НийгмийнНийгэм мэдээ

Уул уурхайн 8 компани нийслэлчүүдийн жилийн хэрэглээтэй тэнцэх ус ашиглаж байна

Усны газраас хамгийн их ус ашиглаж буй уул уурхайн аж ахуйн нэгжүүдийг танилцуулсан. Тодруулбал, 2022 онд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, "Оюу толгой" ХХК, "Багануур" ХК, "Шивээ Овоо" XXK, "Петрачайна Дачин тамсаг" XXK, "Цэцэнс майнинг энд энержи" ХХК, "Энержи ресурс" ХХК, "Монполимет" XXK компаниуд усыг хамгийн ихээр ашиглажээ.

Ус сувгийг удирдах газраас нийслэлд жилд 48 сая метр куб ус нийлүүлдэг. Харин эдгээр найман компани өнгөрсөн жил нийт 50 сая метр куб ус ашигласан бөгөөд энэ нь нийслэлийн нийт иргэдийн бүтэн жилийн хэрэглээтэй тэнцэж байгаа юм.

Тухайлбал, өнгөрсөн оны байдлаар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 20 сая метр куб, "Оюу толгойн зэс алтны бүлэг орд" 16 сая метр куб, "Багануур ХК" 5,3 сая метр куб, "Шивээ Овоо" XXK 2,2 сая метр куб, "Петрачайна Дачин тамсаг" XXK 2,1 сая метр куб, "Цэцэнс майнинг энд энержи" ХХК 1,6 сая метр куб, "Энержи ресурс" ХХК 1,1 сая метр куб, "Монполимет" XXK 1,1 сая метр куб ус ашигласан байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

saaral us heregleh heregtei ene uurhainuud

Зочин
Зочин

Usaa selengees subagaar tatah hurtel usnii tulburuu 200 -500% nemeh heregtei er ni mongol baylagiig gadnii ulsuudad hubitsaa gargahiig horigol ot gehed mongol nutag baylagiig p gadniihand zaraj mongol humuus hurteh bololtsoogui bolj ba

Зочин
Зочин

Оюутолгой усаа дахиж ашигладаггүй хэрнээ Эрдэнэтээс бага ус ашигладаг болчихлоо. Худлаа шүү маш ихээрээ ашиглаж байгаа шүү

Холбоотой мэдээ

Back to top button