“BLACKPINK” гэрээгээ сунгах магадлал өндөр гэж эх сурвалжууд мэдээллээ

Өмнөд Солонгосын алдарт “BLACKPINK” хамтлагийн “YG Entertainment”-тэй хийсэн гэрээ өнгөрсөн наймдугаар сард дууссан билээ. Үүний улмаас тус хамтлагийн гишүүд “YG”-тай гэрээгээ сунгах эсэх асуудал яригдаж буй.
Лиза, Рөүз, Жисү, Женни дөрөв 2016 онд долоон жилийн гэрээ хийсэн. Наймдугаар сараас хойш Лиза 50 тэрбум воны гэрээнээс татгалзсан, Женни, Жисү хоёр өөр агентлагтай гэрээ хийсэн мөн зөвхөн Рөүз л “YG Entertainment”-тэй гэрээ хийсэн гэх мэт яриа гарсан билээ.

Тэгвэл Өмнөд Солонгосын хөгжмийн салбарын эх сурвалжууд даваа гарагт /2023.11.20/ хамтлагийн дөрвөн гишүүн гэрээгээ сунгах хэлэлцээний эцсийн шатанд орсон гэжээ.
Гэхдээ “YG Entertainment” өнөөдөр мэдэгдэл гаргахдаа “Юу ч шийдэгдээгүй. Одоогийн байдлаар хэлэлцээ үргэлжилж байгаа” хэмээсэн байна. Өмнөд Солонгосын хэвлэлийн агентлагууд энэ талаар мэдээлэхдээ BLACKPINK дэлхийн хамгийн алдартай охидын хамтлаг тул гэрээгээ сунгахад асуудал тулгарна гэсэн юм.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
монголд падлий байхгүй эд нар