяад тэдийг" гэсэн бичигт үлдсэн байдаг Ш.Раднаасэд гишүүн өнөөг хүртэл шүүгдсэнгүй.

Энэ мэтээр У.Хүрэлсүхийг МАН-ын дарга ба Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхад ч , эдүгээ үе солигдож, Л.Оюун-Эрдэнэ энэ эрх мэдлийг авсан ч яг том дүнгээрээ авлигын хэрэг бид огт урагшлаагүй л байна. Эсрэгээрээ хуулиудаа ухаж байгаад, авлигачдаа өршөөлийн хонгилоор яаж явуулах уу гэдэг арга ухаанд маш сайн суралцаж байна, эдүгээ цагт бол.

Нүүрсний акц одоогоос жилийн өмнө эхэлсэн ч урагшилсан зүйлгүй. Ногоон автобусны хэргээр гол зохион байгуулсан байж болох Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нартаа мөрдөн шалгагчид нь хүрч очиж чадаагүй. Хөгжлийн банкны хэргээр шийтгэгдэх ёстой улсууд нь сайд болчихсон явж байх жишээтэй.

Авлигын хэргийг ер нь цаашид яаж шүүх юм. Шүүгчид нь үүнд яаж бэлтгэгдэх юм. Авлигын индексээ буулгаж, олон улсад хүн шиг төрхтэй харагдах чин хүсэл ер нь манай томчуудад байгаа юм уу гэдэг асуулт гарч ирж байгаа.

Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар өнгөрсөн жилүүдэд баахан л шударга ёс ярилаа. Одоо өөрсдөө үүнийгээ биелүүлж, үр дүнгийн салхи сэвэлзүүлэхгүй бол сонгогчид тэдэнд ямархан халуун жин тавихыг тэд эрх биш төсөөлж байгаа биз ээ.

Ер нь сайн дурандаа ийм том сэдэв шүүрч авсан улсууд өнцгөө үүрч даахгүй бол тэдэнд жаахан итгэж буй ард түмэн шуудхан алганы амт үзүүлчих юм. Үүнийг тэдэнд байн байн сануулж, намчдаа өмөөрөх боломжийг үл олгомоор байгаа билээ. Ер нь манай төрийн авлигатай тэмцэж ирсэн он цагуудыг, одоо буйг нь, ирээдүйд хаашаа чиглэж байгааг ажаад л байгаарай. Бид урагшлахаас илүү тэднийг өршөөхөд л илүү мэргэшиж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen
2023-11-16 08:21

Үнэн үнэн

ЗОЧИН
ЗОЧИН
2023-11-16 18:14
Reply to  Irgen

Элбэгдоржийг гошигруулдаг гээд байдаг . Энэ Оюун эрдэнэ чинь бүр Элбэгдоржоос илүү гошигруулаад байна даа.Гудманд УИХ дотор Ерөнхий сайд ч болоод гошигруулаад байна .

Зочин
Зочин
2023-11-16 08:33

Яг үнэн чадахгүй бол энэ сонгуулиар ман х�##�ина

Зочин
Зочин
2023-11-16 08:47

1.3 тэрбум төгрөгөө улсад буцааж төлөөгүй байгаа!!! Хэрэг хийгээгүй гэж гэм буруу дээрээ маргасан авлигач гар шүү дээ !!!

Зочин
Зочин
2023-11-16 09:20

Ийм хачин юмаа хууль гээд байгаашд

Зочин
Зочин
2023-11-16 09:22

Авилгaлын үүр уурхайн эзэд Элбэгдорж, Мие Энхболд, Бадамжунай нарыг яллаж чадахгүй бол авилгaлтай тэмцэнэ гэж яриад хэрэггүй, татвар төлөгчдийн мөнгөөр АТГ санхүүжээд хэрэггүй.

Зочин
Зочин
2023-11-16 09:25

Бүүр нэг бугшсан хэдхэн хүн л төрийн толгойд эргэлдээд байна аа

Зочин
Зочин
2023-11-16 09:30

Арай ч дээ. Авилга ийм нөхцөлд даамжирхаас ч яах вэ дээ

Зочин
Зочин
2023-11-16 09:44

Энэ эхлэл ш дээ. Өмнө нь энэ т�##�аар юу хийж байсан юм вэ. Асуудлыг шүүмжлэхээс өөр юу ч хийж чадахгүй ч�##�чигчид өөрөө бишүү. Харин нь нийгмийг цэвэршүүлэх ажил ийм хүнд байд�##�д орсон бн. Ухрах зам байхгүй. Иргэд зөв т�##�д нь дэмжлэг үзүүлж, бурууд нь хурц, уха�##�аг хандах хэрэгтэй.

Зочин
Зочин
2023-11-16 10:18

Авилга болон МАНАН-н эзэн М.Энхболд эрх чөлөөтэй инээгээд л жаргаад л явна. Монголын төр яаж ч чадахгүй бна.

Зочин
Зочин
2023-11-16 10:30

Saihan hereg naimaalcaal ene nogoo ardachlal shuudee hudalch hulgaich nariin shuteed baidag niigem buh horongiin huraaj yliin
Edluulj baij cevershin shuudee

Гаа
Гаа
2023-11-16 10:34

Үнэн шүү хулгайч нараа !!!

Зочин
Зочин
2023-11-16 10:38

Бузар МАНАН-г үр үндэсээр таслан зогсоож, үгүй хийж д�##�д оруулахгүй бол зөвхөн илэрсэн авлигчин хулгайчууд нь торгуульсан болоод л өнгөрч байна. Илрээгүй өчнөөн зуугаараа л байгаа. Бүгд хулгай п�####�кууд!

Иргэн
Иргэн
2023-11-16 10:48

Хуульд өөрчлөлт оруулахгүй бол �##�бан туша�##�ын хэргүүд гэм буруугаа хүлээгээд хохирол төлөгдвөл торгуулийн л ял авна

Зочин
Зочин
2023-11-16 11:19

Нусан чавх, баасны хар ялаанууд. Эд юу чаддаг юм бэ? Юу хийсэн юм бэ? Иргэдийг дотомжлоод, тохуурхаад бүр сурчихсан. Энэ муусайнуудыг ҮХ зөрчсөн гэж цэцэд гомдол гаргах хэрэгтэй. Хуулийн боломжит бүх аргаар тэмцэнэ. Сан�##�аа огт бүү өг. Дандаа жижиг намуудад өгөх нь зүйд нийцнэ.

Зочин
Зочин
2023-11-16 11:57

Элбэгдоржийн хулгай авилг�##�ыг ярьдаггүй нь гайх�##� төрүүлдэг юм. Дээрх хүмүүсийн хулгайг нийлүүлсэнтэй тэнцэх хөрөнгийг авилг�##�аар, дээрмээр, сүрдүүлгээр авсан бхд. Ман-ыхан тэр үед айгаад одоогийн ёөкоос авахуулаад ихэнх нь элбэгдоржийн хөлд бөхөлзөж бн гэж ойр бсн хүмүүс ярьдаг, үнэн болж таарах нь ээ.

шаабар
шаабар
2023-11-16 12:01

МАН АН �##�ь нь ч байсан юу ч хийж чадахгүй. Авилгач хулгайч нар өөрсдийгөө шийтгэхгүй. Шоронгийн хуулиар тэд нэг нэгэндээ ам өчиг өгч хамга�##��##�танд гарсан. Ам өчгийг нгь прокурор, шүүхийнхэн гүйцэтгэдэг. Бүгд ил цагаандаа гарсан шүү дээ. Ядуурлаас гарах ганц арга бол УИХ ын гишүүдийн тоогоо 1,5 сая болгоод насанд хүрсэн бүх иргэдээ гишүүн болгож ядуурлаас гарга. Эсвэл хулгайч улс төрийн намуудаа тараа. МАН -ыг шүүхэд өгч бүр мөсөн �######�уул. Хулгайч нараар дүүрсэн УИХ ыг тараа.

Зочин
Зочин
2023-11-16 14:11

Төрийн мөнгийг хулгайлагч гэмт хэрэгтэнд хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм цол олгодог улс орон манайхаас өөр хаана ч байхгй. Ядаж Ерөнхийлөгч гэмт хэрэгтэн Мөнхбаярын хөдөлмөрийн баатар цолыг хураах зарлиг гаргаачээ.

Зочин
Зочин
2023-11-16 14:11

Засгийн газар нь хичнээн орилоод нэмэргүй. Шүүхийг л орвонгоор нь өөрчлөхөөс нааш хэзээ ч шцдрага ёс яри�##�тгүй

Хэрэг Шүүхээс буцаадгийг болиулах ёстой
Хэрэг Шүүхээс буцаадгийг болиулах ёстой
2023-11-16 15:08

2024 ОНД ШИНЭ НАМ ГАРЧ АВЛИГЧДЫГ ТОЛГОЙ ДАРААЛАН ХӨРӨНГИЙН ХУРААЖ ЯЛЛАХ БОЛНО. 5 ТОЛГОЙГ ИРГЭДДЭЭ ҮНЭГҮЙ ӨМЧЛҮҮЛЖ ӨР ЗЭЭЛ ЯДУУРЛААС НЬ ГАРГАХ БОЛНО

Зочин
Зочин
2023-11-16 22:48

Шүүх АН-д байгаа цагт ЗГ юу ч хийгээд нэмэргүй дороо хий эргээд байдаг юм байна

Зочин
Зочин
2023-11-16 23:16

Үнэхээр инээдтэй өрөвдмөар монгол төр минь

дар
дар
2023-11-17 23:32

шүүхээ нэж с�##�хи оруулж баймаар газар даа.засгаас ч илүү эрхтэй

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button