Нийгэм мэдээ

“Хүний эрхийн хамгаалагч Зоригтон-2023” үйл ажиллагаа болно

Улаанбаатар хотод өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 29-ний лхагва гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.

Төрийн ордонд

08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.

08.30-17.30 цагт: МУИС-ийн төв байрны дугуй танхимд: Монголын Хүрээлэн буй орчны инженер мэргэжилтнүүдийн нийгэмлэг, МУИС-ийн Инженер технологийн сургууль, “ЭРАСМУС-ТАКМИ” төслийн хамтарсан "Хүрээлэн буй орчин-2023" эрдэм шинжилгээний хурал болно.  

ТЕГ-ын 8 давхарт

10:00 цагт ХХОАТ-ын татварын өөрчлөлтийг танилцуулах уулзалт зөвлөгөөн болно. Хувиараа бизнес эрхлэгчид, Урлаг соёлын төлөөлөл оролцоно.

Монгол ньюс мэдээллийн төвд

11:00 цагт Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Цензургүй баг”-ийн сэтгүүлч Ж.Баттуулыг хуулийн байгууллагад өгсөн асуудлаар сэтгүүлч Ж.Баттуул тайлбар мэдээлэл хийнэ.

11.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс Монголын Гараар татах хүчний баг тамирчид 5 алт хүртэж, медалийн дүнгээр шилдэг гурван улсад олгодог Дэлхийн цомыг анх удаа Монголын баг тамирчид эх орондоо авч ирсэн талаар "Монголын Гараар татах хүчний холбоо"-ноос мэдээлнэ.

-“Хүний эрх хамгаалагч эмэгтэйчүүдийн өдөр”-ийг угтан хүний эрх хамгаалагчдын өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэх, "Хүний эрх хамгаалагч" хөрөг найрууллын МОЖО уралдааны шагнал гардуулах “Хүний эрхийн хамгаалагч “Зоригтон-2023” үйл ажиллагаа болно. 

-Даланзадгад хотод уул уурхайн нөлөөллийн талаархи дата экспертүүдийн “Мэдлэгт хөтлөх номын цаг” уулзалт болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button