Нийгэм мэдээ

Буруу тариа хийлгэсэн гэх 17 хүүхдийн бие дахин муудаж, цагдаагийн байгууллагын шалгалт үргэлжилж байна

Яармагийн 300 ортой эмнэлэг хэмээн иргэдийн дунд нэршсэн ЭНЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан 17 хүүхдэд 11 дүгээр сарын 23-нд 22:00 цагийн тариаг андуурч хийсэн байж болзошгүй гэх хэрэг гарсан.

Тухайн тариаг хийлгэсний дараа хүүхдүүдийн биеийн байдал муудан бөөлжиж, таталт өгч, ухаан алдсан учир аав, ээж асран хамгаалагч нар цагдаагийн байгууллагад хандсан байдаг.

Хэрэг явдал болсны маргааш тус эмнэлгээс хүүхдүүдийн биеийн байдал хэвийн болсон, сувилагч цагийн тариаг сахиуруудын нүдэн дээр задалж найруулаагүй, урьдчилан соруулж бэлтгэсэн байсан нь стандарт зөрчсөн үйлдэл. Бусдаар бол санаа зоволтгүй гэж мэдээлсэн.

Гэвч тухайн хүүхдүүдийн биеийн байдал дахин муудсан гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар эмнэлгийн тусламж, үйлчилгээний газраас тодруулахад "Тухайн эмнэлэгт яг одоо Цагдаагийн байгууллага ажиллаж байгаа. Мэдээлэл өгөх боломжгүй" хэмээв.

Харин ЭМЯ "Өнөөдрийн байдлаар нэг хүүхдийг ЭХЭМҮТ рүү шилжүүлж, 10 хүүхэд эмнэлгээс гарсан байна. Харин зургаан хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүл мэндийн яамнаас ажлын хэсэг гарч ажиллаж буй" гэлээ.

Эмнэлгийн байгууллагаас буруу тариа хийгээгүй хэмээн гүрийсэн ч хүүхдүүдийн биеийн байдал дахин муудаад байгаа нь эмч, сувилагч нар ямар нэг алдаа гаргасан гэж харж болохоор байгаа юм.

Түүнчлэн тус эмнэлэг тухайн хүүхдүүдийг 18 нас хүртэл нь эмнэлгийнхээ хяналтад байлгана хэмээн мэдэгдсэн нь буруу тариа хийгээгүй, алдаа гаргаагүй гэдэг байр сууриас зөрүүтэй харагдаж буй.



Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хүн бай
Хүн бай
2023-11-28 11:42

Бурхан минь нялх үрсүүдийг минь бурхан ивээг . Муу юм холуур байх болтугай . Хариуцлагагүй үнэхээр аймшигтай юм аа.

Bagiig
Bagiig
2023-11-28 11:43

Eruul mednii salbar emch suvilagch nar aa hunii ami nas gart chin baidag bolhoor hariutslagtai handaj bgaach ee. Oorsdoo shorond ortsgoov oo

Bagiig
Bagiig
2023-11-28 11:44

Ene emnelegiin udirdlagiig mash yaraltai solih heregtei durem juram morduulj alaagui bna

Зочин
Зочин
2023-11-28 12:07

ИЙМ АЙМШИГТАЙ ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙЖ БОЛОХ УУ? ОДООГИЙН ХУУЛИАР ЭМНЭЛГИЙН ДАРГА ЧИ ОГЦОР ИХ ЭЗЭН БОГД ЧИНГИСИЙН ТАЛБАЙ ДЭЭР ХАМРААРАА ГАЗАР ТУЛААД МЭХИЙН УУЧЛАЛ ГУЙ ТЭНЭГЭЭ ЯАГААД ИЙМ ХАРИУЦЛАГА САХИЛГАГҮЙ БАЙДАЛ ТАНАЙ ЭМНЭЛЭГ ДЭЭР ГАРААД БАЙГААН ХАРИУЦСАН САЙД ЧИ ОДООХОН ТЭР ЭМНЭЛЭГ ДЭЭР ОЧООД ЯАРАЛТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВ ТЭГЭЭД ЧИ Ч БАС ОГЦОР НААД СУВИЛАГЧ ЭМЧ ХОЁРОО ХӨТЛӨӨД БАЯНӨЛГИЙ АЙМГИЙН САГСАЙ СУМАНД ОЧ ТЭНД СУВИЛАГЧАА АСРАГЧ БОЛГООД ЭМНЭЛГИЙН ДАРГАА ЖИЖҮҮР БОЛГООД ӨӨРӨӨ МАНААЧ ХИЙ ЯМАР ИХ ТЭНЭГЛЭЛ ВЭ? ХҮҮХДҮҮДИЙН АМЬ НАС ЯРИГДААД ЭХЭЛЛЭЭ ЮУН АЙМААР ЕН

Zochin
Zochin
2023-11-28 12:09

Yarmag n arai naaguur duus#ag .naad emneleg chin nisehed bdg bh shuu.

Х.Нямбаатар
Х.Нямбаатар
2023-11-28 12:33

ЭНЭ ОЛОН НЯЛХАС ТАРИАНААС БОЛООД НАС БАРЧИХСАН БОЛ ЭМНЭЛЭГИЙН ДАРГА НАР ЭМЧ СУВИЛАГЧ НАР ЯМАР ТАЙЛБАР ТАВИАД ЗОГСЦГООЖ БАЙХ БОЛ !!!

Зочин
Зочин
2023-11-28 14:00

Уг эмнэлэг дээр очиж үзсэн. Удирдлага, зохион байгуул�##�т маш муу байгаа харагдсан. Ажилтан, үйлчлүүлэгч нь ялгаагүй л ийшээ тийшээ ямар нэг зүйл хайж яваа харагдсан даа.

Холбоотой мэдээ

Back to top button