Нийгэм мэдээ

Мөсөнд авиралтын дэлхийн цомд Монголын 6 тамирчин өрсөлдөнө

Мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-ноос 14-нд БНСУ-д болох бөгөөд 16 улсын 88 тамирчин оролцохоор бүртгүүлжээ. Тус тэмцээнд манай улсаас Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Ч.Мандахбаяр, Н.Сэлэнгэ, Б.Баярмаа, Д.Отгонхүү нар эх орноо төлөөлөн өрсөлдөх юм.

Н.Хэрлэн дэлхийн чансааны дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байгаа бол Н.Сэлэнгэ тус тэмцээнд хоёр удаа оролцсон туршлагатай аж.

Монголын мөсөнд авирагчид Дэлхийн цомын тэмцээнд анх 2012 оноос оролцож эхэлсэн бөгөөд Н.Хэрлэн, Ч.Мандахбаяр нар хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.

Манай улсын баг тамирчид энэ тэмцээний дараа Канадын Эдмонтон хотод хоёрдугаар сарын 16-наас 18-нд болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button