Гадаад мэдээДЭЛХИЙ

“BLACKPINK” хамтлаг “YG Entertainment”-тэй гэрээгээ сунгалаа

Алдарт “BLACKPINK” хамтлаг “YG Entertainment”-тэй гэрээгээ сунгасан байна. Тус хамтлагийн “YG”-тай 2016 онд хийсэн гэрээ нь өнгөрсөн наймдугаар сард дууссан билээ.

“YG” өнөөдөр /2023.12.06/ мэдэгдэл хийхдээ “Итгэлцэл дээр суурилсан хамтлагийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх тусгай гэрээнд гарын үсэг зурлаа” гэсэн байна. Мөн тус мэдэгдэлд “BLACKPINK дэлхий даяарх шүтэн бишрэгчдэдээ К-попын ертөнц дэх байр сууриндаа таарсан шинэ цомгууд болон аялан тоглолтоор нөхөн төлбөр барина” гэж бичжээ.

Одоогийн байдлаар шинээр хийсэн гэрээний талаарх нарийн ширийн мэдээлэл тодорхойгүй байгаа юм. Мөн “YG” Жисү, Лиза, Женни, Рөүз нарын хувийн гэрээний талаар мэдэгдэлдээ дурдаагүй байна.

БНСУ-ын хэвлэлүүдийн мэдээлснээр тэд хувийн гэрээгээ сунгахгүй байх шийдвэр гаргасан тул өөр агентлаг дор бие даасан уран бүтээлийн карьер хөөж болох юм. Хэрвээ тэгвэл тэд хувийн уран бүтээлийн хуваарь нь давхцаагүй үед л хамтлагийн үйл ажиллагаа явуулна гэсэн үг.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 7, 2023 22:49

????yeeey????

Холбоотой мэдээ

Back to top button