Нийгэм мэдээ

Солонгосын буцалтгүй тусламжаар ховор металлын судалгааны төв байгуулна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ оны 02-р сард БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Ховор металл нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг хоёр тал байгуулсан бөгөөд энэ хүрээнд Монгол улсад ховор металлын судалгааны төв байгуулахаар болжээ.

Тодруулбал, тус ажлын хүрээнд Монгол-Солонгосын хамтарсан хорооны анхдугаар хурал өчигдөр ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болж, талууд “Геологийн судалгаа, шинжилгээний төв” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулагдах хамтарсан судалгааны төвийн төслийн талбайд ажилласан байна.

БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулах тус төвийн гүйцэтгэгчээр Солонгосын Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэн /КИГАМ/ ажиллаж байгаа аж.

All reactions:88


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button