Цасан шуурганаар дүүгээ аварч, өөрөө амиа алдсан С.Золжаргал охины нэрэмжит шагналыг гардуулна

Одоогоос найман жилийн өмнө охин дүүгийн хамт цасан шуурганд төөрч, таван настай дүүдээ хувцсаа тайлж өмсгөн амийг нь авраад, өөрөө амь эрсэдсэн С.Золжаргал охины нэрэмжит "Эрсдэлийн баатар" шагналыг өнөөдөр гардуулна. Тодруулбал, "Мандал санхүүгийн нэгдэл" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ө.Ганзориг охины дурсгалд зориулж, "Эрсдэлийн баатар" шагналыг санаачилж, 2022 оноос олгож эхэлсэн билээ. "Эрсдэлийн баатар"-ыг иргэн, мэргэжилтэн, байгууллага гэсэн гурван төрөлд шалгаруулж, "Мандал эрсдэлийн форум"-ын үеэр шагналыг гардуулдаг.
Өнгөрсөн оны "Эрсдэлийн баатар" иргэнээр 21 жилийн хугацаанд нийтдээ 250 удаа цусаа өгч, 750 гаруй хүний алтан амийг аварсан Д.Бум-Эрдэнэ шалгарч байжээ. Харин "Эрсдэлийн баатар" мэргэжилтнээр ОБЕГ 19 жил ажиллах хугацаандаа 2875 удаагийн аврах ажиллагаанд гар бие оролцож, 437 хүнийг голомтоос болон аюулын бүсээс аварч, нийтдээ 86 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг амжилттай хамгаалсан ОБЕГ-ын Чингэлтэй дүүрэг дэх Гал түймэр унтраах 10-р ангийн тасгийн дарга Б.Хосбаяр шалгарсан байна. "Эрсдэлийн баатар" байгууллагаар ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдал, эрх ашгийг тэргүүнд тавьж, гэр бүл хайртай дотнын хүмүүстээ энх очих нөхцөлийг хангаж буй хэмээн "Оюу толгой" ХХК шалгарч байв.

С.Золжаргал охины хэргийг эргэн сануулахад 2015 онд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багт өвөлжиж байсан Ц.Сансарбаяр эхнэрийн хамт саахалт айлдаа цагаан сарын буузаа хийхэд нь туслахаар явахдаа хүүгээ аваад, 7, 5 настай хоёр охиноо гэртээ үлдээсэн байдаг. Тэр өдөр нүүр нүдгүй цасан шуурга шуурч, цаг агаар муу байсан тул хоёр охин нь гэртээ байхаас айж, аав, ээжийнхээ араас гарсан байна. Гурван километрийн зайтай байрлах саахалт айлынд очих замдаа хоёр охин төөрч, цасан шуурга сөрж, эцсээ хүртэл тэмцсээр эцэст нь эгч нь амиа алдаж, бага охин нь амьтай, голтой олдож, амь аврагдсан юм. С.Золжаргал охин дүүгээ аврахын тулд өмсөж явсан малгайгаа дүүдээ давхарлан өмсгөж, ороолтоороо гарыг нь боож, гадуур хувцсаа тайлж өмсгөн, шуурганаас дүүгээ нөмөрлөн тэвэрсээр амьсгал хураасан байдаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэхээр мундаг охин байж шагн�##� нүдээ олж нэршссэн шагн�##� баяр хүргье
Toriin melmii neeltteisen bol baatar l ogmoor baina. Baatar khun bol khun bolokh bagaasaa gej enedee
Үхсэн хатсаны чинь цагаан сарын бууз.Хүүхэд харг�##�зах хүнгүй хаяад.
Ээж аавын хариуцлага маш муу хөөрхий охидууд.
“Зол жарг�##�тай амьдр�##�ын төлөө” дурсг�##�ын мед�##�ь ОБЕГ гаргаж мөнхжүүлэх, 7-н настай хүүхдээс гарамгүй эр зориг баатарлаг үйлсийн мөнхжүүлж ЕБС сурах бичигт тус түүхээр өгүүлэл бичиж оруулах хэрэгтэй санагдаж бна. 50-80иад оны хүүхдүүд Эх орны дайны үеийн баатарлаг охид хөвгүүдийн түүхээр эрэмшиж зоригжиж эх орон ч хүмүүжил олж өссөн гэж бодож бна.
Ангийнхаа хүүхдүүдэд ярьж өгсөндөө.Хоолой зангираад уйлах шахсан.Нулимсаа з�##�гиад хүүхдүүд маань дуугаа хураагаад нэг хэсэг л хачин болсондоо хөөрхий.
Ээж аав нь үнэхээр хариууцлага �##�га даа хайран охин
Ээж аав нь хэлэх үг �##�га даа
дүүгээ авраад ѳѳд болсон охинд энэ урамшил очсон болов уу
Хөөрхий дөө! Ёстой бурханы орон гэж байдаг бол тэнд төрөх болтугай даа!