Улс төрийн халуун сэдэв

МАН яагаад Ц.Нямдоржийн хүүг нэр дэвшүүлэхээс түдгэлзэж, НҮБ руу илгээв

Улс төрийн намууд дотооддоо мандатын хуваарилалт, жагсаалтын дэс ярихаас өөр чухал асуудалгүй болсон үетэй зэрэгцүүлэн, Ц.Нямдоржийн хүү Анхбаярыг НҮБ руу илгээх шийдвэрийг Засгийн газраас гаргасан нь анхаарал татлаа.  

Ц.Нямдорж бол УИХ-д насаараа шахам суусан, Увсын тамгалагдсан дүр мөнөөсөө мөн. Тэрбээр өнгөрөгч сонгуулиар Эрдэнэт хотоос нэр дэвшиж унасных нь дараа түүний хүү Ц.Анхбаярыг Увс аймагт өрсөлдөх битүү яриа гарсаар байв. Гэвч яг мандат хуваарилах үеэр түүнийг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гадагш нь томилолт өвөртлүүлэв.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ чухам яагаад ийм шийдвэр гаргав. Магад эл шийдвэрийн ард Ц.Анхбаяр нэр дэвшихээс илүү Ц.Нямдоржийн асуудал байв уу гэж хардах өнцөг үүсч буй. Томсгосон тойргоор сонгууль явагдах хувилбарыг тохироогүй байх үед эрх баригч нам жагсаалтыг ахмад гишүүнээр эхлүүлэхээр яригдаж байв. Уг нэрсэд УИХ-ын дарга Г.Занданшатар эсвэл Н.Энхболдыг эрэмбэлнэ хэмээгдэж байсан юм.

Харин томсгосон тойргоор сонгууль явуулах хувилбарыг оны өмнөхөн баталснаар ахмад ба нийтэд танигдсан дүрүүдээ тойрогт өрсөлдүүлж, шинэ залуу үеэ  жагсаалт руу дэслэх хувилбараа намын дарга нь бүлэгтээ танилцуулсан. Өөрөөр хэлбэл, ахмад гишүүд тойрогт багтах боломжгүй болсон юм.

 Гэвчиг улс төрийн ууган намын хувиар МАН парламентад суух 126 гишүүний өнгө төрх чухам ямар байх вэ? Нас насны залгамж халааг хэрхэн хангаж, түүнийг уях бодлогоо хэрхэн тооцох зэрэгт тархи гүйлгэхээс өөр сонголтгүй болов.

Тийм ч учраас МАН-ын жагсаалтад залуустай хольж, парламентын засаглалын нэг өв тээгч гэмээр бэлтгэгдсэн, өөрөө ч хризматай харагддаг Ц.Нямдоржийг хамт дэслэхээр тооцсон уу гэдэг хардах өнцөг үүсч байна.

Ц.Нямдоржийг үнэн ёж үгтэй, хурал даргалсан үедээ жинхэнэ гишүүдээ жинхэнэ “хуйхалдаг” гэсэн тодорхойлолтоор авч үзэхэд л намын даргад өрсөлдөөд өөрөөсөө гадна тавхан санал авдаг Н.Энхболдтой харьцуулшгүй, өндөр хана юм.

Өөрөөр хэлбэл, жагсаалтад дан залуустай зэрэгцээд, Ц.Нямдоржийг чимэг болгон чихэхэд хамгийн боломжтой дүр гэсэн үг. Энэ нь ХҮН намынхан нэр дэвшигчид дундаа Д.Энхбат, Де Факто Д.Жаргалсайханыг оруулан зарлаж, чимэг үүсгэж буй шиг л ойлголт юм.

Ц.Нямдорж бол Л.Оюун-Эрдэнийг анхлан Засгийн газраа үүсгэж байхад ЗГХЭГ-ын даргаар үлдэж, түүнийг түшиж байсан нэгэн билээ. Уг агуулгаар ч тэр, тэд муудсан ч хол үсрэхгүй. Хүүг нь НҮБ руу илгээж буй нь Ц.Нямдоржийн улстөрд хамаарахгүй байлаа гэхэд түүний үгнээс зөрөөгүй логик л харагдаж байгаа юм.

Нөгөө талд улс төрд насаараа чанагдсан, хашир бурхи Ц.Нямдорж ийм цагт хүүгээ парламент суухаас илүүтэй гадны оронд мэргэжлээрээ ажиллахыг илүүд үзсэн ч байж болох билээ.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-01-05 10:31

UN ruu iim xyniig yavuulaad baixdaa yadag baina aa. Bolix xeregtei sh dee.

Д...н
Д...н
2024-01-05 11:25

Олон улсад нэр төрөө ч бодохоо байж дээ бялуу хуваагаад л

ЗОЧИН
ЗОЧИН
2024-01-05 11:32

цэрэнхүүгийн шаравдорж гэж түмэн танигдсан түшээ байх юм

Зочин
Зочин
2024-01-05 12:18

нохойн бааасны нь мэргэжлийн гэж, яг сарьсан багваахай лугаа

Зочин
Зочин
2024-01-05 16:45

Хужаа хужаагийн тагнуул хужаагийн үр садыг юун ч өндөр �##�бан туша�##�д томилдог юм. Шулуун шударга жинхэнэ монгол хүн олдохгүй байна уу. Энэ онд МАНАН-г устгаж энэ л�##�руудыг бүгдийг нь эргүүлэн татаж хариуцлага тооцно гэж итгэж байгаа шүү. Монголын ард түмэн шийднэ

Зочи АРХАНГАЙНХАН
Зочи АРХАНГАЙНХАН
2024-01-05 23:24

Манай нам нэр сэвтсэн нэг ч хүн жагса�##�тад оруулахгүй , ОРУУЛБАЛ МАН дугуйлагдахгүй . . .

Зочин
Зочин
2024-01-06 22:22

НЯМДОРЖ ОЮУН-ЭРДЭНИЙХЭЭ ДООР БАЙЖ ДОРОМЖЛООД СУУГААД БАЙСНЫГ НЬ ЕС ХЭЗЭЭЧ МАРТАХГҮЙ БАЙХАА, МАНААЧ ХИЙЖ БАЙСАН ХҮҮХЭД Ч ГЭЛҮҮ АЙМАР ХИЙСЭН ДЭЭ

Зочин
Зочин
2024-01-07 01:07
Reply to  Зочин

Chi bolioo hudlaa yas hayaad

Холбоотой мэдээ

Back to top button