Нийгмийн
УЦУОШГ: Хүчтэй салхи, шороон шуурганы аюулаас сэргийлж, өндөр хүчдэлийн шугамнаас хол байна уу

Өнөөдөр Дундговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурах, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуурахыг УЦУОШГ-аас мэдээллээ.
Тиймээс хүчтэй салхи, шороон шуурганы аюулаас урьдчилан сэргийлж, өндөр хүчдэлийн шугамнаас хол байх, бэлтгэл байдлаа сайн хангах, дулаан хувцаслах, аян замд гарахгүй байх, малаа хол бэлчээхгүй байх, цаг агаарын мэдээ тогтмол сонсож байхыг УЦУОШГ-аас анхааруулж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.