Top StoriesСурвалжилга

Сурвалжилга: Улаанбаатар их дэлгүүрийн хашаалсан газрыг улсад хурааж, II төрөхөд буцаан өгөх үү

Улаанбаатар их дэлгүүрийн урд талын нийтийн эзэмшлийн замыг битүү хашаалснаас болж ойролцоох байрны оршин суугчид явах газаргүй болж маргаан гарч байна, ирж мэдээлж өгөөч гэх иргэдийн гомдол мэдээллийн дагуу бид тус газрыг зорилоо.

Биднийг очиход Улаанбаатар их дэлгүүр гэсэн хантаазтай хэсэг залуус, ойролцоох байрны иргэд, улсын хоёрдугаар амаржих газрын эмч, мэргэжилтнүүд гээд 20 орчим хүн нэлээд хурцаар маргалдаж, тал нь төмөр хашааг авч зам нээхээр, тал нь хашааг хамгаалж үлдээхээр тэмцэж байв.

Улаанбаатар их дэлгүүрийн чанх урд, улсын хоёрдугаар амаржих газрын шинэ барилгын яг ард талд байрлах саарал төмөр хашаагаар хашаалсан энэ газар бол 10 давхар автомашины зогсоол барихаар авсан иргэн Г.Баттүшигийн эзэмшлийн газар. Тэрбээр Улаанбаатар их дэлгүүрийн эзэн Г.Сүхээгийн ганц хүү. Түүний эзэмшилд "Улаанбаатар их дэлгүүр" ХХК, "Интернэшнл билдинг констракшн" ХХК, "Түшиг" ХХК, "Түшиг фэйшн" ХХК, "Түшиг престиж" ХХК, "Эпизод" ХХК зэрэг компаниуд бий.

Харин ээж Г.Сүхээ нь "Галерэй Улаанбаатар" ХХК, "Баялаг Баян ой" ХХК, "Нью электрик ресорс"  ГХОХХК,  "Болдглобаль" ХХК, "Түшиг глобал" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус бүртгэлтэй аж.

Тэд энэ газартаа 350-450 автомашины багтаамжтай, дэлхийн стандартад нийцсэн өндөр зэрэглэлийн 10 давхар зогсоол барихаар төлөвлөсөн ч нэг биш нэлээд асуудлыг араасаа дагуулж буй.

-Хот байгуулалтын тухай хууль,  Барилгын тухай хууль, Эмнэлгийн зориулалттай барилга байгууламжийн стандартыг зөрчсөн-

Өргөө амаржих төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн захирал Б.Мөнхсайхан

“Амаржих газрууд халдварын өндөр бүс байдаг тул манайх стандартын дагуу хашаагаа барьсан байтал буулгачихсан. Амаржих газрын ойр 30 метрт нийтийн эзэмшлийн зам байх ёсгүй. Гэтэл Хот байгуулалтын хөгжлийн газар манай эмнэлгийн эзэмшлийн газар дээр зам барих зөвшөөрлийг иргэн Г.Баттүшигт олгосон. Нийтийн эзэмшлийн газар, талбайг хааж хашаа барьчхаад манай кадастрын газар дээр зам барьчихсан. Үүнээс болж манайх 2022 онд Архитектур төлөвлөлтийн даалгавраар гарсан эмгэг анатомийн зам, эмнэлгийн хог хаягдал хаях замгүй болчхоод байна. Холбогдох байгууллагуудад шалгуулж, арга хэмжээ авхуулахаар удаа дараа албан бичиг хүргүүлсэн. Барилга хот байгуулалтын яамнаас иргэн Г.Баттүшигийн барилгын ажилд гурван зөрчил байгааг тогтоосон.

Нэгдүгээрт эмнэлгийн барилга байгууламжийн стандартад барилга хоорондын зай 30 метрээс багагүй байхаар заасан ч манайхаас 10,8 метрийн зайд барилга барьж байгаа. Хоёрдугаарт Барилгын тухай хуульд 30:70 буюу 30 хувьд нь ногоон байгууламж, 70 хувьд нь барилга барихаар  заасан байтал нийт талбайнхаа 83,6 хувьд барилга барихаар төлөвлөсөн. Гуравдугаарт манай кадастрын газар руу давуулж зам барьж Архитектур төлөвлөлтийн А даалгаврыг давхцуулсан.

Ийм гурван зөрчил байгаа нь тогтоогдсон тул Хот байгуулалтын хөгжлийн газар, Хотын стандарт, Нийслэлийн засаг дарга руу удаа дараа албан бичиг хүргүүлсэн ч одоог хүртэл хариу арга хэмжээ аваагүй. Сонсгол хийж байгаа удахгүй хариу илгээнэ гэсэн ч хариу ирээгүй л байна.

Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзоригтой уулзахад иргэн Г.Баттүшигийн барилга барих зөвшөөрлийг хураана гэж хэлсэн ч одоо болтол хураагаагүй л байна” хэмээв.

-Улсад хураагдах ёстой газрыг ШШГГ өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй явж байна-

Улсын хоёрдугаар амаржих газрын ахмад эмч Д.Адилбиш

“Би 1968-1994 он хүртэл Хоёрдугаар төрөх эмнэлэгт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Энэ газарт ногоон байгууламж байх ёстой. Эрүүл мэндийн барилга байгууламжийн стандартад ч 60 хувь нь ногоон байгууламж байна гэж заасан байдаг. Анхнаасаа хоёрдугаар төрөх маань стандартынхаа дагуу баригдсан хоёр га орчим газартай байсан. 1970-аад оноос энд 30-50 метр газрыг ногоон байгууламжтай болгосон байсныг бүгдийг нь устгаад барилга барих гээд ингээд байж байна. Төр өөрөө эх нялхсынхаа байгууллагын газрыг луйврын аргаар улс төр, бизнесийнхэнд зарсан.

1958-1998 оны хооронд энэ газар хоёрдугаар амаржих газрын харьяа зөвлөх амбулатори байсан. 1998 оноос төрийн өмч орон нутаг руу шилжихэд Нийслэлийн өмчийн харилцааны газар шилжүүлж авч, эрүүл мэндийн байгууллагуудад түрээсэлдэг байсан. Би 1994 онд тэтгэвэртээ гараад 1997 оноос зөвлөх амбулаторид өрөө түрээсэлж, эмэгтэйчүүдийн эмнэлгийн үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл 2005 онд Б.Эрдэнэбилэг захиралтай “Баялаг бийлд инвест” ХХК энэ газрыг эзэмших болж, Б.Эрдэнэбилэгтэй түрээсийн гэрээгээ үргэлжлүүлэн хийсэн.

Тэгтэл 2014 онд нэг өглөө ирэхэд түрээсэлж байсан газарт маань одоо байгаа энэ төмөр хашаануудыг барьчихсан байсан. Гайхаад асуутал “Энэ газрыг Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлээс авсан” гэсэн. Би Б.Эрдэнэбилэгтэй түрээсийн гэрээ хийсэн байхад Э.Бат-Үүл худалдсаныг гайхаад НӨХГ-т хандтал СХД-ийн 2013 оны 11 сарын 07-ны өдрийн 22, 23, 2013 оны 11 сарын 19-ний 71, 75-р захирамжаар П.Энхээ гэх хүнд шилжүүлж, Нийслэлийн засаг дарга 2014 оны 02 сарын 24-ний А/113 захирамжаар өгсөн байсан. Тиймээс би 2014 оны 11 сараас тус захирамжуудыг цуцлуулахаар Захиргааны хэргийн шүүхээр явж эхэлсэн.

Тэгж явахдаа Б.Эрдэнэбилэг МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Дайны эрсдэлийн сангийн хөрөнгийг завшиж, Дээд шүүхийн 2013 оны 11 сарын 13-ны өдрийн 475 дугаар тогтоолоор 7 жилийн хорих ялаар шийтгүүлж,  985 метр Амбулаторийн энэ байрыг улсад хураах тогтоол гарж, 2014  оны 04 сарын 04-нд битүүмжилсэн байсныг олж мэдсэн.

Тиймээс битүүмжилсэн хөрөнгийг бусдад шилжүүлсэн хууль бус үйлдлийг зогсоохын тулд СХД-ийн шүүхээр явсан. СХД хүсэлтийг минь хүлээн авч БГД, СХД, ХУД-ийг хамруулсан 2015 оны 10 сарын 07-ны өдрийн 00843 тоот тогтоолоор дээрх бүх захирамжийг хүчингүй болгосон. Иймд энэ газар одоо Б.Эрдэнэбилэгийн ч газар биш, П.Энхээгийн ч газар биш, улсын ч өмч бишээр явж байгаа.

Улсад хураагаад буцааж хоёрдугаар амаржих газарт олгох байх гэж бодоод явж байтал нэг өдөр над руу “Энэ газрыг худалдаж авъя” гэж залгасан. Тэгэхээр нь гайхаад Улсын бүртгэлийн газарт хандтал П.Энхээ хүчингүй болсон бичиг баримтаар уг газрыг Улаанбаатар хотын банканд 11,1 тэрбум төгрөгийн барьцаанд тавьсан байсан. Улсад хураагдах ёстой газрыг ШШГГ өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй явж байна.

“Сэлэнгэ-Эрдэнэ” ХХК-ийн эзэмшлийн 352 м2, П.Энхээгийн хууль бус энэ 985 м2, Г.Баттүшигийн 1318 м2 газруудыг нэгтгэн 2655 м2-ыг 2830 м2 болгон машины зогсоол барих зориулалтаар Г.Баттүшигт олгосон Д.Сумъяабазарын гаргасан 646-р тогтоол бий.  НЗДТГ-т Д.Сумъяабазарын гаргасан энэ 646-р тогтоолыг хүчингүй болго гэж би албан бичиг хүргүүлсэн. Энэ газрыг буцааж хоёрдугаар төрөхөд өгүүлэхээр ХЗЯ-нд гомдол гаргасан.

Эрх мэдэлтнүүд албан тушаалаа урвуугаар ашиглаж, улсын байгууллагаа бус хувийн байгууллагыг дэмжиж байгаа тул манай 90 ахмад мэргэжилтэн, хоёрдугаар төрөхийн 180 хүн нэгдэн гарын үсгээ зурж тэмцсэн. Арга хэмжээ авахгүй бол бид талбай дээр суулт хийнэ” хэмээн тэрбээр мэдээллээ.

-Иргэд барилга барихыг эсэргүүцэж, нийтийн эзэмшлийн талбайд ногоон байгууламжтай болохыг хүсэж байна-

Усны аж ахуйн 20-р байрны иргэн М.Батбаяр

“Манайх 2006 оноос хойш энд амьдарч байна. Энэ газарт хуучин шороон зам байсныг саяхан улсын төсвөөр асфальт тавьж явган хүний зам болгосон юм. Гэтэл Улаанбаатар их дэлгүүрийнхэн битүү хашаалчихсан тул хүмүүс, хүүхдүүд явах боломжгүй болчихсон. Яагаад хааж байгааг асуухаар СӨХ чинь зөвшөөрсөн гэдэг. Гэтэл манай хоёр байрны оршин суугчид үүнийг зөвшөөрөөгүй. Барилга барихыг ч бид зөвшөөрөөгүй” гэв.

Усны аж ахуйн 20-р байрны иргэн З.Ган-Эрдэнэ

“Г.Баттүшиг өөрөө бол бидэнтэй уулзаж байгаагүй. Ээж нь гэж өндөр настай хүн л хорооны иргэдийн танхимд оршин суугчидтай уулзалт хийсэн. Хотын төвд өндөр зэрэглэлийн автомашины дулаан граж барих гэж байхад та нар ойлгохгүй байна гээд биднийг тэнэг, мангараар дуудаж баахан доромжилж байгаад л явсан. Оршин суугчид бид энэ газрыг нийтийн эзэмшил хэвээр нь байлгаж, ногоон байгууламжтай л болохыг хүсэж байна” хэмээв.

Мэдээллээ тэнцвэртэй байлгах үүднээс бид тус газрыг эзэмшигч Г.Баттүшигээс зарим зүйлийг тодруулахаар очтол түүнийг гадагшаа явсан, мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.

Тиймээс түүний Барилгын хяналтын инженер Ц.Дөлгөөнөөс үүсээд буй нөхцөл байдлын талаар тодруулахад "Манайх газрын хувьд ямар ч хууль бус, маргаантай зүйл байхгүй. 2021 онд иргэн Г.Баттүшиг хуулийн дагуу энэ газрыг эзэмшиж авсан. 2001-2005 онд эмнэлгийн газар байсан. Тухайн үедээ дуудлага худалдаагаар орж зарагдсаныг манайх 2021 онд авсан.

Манайхыг авахаас өмнөх жилүүдэд нэг ч асуудал хөндөж байгаагүй байж одоо ингээд газрын маргаан хийж байгааг ойлгохгүй байна. Хот төлөвлөлтөд нэмэр болж машины зогсоол л барих гэж байгаа. ЭМЯ хоёрдугаар төрөхийн хуучин барилгаа нурааж байгаад шинээр барина гэж тендер зарлачхаад тэрийгээ нураалгүй урд талд шинээр барьсан. Буулгах төсвөө яачихсан юм. Хуучнаа нураагаад л тэндээ шинээр эмнэлгээ барьсан бол ийм маргаан гарахгүй байсан" гэсэн хариултыг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
36 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-01 09:04

Уул нь хөгжилтэй орнуудын жишгээр гараж байх маш хэрэгтэй !!!!!!зогсоол олддоггүй манайх шиг Хот шившигтэй ш дээ!!!энэ хүмүүсийг гадаадад гаргаж яаж хүн амьдардагийг үзүүлмээр байх юма. Үргэлж ОРК оороо байж дуу�####�г хорвоо юм уу . Гутамшигтай амьдарч бгаагаа мэддэг юм уу

Зочин
Зочин
2023-12-17 17:24
Reply to  Зочин

Орк гэж чам шиг юмнуудыг хэлдэг юм. Чи тэр зогсоолтой газар руугаа �######�аарай

Зочин
Зочин
2023-12-02 10:50
Reply to  Зочин

Нохойны оозгой , чи луйвардагч уу?

Зочин
Зочин
2023-12-02 07:54
Reply to  Зочин

Хөгжилтэй орны жишгээр бол эмнэлэг тойруулж цэцэрлэг ногоон байгууламж байх ёстой шүү. Амаржих газрын дэргэд өдөржин шөнөжин машин холхиж хорт утаагаар дөнгөж төрсөн хүүхдүүдийг хордуулах нь дэлхийн жишиг биш байх шүү

ЗочинЗочин
ЗочинЗочин
2023-12-01 15:53
Reply to  Зочин

Гарааж гэж подв�##�д 2 давхар юм хийгээд дээр нь 16 давхар оронсууц барихыг үгүйсгэхгүй.

Зочин
Зочин
2023-12-01 09:53
Reply to  Зочин

Teneg alaa, yugeel garage barihavdee, oron suuts barina

Зочин
Зочин
2023-12-01 09:46
Reply to  Зочин

Chi uuruu ork. Emnelgiin gazriig huuli busaar olj avchihaad garaj barina ntr gej hutsaad bhiin. Ugluu oroi hagas buten saingui naad gazar chin boon tugjrel utaa uniar haraal yerool l bolno. 400gaad mashinii zogsool yum chin tegne bizdee m#laa. E martiin zogsool ruu oroh gej garah gej buten egnee haaj ursgal surj asuudal uusdeg bizdee. Ene zam ni yadaj 1 egnee 2 ursgaltai. Butehgui boon tugjrel bolno za.

Zochin
Zochin
2023-12-01 09:08

muusain ineedtei ymnud

Зочин
Зочин
2023-12-01 09:22

Эмнэлэгийн газрыг эмнэлэгт нь үлдээ, Түшигийн ээж, хүү 2-ын шун�##� барагдахгүй, шившигтэй юм бэ???!!!

Зочин
Зочин
2023-12-01 09:42

emneleg huuchin baishingaa nuraaj barisan ene gzruud bugd uur uur hunees avsan niiluulj avaad barag 1-3terbumiig zarsan Suhee avgai somch gzr aldahgui 1-4-davhar zogsool nertei 5-10davhart delguul oron suuts barih sanaatai gzr aa niislel dr zutguulj niitiin ezemshiliin gzr avilaga ogch avsan uls hotod davhar zogsool 1-6davhar barih gzr olon shiidsen bgaa ene bol delguurt ee ashig bodson shunal ym ternees end nogoo baiguulamj heregtei huuhed shineer mendeldeg gzr emlegees ondor zogsool heregggui…

Зочин
Зочин
2023-12-01 09:49

Ханаж цаддаггүй хулгайч нараа хүн явах зам гэрлүүгээ ч орж чадахгүй бхад дэлгүүрээ нурааж граж болго

Зочин
Зочин
2023-12-01 11:01

Гараж барина гэж худлаа. Эмнэлэгийн газарыг буцааж өг

Зочин
Зочин
2023-12-01 15:00

HAHA BANTAN. ENE EMNELGIIN HUMUUSIIGBITGII GADAAZ OGSOOO. AJLIIIN HIIILGEEECH NIIISLEL ARCHAA ALGAAA

Зочин
Зочин
2023-12-01 15:36

Монголын төр даварсан авгай нарыг дарж дийлэхнүү. Соронзон авгайг дарсан, одоо Сүхээ авгайг дарж чадах уу

ЗочинЗочин
ЗочинЗочин
2023-12-01 15:52

Эмнэлэг сургуулийн орчны газар эмнэлэг сургуульдаа л байх ёстой. Алс хэтдээ тэндээ өргөтгөл хийгдэнэ. Яахаараа ийм газрыг хувьд зараад байдаг юм.

Зочин
Зочин
2023-12-01 15:56

10 давхар грааш гэж юу бдгиым. худ худ

Зочин
Зочин
2023-12-17 16:07
Reply to  Зочин

Байдаг юм шүү юу ч үзэж хараагүй юм уу хаашаа юм

Зочин
Зочин
2023-12-01 16:17

Инженер Дөлгөөн ингэж хулгайч хүний заавраар арчаагүй зан гаргаж, худлаа ярьж явахаас ичээсээ. Маш бүдүүлэг хүн байна лээ. Чамайг үр хүүхэд эцэг эх чинь нь хараад гомдмоор санагдсан. Битгий ингэж амьдар муухай шүү

Зочин
Зочин
2023-12-01 18:49

Хотын дарга үүн дээр төрийн төмөр нүүрийг харуулах болждээ.

Зочин
Зочин
2023-12-01 18:50

нөгөө Сум л газар олгочихсон юм байна ш дээ. Яасан б�##�агтай, ямар их шун�##�тай юм бэ дээ. Зүгээр л бөхөө барилдаад явж байхгүй

Зочин
Зочин
2023-12-01 21:03

2 төрөх, төв хими цэвэрлэгээ, гээд цэлгэр газар байсан даа хөөрхий ингэж төлөвлөлт байхгүй шаваар�##�дах гэж

Зочин
Зочин
2023-12-02 01:41

Зөв шүү газраа ав

Зочин
Зочин
2023-12-02 11:33

Яар�##�тай НААД газрыг буцаа !!! Шаардаж бна , үтэр түргэн !!! .

Зочин
Зочин
2023-12-02 11:36

Хашаагаа яар�##�тай ав ! ..ҮМХИЙ ЛАЛАРУУД

Зочин
Зочин
2023-12-02 11:52

Emnelegiin gazriig bulaasan humuus graj barihuu. Barilaa gehed bulaasan delguuriin umch. Oir orshin suugch, emnelegt yamarch hamaagui. Ulam daraa bolno

Zochin
Zochin
2023-12-02 13:58

Hen munguteid uilchleh bolson tsag hugatsaag zogsooj 2 turuh emnelegiin erh medeld shiljuul. Mashinii zogsooloor yadag yum. barilga barisan bol doosh ni hed heden davharaar hongild zogsooloo hamtad ni barij bai.

Багш
Багш
2023-12-02 14:11

Зогсоол зөв л дөө. Одоо хойшид зогсоолд хөрөнгө оруулагчдын зүрх зоригийг мөхөөх үү !

Зочин
Зочин
2023-12-02 18:33

Тэр зогсоол нь тэнгэрт хадсан үнэ нэхнэ дээ. Тэгээд л баяжиж өгнө дөө.

Ахмад
Ахмад
2023-12-02 19:00

uul shugamandaa emnelegiin or orhimd garaj baih ysgvi / SO /- huheriin hii mash Hortoi hvvhed , ehhvvded Muugaar noloolno !!!

Иргэн
Иргэн
2023-12-02 22:39

Мөнгөтэй хүмүүс минь орон сууц худ�##�дааны төв барихаа зогсоож үйлдвэр барь. Хэн гадаад дотоодын зах зээлийг мэдэрч чадна түүнд их зүйл өгөгдөх юм байна шүү.

dogmid
dogmid
2023-12-03 00:56

N.Enhbayr , Badamjunaigiin g###g Erdenebileg luivarchingaas ehtei asuudl bn , odoo hotiin darga yaj shiidehiig harah boljee , turuh gazriig ingej turemgiilj bolohguiee !

ХОШУУ НОЁН
ХОШУУ НОЁН
2023-12-03 08:17

ЭМНЭЛЭГИЙН ГАЗРЫГ ЯНЗ БҮРИЙН ХЭЛ АМ,ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛ ХИЙГЭЭД БАЙЛГҮЙ ӨГ.НЯЛХ ХҮҮХДҮҮДЭЭС МӨНГӨ АШГИЙГ ИЛҮҮД ҮЗСЭН МУУХАЙ ШУНАЛТНУУД ГАЗРЫН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН АВИЛГАЧИНД ЗОХИХ ШИЙТГЭЛИЙГ НЬ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ.ТӨРТЭЙ УЛС ЮМ БОЛ ХУРДАН ХАРИУЦЛАГА ТООЦООЧ ЭЭ.

Zaya
Zaya
2023-12-03 17:18

Хүний шун�##� гэж аймшигтай. Сүхээ авгай бүр аймар

Зочин
Зочин
2023-12-06 09:48

Газар өгсөн хүн, байгууллагатай нь хариуцлага тооцох нь зөв. Шүүхээр шийдүүлэх хэрэгтэй. Стандарт гэж байх л ёстой. Төрөх эмнэлгийн орчин, байрлах газар ямар байх ёстой т�##�аар.

Зочин
Зочин
2023-12-17 13:16

Yasan hanaj tsadadgui hulgaich avgai ve..ene Suhee!

Зочин
Зочин
2023-12-17 17:23

Яахаараа хуучнаа нурааж байдаг юм. Түүхийн бүх юмаа устгаад, ойд төөрсөн сармагчин болох уу. Давраад байгаарай.

Холбоотой мэдээ

Back to top button