Нийгэм мэдээ

Өнөөдөр “Сайн дурынхны хүч” форум болно

Арванхоёрдугаар сарын 5-ны мягмар гарагт Улаанбаатар хотод болох зарим үйл явдлын тойм:

09.00 цагт: Монголбанканд: Харилцагч нарт зөвлөх банкны мэргэжилтний батламж гардуулна. Монголбанк болон Монголын Банкны холбооны удирдлага, ХБНГУ-ын ЭСЯ-ны төлөөлөл, Германы “Шпаркассэ” банкны суурин төлөөлөгч нар оролцоно. Утас: 9914-6424.

09.00 цагт: ШУА-д: Сансар судлал, сансрын техник, технологийн салбарт хамтран ажиллах талаар Монгол Улсын ШУА, БНХАУ-ын  Хятадын Цагаан хэрмийн Аж Үйлдвэрийн корпораци, Хятадын Машин механизмын инженерийн корпораци хооронд харилцан ойлголцлын санамж бичиг зурна.

09.30 цагт: Улсын Их дэлгүүрийн 7 давхар дахь “New York EMPIRE”-т: Олон улсын сайн дурынхны өдрийг тохиолдуулан “Сайн дурынхны хүч” форум болно. Утас: 8060-9070.

12.00 цагт: ЭМЯ-нд: Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Монгол Улсад элэгний хорт хавдрын эмчилгээг нэвтрүүлэх чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Швейцарийн “Рош” компанитай хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурна. Мөн ЭМЯ, ХСҮТ-өөс хорт хавдрын өвчлөлтэй холбоотой мэдээллийг  өгнө. Утас: 9191-5340, 9612-1060, 8911-9482.

15.00 цагт: “Блью Скай” зочид буудалд: Монгол, Киргизийн аялал жуулчлалын компаниудын "Рөүд шоу" үйл ажиллагаа болно. Уулзалтад Киргиз улсын Аялал жуулчлалыг хөгжүүлэх сангийн дэд ерөнхийлөгч, Аялал жуулчлалын газрын дарга болон Монгол Улсад суугаа Элчин сайд оролцоно. Утас: 9404-4104, 8803-8882.

15.30-18.00 цагт: “Новотел” зочид буудалд: “Жендэрийн мэдрэмжтэй эрхзүйн шинэчлэлийн манлайлагчид” хүндэтгэлийн үйл ажиллагаа болно. Үйл ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн Үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ нар оролцоно. 

-Төрийн ордонд: Монгол Улсад шинжлэх ухааны үндэслэлтэй Мал эмнэлэг, үржлийн алба үүсэж хөгжсөний 100 жилийн ойн үйл ажиллагаатай. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button