Нийгэм мэдээ
Тендер: Өрхийн эмнэлэгт 414 саяар эх хүүхдийн үзлэгийн байр худалдан авна

ХУД-ийн ЗДТГ-ын захиалгаар Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны алба Орон нутгийн төсвийн 414 сая 400 мянган төгрөгөөр 20 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвд жирэмсний болон эх хүүхдийн үзлэгийн байр худалдан авах тендерийг өчигдөр буюу 11 сарын 28-ны өдөр оруулсан байна.

Тодруулбал, тус хорооны нутаг дэвсгэрт байх, 80 м2-аас дээш хэмжээтэй, жирэмсэн эх болон эх хүүхдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх шаардлага хангахуйц өрөө тасалгаатай байх зэрэг ерөнхий шаардлагыг тавьжээ.

Тендерийн нээлт ирэх сарын 05-ны өдөр болж, материалыг тус өдрөөс хүлээн авч эхлэхээр тохируулсан байгаа ч тендерийн эцсийн хугацааг мөн 12 сарын 05-ны өдөр гэж заасан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.