Нийгэм мэдээ

Б.Нордогмаа: Тариа шар байхаар нь гайхаад асуутал "Ийм л тариа байна" гэсэн

Яармагийн 300 ортой эмнэлэг буюу Эх, нярай эмэгтэйчүүдийн хоёрдугаар төвд хэвтэн эмчлүүлж байсан 17 хүүхэд өчигдөр /2023.11.24/ 23:00 цагт тариа хийлгэснийхээ дараа бөөлжиж, таталт өгч, улмаар ухаан алдан унасан хэрэг гараад буй.

Энэ талаар эцэг эхчүүдийн төлөөлөл Б.Нордогмаа "Манай дөрвөн настай охин уушгины хатгалгаа оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан юм. Манай өрөөнд найман хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан. Сувилагч өчигдөр орой 23:00 цагийн үед тариа хийсэн. Тариагаа хийхдээ манай өрөөнд орж ирээд дэргэд найруулсан. Өмнөх өдрүүдэд хүүхдүүдэд цагаан өнгөтэй тариа тарьж байсан бол өчигдөр оройн тариа шар өнгөтэй байсан.

Бид "Энэ тариа яагаад шар өнгөтэй байгаа юм бэ" гэж асуусан чинь "Ийм л тариа байна" гэсэн. Эмч сувилагч нь бидэнд ийм тариа тарих гэж байна гэж танилцуулаагүй. Харин "Бид хоёр жирэмсэн эх төрүүлээд нойргүй хоносон. Эртхэн амармаар байна. Яараад байна" гэж ярьсан.

Тариа хийлгээд цаг болоогүй байтал хүүхдүүдийн бие цэв хүйтэн болж, зарим нь толгой өвдөж байна гэж байснаа ухаан алдаж эхэлсэн. Эцэг эхчүүдийг  "Та нар тайван байгаач. Яагаад сандарч тэвдээд байгаа юм бэ" гэсэн. Хүүхдүүд бүгдээрээ ухаангүй байсан. Тэгээд л хүчилтөрөгчийн аппарат залгаж, шингэн дусал хийсэн. Би өөрөө жирэмсэн хүн болохоор тэвдээд, ухаан алдах гээд байсан.

Одоо хүүхдүүдэд тариа хийхгүй байгаа. Охин маань ухаан орсон. Хоол унд идэхгүй, толгой өвдөөд байна гээд зовуурьтай л байна. Хэд хоног энд хэвтэн эмчлүүлэх талаар сайн мэдэхгүй байна" хэмээн мэдээлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
УБ иргэн
УБ иргэн
2023-11-24 15:12

Цeф�##�оспорины бүлгийн антибиотикууд найруулахаар нилээн тод шар туяатай болдог доо. Урд өдөр нь тунг�##�аг өнгөтэй байсан гэхээр Ампициллин тарьсан юм байхдаа. Эмнэлзүйн эм зүйч, аптекаас нь асуугаачээ. Сувилагч тарь гэсэн тариаг л найруулаад тарина. Ямар эм тариаг, ямар тунгаар уух, тарихыг эмч, эм зүйч нар л мэдэхээс сувилагч мэдэхгүй шүүдээ.

Зочин
Зочин
2023-11-25 09:23

Удсан нь шар өнгөтэй болдог. Шууд найруулаад хийхэд шар болдоггүй юм. Манайхны хүн хэвтэхэд харж байсан. Нэг сувилагч нь маяглаад өвчтэй хүний бие нь муу хүнийг загнаад өшөөгөө авах гэсэн үү нэг удаа тариагаа найруулчихсан орж ирээд зориуд дутуу шахаад үлдсэнийг нь биднийг хар чи гэсэн бололтой зориуд ширээн дээр орхиод гараад явсан байсан. Тэгэхэд шар өнгөтэй байсан. Тухайн үедээ би бүх зураг хөргийг нь авч тэмдэглэл мартахгүйн тулд цаг нартай нь бичиж авч байсан.

zolhinЗочин
zolhinЗочин
2023-11-24 15:14

Suvlagch, emch naraa anhaaral bolgoomjtoi ajildaa handaachee. adguus bish hund gedgiig alham tutamdaa hariuytslagataigaar sanaj ajilaa hiigeechee. Huuhduud maani hurdan edgeedsei bilee.

zolhinЗочин
zolhinЗочин
2023-11-24 15:20

Er n bol hiih gej bgaa tariagaa emchluulegchinhee nuden deer soruulj hij baival haana haanaa zugee shuu. Zarum suvlach nar uridchilan soruulzihsan orj ireed shahdag shuu. Huni ami nastai holbootoi uchiraas hariuytslagatai bh heregtei. Uvchtun ch gesen uuruu hyanaltai tavij bh heregtei shuu

Зөнч
Зөнч
2023-11-24 15:22

Эмнэлэгт хулхи тариа шахаж дээ

zolhinЗочин
zolhinЗочин
2023-11-24 15:23

,Emch, em zuich naraas sain asuuh heregtei shuu.

zolhinЗочин
zolhinЗочин
2023-11-24 15:33

Er n bol em, tariani chanar anhaaral tavih tsag ali hedin bolson shuu. Emin sanguud ashin tuluu, mungu oloh l argaa 1t tavidag bolson. Em, taria MASH ih unetei bolson teeverlelt, hadgalalt hayaltgui, tariagaa huldsun baidlaar teeverlej ard irged ih avdag. UNIN huurudul ihtei em, tariagaar uilchij ard irged maani uhehguin tuld unetei em tariag avdag boljee. Mash hayamdaar em tariag avaad, mash unetei zardag baidlaa bolimoor ymaa. Ard tumni hudaldan avah chadvarig harj em tatiagaa une huurguhgui borluulj baimaar bnaa

zolhinЗочин
zolhinЗочин
2023-11-24 15:38

Эмийн жор уншиж чаддаггүй, мэргэжлийн бус хүнээр ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД томилохоо болимоор юмаа. Эрүүл ухаантай дарга нараа..

Зочин
Зочин
2023-11-24 16:05

Ача�##��##�тай байна гэж солиорч байхаар эхлээд өөрсдөө хариуцлагатай байгаачээ, тарьж байгаа эмээ тайлбарлаад хэлчих мэдлэггүй юм бол яах гэж сувилагч хийгээд тариа хийгээд ява�##� байдаг юм бэ? ядаж сувилагч та нар эмчээсээ яагаад өнөөдөр ийм өнгөтэй тариа тарьж байгаа юм бэ гээд асуучиж болдоггүй юм уу, хүний хүүхдэд хийж байгаа гэсэн шиг хэнэггүй хариуцлагагүй аашилж болохгүй ш дээ, та нар чинь хүний амь нас хариуцаж байгаа �##�тан гартаа эмч нар гэдэг хүмүүс нь шүү дээ, эмч сувилагч нар нь ийм хариуцлагагүй байхад ард иргэд нь хэндээ итгэж эмнэлгийн с�##�барт ханлах вэ?

Зочин
Зочин
2023-11-24 19:22

Ер нь олон улсын чанарын шаардлага хангахгүй эм тариа, эмнэлэгийн хэрэгсэл дандаа шахдаг сайд, дарга, эмч нарыг ш�##�гах хэрэгтэй

Baiji
Baiji
2023-11-24 21:52

Ene eejiin helj baigaa unen shu namaig hevteh uyd hurtel suvilagch nar ni ingej ylarhdag baisan. Ajillah huchinee huvaarilaj chadhgui baigaa udirdlaguudiin l buruu shde

Зочин
Зочин
2023-11-25 09:20

Нойргүй хоносон сувилагч ажиллуулж болохгүй. Ийм хариуцлагатай ажилтай хүмүүсийг удаан цагаар ажиллахыг зөвшөөрдөггүй. Хүний амь нас хариуцсан хүмүүс нойргүй хоносон бол дарга нь буулгаж амарч унтсан хүн ажиллуулах ёстой. Сувилагчийнхаа тоог нэмэх хэрэгтэй. Автобусны жолоочийг хүртэл хүний амь нас хариуцсан ажил хийдэг тул 8 цаг биш дундаа завсарлагатайгаар 6 цаг гадаадад ажилуулдаг. Наад сувилагч чинь нойргүй хоноод орой 23 цагт тариа хийнэ гэхээр хэдэн цаг ажиллаж буй хүн бэ ?

Зочин
Зочин
2023-11-25 09:29

Тарианы чанар хадг�##��##�т нийлүүлэлтийн явцад өөрчлөгдсөн �##�даа гарсан эсэхийг бас судлах хэрэгтэй. Лав л хугацаа нь дуусах дөхсөн тариа байсан. Ийм юманд хүмүүс аягүй дургүй. Тиймээс нийлүүлэлт хийхдээ хэрэглэх хугацаа нь дуусах хугацаанаас хамаагүй эрт байхаар тооцоолж авах хэрэгтэй. Дан ганц сувилагчид бүх бурууг үүрүүлж болохгүй. Ийм олон хүн зэрэг реакц�##�на гэдэг бол тарианы чанарыг ш�##�гах ёстой гэсэн үг !

Зочин
Зочин
2023-11-25 09:33

тэр тариа өмнөх зүгээр байсан тарианууд хэрхэн нийлүүлснийг сайтар ша л гах хэрэгтэй. айягүй бол 2 ту�####�а нийлүүлэгдсэн тариа байх

Холбоотой мэдээ

Back to top button