НийгмийнНийгэм мэдээ

"Тариаг урьдчилан соруулж бэлдсэн сувилагчийг цагдаа шалгаж, хүүхдүүдийг эмнэлзүйн баг хянаж байна"

ЭНЭМҮТ-2 буюу Яармагийн 300 ортой хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 17 хүүхдэд 11 дүгээр сарын 23-ны өдөр 22:00 цагийн тариаг андуурч хийсэн байж болзошгүй гэх хэрэг гарсан билээ. Учир нь тухайн тариаг хийлгэсний дараа хүүхдүүдийн биеийн байдал муудан бөөлжиж, таталт өгч, ухаан алдсан юм.

11 дүгээр сарын 24-ний өдөр тус эмнэлэг дээр цагдаагийн байгууллага очиж ажилласан. Мөн эмнэлгийн удирдлагууд 20 жил ажиллаж байгаа туршлагатай сувилагч тариаг урьдчилан соруулж бэлтгэсэн нь стандарт зөрчсөн. Арга хэмжээ авах асуудал яригдана хэмээн мэдээлсэн.

Харин одоо нөхцөл байдал ямар байгаа талаар ЭМЯ-наас тодруулахад "Хүүхдүүдийн биеийн байдал тогтворжсон. Эмнэл зүйн тусгай баг гарган хүүхдүүдийн биеийн байдлыг ажиглаж, зөвлөгөө өгч байгаа. Мөн хүүхдийн мэргэжлийн салбар зөвлөлийн баг ажиллаж байна. Одоогоор тариа хийсэн сувилагч нарт ямар нэг арга хэмжээ аваагүй. ХУД-ийн Цагдаагийн 2-р хэлтсээс хэргийг шалгаж байгаа" гэж мэдээллээ.

Ташрамд дурдахад тухайн эмнэлэгт 4 настай охинтойгоо хэвтэн эмчлүүлж байсан иргэн Б.Нордогмаа "Тариагаа хийхдээ манай өрөөнд орж ирээд дэргэд найруулсан. Эмч сувилагч нь бидэнд ийм тариа тарих гэж байна гэж танилцуулаагүй. Өмнөх өдрүүдэд хүүхдүүдэд цагаан өнгөтэй тариа тарьж байсан бол тухайн оройн тариа шар өнгөтэй байсан. Бид тариа яагаад шар өнгөтэй байгааг асуухад "Ийм л тариа байна. Бид хоёр жирэмсэн эх төрүүлээд нойргүй хоносон. Эртхэн амармаар байна. Яараад байна" гэж ярьсан" хэмээн мэдэгдсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2023-11-27 19:32

Хариуцлагагүй хайнга ханджээ ажил ихтэй ядарсан байсан ч

Зочин
Зочин
2023-11-27 22:21

Хариуцлагагүй гэхэд дэндсэн хэрэг болсон шүү дээ. Арай ийм дампуу �##�даа гаргасан хэргийг зүгээр захиргааны гэх тодотголтой арга хэмжээ гэгчээр торгоод донгодоод өнгөрөөчихгүй байх гэж харж байгаа шүү

Зочин
Зочин
2023-11-28 06:45

Энэ хэрэг гарсан даруйд эмнэлгийн удирдлага, харъяа яамны тэргүүн тас мэлзэж байлуу? Төрийн а-лбанд өөрийн эрх ашгийг улсын эрх ашгаас хойш тавьж чадах хүн л ажиллах хэрэгтэй. Бушуухан харьж унтмаар байна гэж байгаа бол ажлаас нь чөлөөлж хариуцлага тооц.

Зочин
Зочин
2023-11-28 08:02

Ер нь сувилагчдаас өвчтний тариаг солих, заримыг нь хийхгүй өөрөө авчихдаг явд�##� их байдаг юм байна билээ. Истороо үзэж ямар ямар эм тариа хэдэн цагаас хийлгэхээ өвчтөнүүд тэр бүр хянадаггүй болохоор тэд луйвардчихдаг болохыг биеэрээ мэдэж авсан шүү. Тэр сувилагч тэдний л 1 байгаа даа.

Зочин
Зочин
2023-11-28 08:16

Сувилагч нарынхаа тоог нэмээч ээ. Ээлжийн хуваарийг оновчтой төлөвлөх хэрэгтэй шүү дээ. Ганц сувилагч хаанаа ч хүрэхгүй шүү дээ

Зочин
Зочин
2023-11-28 20:55
Reply to  Зочин

Сувилагч хүртээмж муу байна.

Зочин
Зочин
2023-11-28 10:33
Reply to  Зочин

Gants gj hen helj bgan

Зочин
Зочин
2023-11-28 11:28

Эвий дээ. Урд шөнө нь ажилтай цагийн тариа дээр нь бүх ажлын ача�##�лаа сувилагчид даатгадаг. Ц�##�ин багатай. Эмнэлэгийн удирдлага сувилагчидаа жаахан бодмоор юм. Иймэрхүү байв�##� бүх сувилагчид Со явчихад эмч нар хэзээ ч тариа хийдэггүй юм шүү. 2 эмчийн дунд 1 сувилагч гэхэд гайхдаггүй стандарт ярив�##� 12 цагаас дээш цагаар сувилагчийг ажилуулдаггүй амраадаг юм. Гэтэл 36цаг ч ажилаж байдаг.

Зочин
Зочин
2023-11-29 08:21
Reply to  Зочин

Хаана тэгээд ажиллаад байна? Хэл амаа билүүдсэн шун�##�ын тулам авгай нар л байдагдаа. Ядаж ажилдаа хариуцлагатай хийчихдэг бол бас яах вэ

Зочин
Зочин
2023-11-28 20:17

yahaaraa mongold iim muuhai zambaraagui bdag bnaa. uridchilj tariagaa beltgeh horiotoi bmaar yum. zaawal tariulj bga hun eswel asran hamgaalagchiin nuden deer on sariig ni haruulj neriig ni haruulj tariagaa zadlaad neg udaagiin shpritsee nudendeer ni shiniig zadlaad beelii umsuj bohir oruulalgui tsever nairuulj bgaagaa haruulj taria hiih yostoishd!!!!

Зочинан
Зочинан
2023-11-28 21:11

Ямар тариа байсан бэ

Зочин
Зочин
2023-11-28 22:29

Ene emnelegiin suvilagch nar ih ontsgui zalhuu hunii omnoos ajillaj tsalin avch bgaa yum shig hainga humuusiig ul oishooson baidaltai baidag. Zarim emch nar ch bas yalgaagyu. Ene ajillaad yadag bna aa durgui bol bolichih heregtei hun hohirooj bhaar

zochin
zochin
2023-11-29 07:54

iim setelgui bj tsalin ntree nemuuln gx shig. gar xundruulxgui bol emchese avd xuduldguim bnle. emlegiin salbart avliga xaxuuli zambraagui shde. Gar xardg xulgai xiidg emch narn xuviin emleg gd grtsn bgaa. ulsiin emleges xulgai xiigeel.

Зочин
Зочин
2023-11-29 10:31

naad enderiinhee em tariag shalgaachee asuudal naana chini bga yum bishuu suvilagch yamar buruu bna aa ajil hiih suvilagch oldohgui bolloo

Zochin
Zochin
2023-11-29 14:27

Olon jil ajillachihaad yasan medleggui yum be! Tariag tegej beldej tavina gej yu bdg yum. Yostoi hariuzlaggui yum

Зочин
Зочин
2023-11-29 15:59

Хамгийн түрүүнд сайд огцрох ёстой шүү

Холбоотой мэдээ

Back to top button