Нийгэм мэдээ

Цэргийн албанд татах журмыг өөрчлөхөд оюутнуудын саналыг тусгана

Цэргийн алба хааж байхдаа амиа алдсан оюутан залуугийн хэрэгтэй холбоотойгоор БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд Монголын оюутны холбооны төлөөллийг хүлээн авч, оюутнуудын цэргийн алба хаахтай холбоотой асуудлын талаар харилцан санал солилцжээ.

Батлан хамгаалахын сайдын тушаалаар цэргийн албанд татах, цэргийн алба хаахтай холбоотой дүрэм, журам, холбогдох эрх зүйн зохицуулалтад өөрчлөлт оруулах санал боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажлаа шуурхай эхлүүлээд байгаа билээ. Энэ хүрээнд МОХ-ны төлөөлөл оюутнуудын цэргийн алба хаахтай холбоотой хүндрэл бэрхшээл, тулгамддаг асуудлын талаар хөндөж, тодорхой зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэж буйгаа уламжилсан байна. Мөн “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэлийн тоог нэмэх хүсэлт тавьжээ. Тиймээс ажлын хэсэгт тэдний саналыг тусгаж, тодорхой асуудлуудад хамтран ажиллахаар болсон байна.

Уулзалтад Монголын оюутны холбоог төлөөлж дэд ерөнхийлөгч Э.Дөлгөөн, ерөнхий нарийн бичгийн дарга Н.Мягмарсүх тэргүүтэй гишүүд, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар тэргүүтэй албаны хүмүүс оролцжээ.





All reactions:115Bayarmaa Munkhtur and 114 others

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-20 19:07

Энэ хэдэн �##�иа банди нараас юу асуудлын таарсан таар шуудайнууд асууж байгаа асуулгад байгаанууд нь

Холбоотой мэдээ

Back to top button