Улс төрийн мэдээ

"Францын "Орана" групптэй хийх гэрээнд саатал гараагүй"

Засгийн газраас Францын "Орана" групптэй хийх хөрөнгө оруулалтын гэрээг удахгүй УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй. Уг хөрөнгө оруулалтын гэрээг бэлтгэх ажлын хэсгийг өмнө нь ХЗДХ-ийн сайд асан Х.Нямбаатар ахалж байсан ч хэдий ч түүнийг хотын даргаар томилогдсонтой холбогдуулан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан шилжүүлсэн авсан.

Франц ба Монгол Улс хооронд хийгдэх уг хөрөнгө оруулалтын гэрээнд хоёр улсын зүгээс ихээхэн ач холбогдол өгч, төрийн тэргүүнүүд нь харилцан ажлын айлчлал хийсэн.

Тэгвэл өчигдөр |2023.12.20| "Орана" групптэй хийх гэрээнд оролцох Францын сайд Монголд буулгүйгээр буцсан байна гэх мэдээл олон нийтийн сүлжээнд тархсан юм. Үүнийг Францын элчин сайдын яамнаас үгүйсгэж "Айлчлалын хугацааг түр хойшлуулсан" гэсэн мэдээлэл өгсөн байна.

Мөнхүү "Орана" групптэй хийх гэрээ түдгэлзсэн гэх агуулгад Засгийн газрын зүгээс үгүйсгэсэн хариулт өгөөд байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох

Ажлын хэсгийн ахлагчийг нь Амарбаясгалан гэхээр буцчихвуу муу юмны зохион байгуулагч гээд энэ луйвруудыг зохион байгуулалттай гэж үзвэл нэр нь орооцолдож л таарна

Эмээ
Эмээ

Наад уранаараа ёшү хөөцөлд

Зочин
Зочин

Гадны луйварчид хошгируулаж байгаад л хулхидан гэж.

Холбоотой мэдээ

Back to top button