Нийгэм мэдээ

Танилц: Засгийн газар хуралдаж, ингэж шийдлээ

Засгийн газрын ээлжих хуралдаан 2023 оны арванхоёрдугаар сарын 06-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

11 аймгийн 30 сум цагаан зудтай байна

Цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр гаргасан зудын эрсдэлийн зургаар нийт нутгийн 70 гаруй хувьд их (26% нэн их, 43% их), 26 хувьд нь дунд зэрэг,  таван хувьд бага эрсдэлтэй гарсан.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 30 сум цагаан зудтай, 12 аймгийн 48 сум зудархуу нөхцөлд байна. Өнгөрсөн зун гантай, гандуу байсан говийн болон баруун бүс нутаг, цас ихээр орсон төв, зүүн бүсийн аймгуудад зудын эрсдэл өндөр байна гэж Улсын онцгой комиссоос Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Аймаг, орон нутгийг бэлэн байдлын зэрэглэлд хэсэгчилсэн байдлаар шилжүүлж ажиллуулахыг тус хурлаас даалгалаа.  

“PISA-2022” үнэлгээний үр дүн, бодлогын зөвлөмжийн хүрээнд цаашид авах арга хэмжээний санал боловсруулна

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулсан суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүнг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдаанд танилцуулав.
 “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн хүрээнд цаашид авах арга хэмжээний санал боловсруулан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.
Хот, хөдөөгийн сурагчдын сурлагын чанарын зөрүү, тэгш бус байдлыг багасгах,  сумын сургуулийн чанар, багшийн чадварт онцгойлон анхаарах, багш мэргэжлээр суралцах оюутнуудад тэтгэлгийн бодлого, холбогдох журмыг Засгийн газрын хуралдаанд энэ онд багтаж танилцуулан шийдвэрлүүлэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болголоо.
PISA-2022 олон улсын сурлагын амжилтын үнэлгээнд дэлхийн 81 орны 15 настай 690 мянган суралцагч хамрагдлаа. Манай улс анх удаа хамрагдаж, 196 сургуулийн 7300 сурагч сонгогдон оролцлоо.
Үнэлгээг математик, унших чадвар, байгалийн ухаан гэсэн гурван төрлөөр тогтмол зохион байгуулдаг. 2022 оны тухайд бүтээлч сэтгэлгээний сорилууд нэмэлтээр багтжээ.
Үнэлгээний дүнг өчигдөр зарлалаа.
Монгол Улс 81 орноос
Математик 47 дугаар байр
Унших чадвар 65 дугаар байр
Байгалийн ухаан 53 дугаар байрт эрэмбэлэгджээ.

Нөөцийн мах бэлтгэхэд анхаарч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав

Хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулж нөөцийн мах бэлтгэхтэй холбогдуулан стандартын шаардлага хангасан мал болон махыг малчдаас худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх боломжийг судалж Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.
Нөөцийн махны бэлтгэн нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын чанар, аюулгүй байдалд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаны хүмүүст анхаарууллаа.
Нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 8000.0 тн мах бэлтгэж нөөцлөхөөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба хамтран ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-07 19:10

ТЭНЭГ

Зочин
Зочин
2023-12-08 18:03

Төр бизнест худг�##�ддагаа болихгүй юм уу?

Зочин
Зочин
2023-12-08 20:28

М�##�ын өвс тэжээлийн үнэ тэнгэрт хадлаа. Хивэг олдохгүй бна ямар нэгэн арга хэмжээ аваачээ.

Зочин
Зочин
2023-12-09 18:22
Reply to  Зочин

Найр наадам гэхлээрээ ухаанаа �##�даад л гүйдэг байж амьжиргаагаа з�##�гадаг м�##�аа бодож өвс тэжээлээ базааж байхад анхаарлаа төвлөрүүлмээр юмаа.

Малчин
Малчин
2023-12-09 01:04

Хивэгээ хямдруулж байж мах идэж сүү ууна шүү. Үгүй бол чад�##�тайн мах сүү хэргэлдэг болно шүү

Зочин
Зочин
2023-12-09 18:24
Reply to  Малчин

Тэр нь дээрдээ.чад�##�тай ажилсаг нь м�##�аа өсгөөд сүү шимээ аваад тэрнийг нь чад�##�тай нь авах нь зөв шүү.

Ж.Энхбаяр
Ж.Энхбаяр
2023-12-09 05:20

Сонин юм аа. М�##�чид өөрсдөө хувийнхаа юманд өөрсдөө урин цагт сайн бэлдэх хэрэгтэй шүү дээ.Манай төр дэндүү бэлэнчлээд байна шүү. Наадах асуудлаа болиоч.М�##�чид Ард иргэдэд зүгээр өгөхгүй биз дээ.

Холбоотой мэдээ

Back to top button