Нийгэм мэдээ
Улсын хэмжээнд АИ-92 автобензин 20 хоногийн нөөцтэй байна

Ашигт малтмал, газрын тосны газраас газрын тосны бүтээгдэхүүний сүүлийн долоо хоногийн импорт, үлдэгдэл, нөөцийн мэдээг танилцуулжээ. Тодруулбал, улсын хэмжээнд 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар нийт 71,545 тонн шатахууны үлдэгдэлтэй байна.
Үүнээс А-80 автобензин 2,187 тонн, АИ-92 автобензин 24,392 тонн, АИ-95 автобензин 5,071 тонн, Дизель түлш 36,464 тонн үлдэгдэлтэй буюу А-80 автобензин 13 хоног, АИ-92 автобензин 20 хоног, АИ-95 автобензин 25 хоног, Дизель түлш 16 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байгаа аж.

Бүсийн Хувьд авч үзвэл Баруун бүс 5,905 тонн, Хангайн бүс 3,789 тонн, Төвийн бүс 15,789 тонн, Зүүн бүс 3,070 тонн шатахууны үлдэгдэл, нөөцтэй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.