Нийгэм мэдээ

"Мон бийф" ХК хувьцаагаа эргүүлэн худалдан авч байна

“Мон Бийф” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар ХХК болж хэлбэрээ өөрчлөхөөр болсонтой холбогдуулан хувьцаагаа эргүүлэн худалдаж авч байна.

Тодруулбал, Монбийф компани олон нийтэд нийт хувьцааныхаа 30 хувь буюу 64,285,700 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 45 төгрөгөөр худалдаж байсан бол эргүүлэн худалдаж авах нэгж хувьцааны үнийг 47 төгрөгөөр тогтоожээ.

Хувьцаагаа эргүүлэн худалдах хүсэлтэй хүмүүс 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хооронд “Таван Богд Капитал” ҮЦКомпанид бичиг, баримттайгаа очино. Хувьцаагаа эргүүлэн худалдахгүйгээр ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр үлдэх тохиолдолд мөн бичиг баримттайгаа “Таван Богд Капитал“ ҮЦКомпанид очиж үлдэх маягтыг бөглөх ёстой аж.

Харин заасан хугацаанд ямар нэг арга хэмжээ аваагүй тохиолдолд Монголын Хөрөнгийн Биржийн Үнэт цаасны бүртгэлийн журмын 23.8 дахь хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчийн хувьцаанд ногдох мөнгөн хөрөнгийг тухайн хувьцаа эзэмшигчийн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллага дахь дансанд шилжүүлж, хувьцаа эзэмшигчээс хасагдсанд тооцохоор заажээ.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй нь ЭНД дарж танилцаарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-29 19:23

Амар юм болох нь ээ . Хаа сайгүй хүний хөрөнгийг шууд дээрэмддэг болох юм бна даа. Хотын дарга нь айлын хашаа байшинг шууд дээрэмдэнэ ч гэх шиг . Үндсэн хуулиас давсан хууль , журам гэж юу байх вэ дээ

Холбоотой мэдээ

Back to top button