Нийгэм мэдээ

Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг үнэгүй нааж байна

"Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын харьяа техникийн хяналтын үзлэгийн төвүүд дээр очин тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээгээ харьяалал харгалзахгүйгээр үнэ төлбөргүй наалгах боломжтой.

Тодруулбал, нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг 2024 оны 01-р сарын 01-нийг хүртэл үнэ төлбөргүй наана. Харин орон нутагт 2024 оны 02-р сар хүртэл аймгийн төвийн АТҮТ дээр тус ажил зохион байгуулагдах тул сум, багийн иргэд аймгийн төв рүүгээ очиж, наалгаж болно. Мөн 03-р сараас АТҮТ-ийн явуулын оношилгоонууд сум, багаар явж тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг наах ажлыг зохион байгуулах аж.

Тээврийн хэрэгслийн гэрчилгээг өнгөрсөн аравдугаар сард E-Mongolia системд бүртгэсэн учир иргэдээс цаасан гэрчилгээ шаардахгүй. Харин тээврийн хэрэгслээ цахим системд бүртгүүлээгүй тохиолдолд цаасан гэрчилгээгээ авч очих шаардлагатай аж.

RFID чип буюу тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ нь тээврийн хэрэгслийн татвар, даатгал, техникийн хяналтын үзлэг, оношилгоо, торгуультай холбоотой бүхий л мэдээллийг багтаасан нэгдсэн санг үүсгэж буй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
TUBAzochinANbat
TUBAzochinANbat
2023-11-20 14:56

obor sogoot tehnik onoshilgoond baihgvi ogohgvi bna lee

Зочин
Зочин
2023-11-20 19:29

Улам л базаад бна даа

Холбоотой мэдээ

Back to top button