Женни ганцаарчилсан уран бүтээл гаргахаар хувийн агентлаг үүсгэн байгуулжээ
“BLACKPINK” хамтлагийн Женни ганцаарчилсан уран бүтээлүүд гаргахаар хувийн агентлагаа үүсгэн байгуулсан гэж өөрийн “Instagram” хуудас дээрээ мэдэгджээ.
Тэр ням гарагт /2023.12.24/ оруулсан нийтлэлдээ “Сайн уу, Женни байна. Маш олон амжилт, бүтээл гаргасан жил өнгөрлөө, сэтгэл зүрхээрээ дэмжсэн бүх хүмүүст баярлалаа. Мөн ирээдүйд болох зүйлсийг тэсэн ядан хүлээж байна. 2024 онд би өөрийнхөө үүсгэн байгуулсан “OA” агентлагаар дамжуулан ганцаарчилсан урлагийн замналаа эхлүүлнэ. “OA” агентлаг болон мэдээж BLACKPINK-тэй эхлүүлж буй шинэ үйлсийг маань дэмжээрэй, баярлалаа” гэж бичсэн байна.
Энэ сарын эхээр “BLACKPINK” хамтлагийн гишүүд хамтлагаар үйл ажиллагаа явуулах гэрээгээ “YG Entertainment”-тэй сунгасан билээ. Гэхдээ тус хамтлагийн гишүүд хувийн гэрээгээ сунгаагүй байсан юм.
Хувийн гэрээгээ сунгаагүй учраас тэд өөр агентлаг дор ганцаарчилсан уран бүтээл гаргаж болно гэдгийг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Женни өөрийн агентлагаа үүсгэн, ганцаарчилсан уран бүтээл гаргах боллоо.
Эх сурвалж: Yonhap
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.