ТҮЦ ачих эсэхийг иргэдийн саналаар шийднэ

ТБД Андуудын автобусны буудал дээрх ТҮЦ-үүдийг хоёр сарын өмнө ачиж, нүүлгэсэн ч эргэн ирж үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Энэ талаар Баянгол дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Г.Батсүрэнгээс тодруулахад "Нүүлгэсэн ТҮЦ-үүдийг шөнийн цагаар зөвшөөрөлгүйгээр буцааж нийтийн эзэмшлийн талбайд байршуулж байна. Харьяа хорооноос нь хяналт тавьж, Замын цагдаагийн газартай хамтран ачих ёстой.
2023 оны есдүгээр сарын 25-нд дүүргийн засаг даргын захирамжаар ТҮЦ-үүдийг нүүлгэж эхэлсэн. Одоогоор захирамжийн хугацаа дууссан байгаа тул нүүлгэн шилжүүлэлтийг түр зогсоосон. Урт цагааны асуудал шиг иргэдээс санал хурааж ТҮЦ-үүдийг хураах эсэхийг шийдээд 2024 оны гуравдугаар сарын 1-нээс дахин захирамж гаргаж ТҮЦ-үүдийг нүүлгэнэ" гэв.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулж, замын хөдөлгөөний аюулгүй байдал хангахгүй болон ногоон байгууламж дээр зөвшөөрөлгүй байршуулсан түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-үүдийг нүүлгэх чиглэлийг дүүргүүдэд өгсөн юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Билет ч цэнэглээд өгч чадахгүй түмнийг хордуулж түрийвчээ зузаалдаг хэдхэн хүний шунал хэнд хамаатай юм. Зарим буудалд халуун нар, ширүүн борооноос хоргодох саравч олддоггүй. Бүх ТҮЦ ийг нурааж саравч, сандал барих саналтай байна
1-р хорооллын Цамбагаравын замын урд талын буудал дээр байрлуулсан ТҮЦ зорчигчдын хөдөлгөөнд их саад болж байна. Нарийхан зайд хоёр хүн зөрж багтахгүй, бас халтиргаатай машины зам руу уначих гээд байдаг. Ихэнх нь байнга хаалттай байдаг. 2 Түц байнга ажилладаг. Энэ ТҮЦүүдыг зайлуулах хэрэгтэй байна.
БАГШИЙН ДЭЭДИЙН УРД ТАЛД БАЙРЛАЛТАЙ ТҮЦНҮҮД ҮНЭН ДААМ ТҮЦНҮҮД БАЙНА АА ХОТЫН ТӨВД БАЙРЛАЛ САЙТАЙ ТҮЦНҮҮД ЫГ ЗАЙЛУУЛАХ НЬ ЗӨВ
Асуугаад байх юмгүй шууд зайлуул олон жил боллоо ТҮЦ нэртэй хэдэн амбаарнуудыг цэгцлэх хэрэгтэй
Юуг нь асуудаг вм бэ бүгдийг нь хураагаад орнд нь ухаалаг шилэн карт цэнэглэдэг угааж арчлаг автобусны шилэн зогсоол 1ш г байрлуул
Түц д түүрдсэн төр бж болхгүйэ.багшийн дээдийн урдах түц бүр ч тээртэй.нийтийн эрх ашигийг бодох хэрэгтэй.замруу шахсан.зам түц хоёрын завсраар хичнээн хүн явж осолд орсон бол
Minii uldeesen setgegdel arilaad bna.bolildo
Зөв шийдвэр нүүлгэхийг дэмжиж байна.
Багшийн дээдийн урд талын түцнүүдийг буулгаач түрээс сарын 1500000 гэж дуулдах юм бас лард нь нэг том дарга байдаг вм өолов уу
Түц-г болих хэрэгтэй юун санал асуух автобусны буудлаа чөлөөлмөөр байна түцнээс ядаж л карт цэнэглэдэггүй байж бохир балиар орчин үүсгээд хурдан болиулах хэрэгтэй
Ийм юмыг асуугаад байхдаа ч яахаа дээ!! Чааваас гэж!!!
Тамхины хяналтын тухай хуулийг зөрчиж байгаа хүмүүс. Буулгасан нь дээр.
Ачаад зайлуулах хэрэгтэй үнэ хэт нэмнэ баримт нтр бол яриад ч хэрэггүй ширхгийн хоол хүнс зарна заваан гэж
Шууд нүүлгэ тэр хорооллын эцсийн тамхи ширхэглэдэг хэдэн түцээ дагаад архичид яшканууд битүү
ТҮЦ-үүдээ нүүлгээчээ. Улсаа хөгжүүлье гэж бодож бвал.
Явган хүний зам дээр түц , дугуй засвар ачих зөв явган хүн замаар зорчих эрхийг маш зөрчиж байгаа шүү түц, дугуй засварыг ачаач
Бүгдийг зайлуул. ХУД буудлууд дээр ТҮЦ дүүрсэн байна. Засаг дарга та ажлаа хий. Засаг дарга нарт даалга. Сонгуулиар яаж тогтох талаар нам дагадаг Дүүргүүдийн засаг дарга нартай хариуцуул. Зүгээр л татварын мөнгө идэж суудаг тендерээр иддэг хийх ажилгүй .
Олон жил ярьлаа.тамхи зарж ашиг олдог.хямдхан хортой хүнс зарж бна.гадуур нь тамхины иш.шээс үүлсээр дүүрсэн өнгө үзэмж муутай хор зарж борлуулдаг ийм муухай түцүүдийг нүүлгэж өгөөч хотын дарга нямбаатараа зарим нь нүүлгээд заримыг нь үлдээх юм.тэгэхээр буцаад шөнө тавьчих юм.шийдвэрээ гаргасан бол бүгдийг нүүлгээд.биё биентэйгээ барьцаанд заваан юмаа авчраад тавьчих юм.ззайлуулж хүүхэд хордуулахаа больчихооч ?нүүлгээчхотын даргаа?
Huu hamaachee...odoo boloo sh te...heddugeer zuund amidarch baigaagaa medej bn uu?
120k, kombinatiin buudal duuren tuts uud bolchixson shuu
ТҮЦ эзэмшигчдийн холбооны дарга гэгч этгээд ТҮЦ барьж бусдад түрээслүүлдэг гэсэн. Түүний түрээсэлсэн бүх ТҮЦ-ыг хурааж нүүлгэж, ТҮЦ түрээслүүлдэг орлогоосоо хэр хэмжээний татвар төлснийг шалгах шаардлагатай!
Халдвартын Bozzolo орчмын 10аад түцыг хуугаар нь ачаад тэр хавийн явган хүний замыг чөлөөлөөд өгөөсэй УБ хотыг түцээс цэгцлэх цаг ирсээн ямарч хүнсний аюулгүй байдал байхгүй дандаа баталгаагүй хужаагын үнэтэй хог зарна
Ер нь ТҮЦ ний үйлчилгээг бүрмөсөн зогсооход ард түмэн дуртай байгаа.Яагаад вэ гэвэл ядаж л бие засах газаргүй учир орчин тойрон 'хавь ойрын зүлэг ногоо'байшин савны ероолд бие засах'бохироо аваачиж асгах'гжх мэтээр бохирдуулдаг.Тэгээд гараа угаахгүй'хүнсний бүтээгдэхүүн аливаа юмаа бохирлоно гэсэн үг.Ялангуяа зуны цагт бол ТҮЦ нь хална бүх хүнсний бараа муудах халах 'хайлах аюултай.ЯЛАНГУЯА ХАА ЯАМНЫ автобусны буудлын ТҮЦ-ийг яаралтай болиулах хэрэгтэй.Хавь орчин нь нил шээс'бохир хамаг зүлэг ногоо нь халцлагдаад хавь ойроо ер цэвэрлэхгүй хог ихтэй байдаг.Тэгээд ч зүүн талаас ирж бгаа тээвр йн хэрэгслийг харах орчныг таг хаасан 'явган хүн явах газаргүй их эвгүй байгаад хүмүүс бухимддаг шүү.
Асуугаад байх шаардлагагүйээ шууд ач дандаа хор зарна буруу хадгалсан бэлэн бүтээгдэхүүн чихэр ихтэй ундаа тамхи зардаг хойч үёийг минь хордуулж явааХАА н яамны автобусны тэнд байрласан нэг түц автобусыг харах боломжгүй хааж тавьсан мөн ногоон ургамал тайрсан энэ түц түргэн зайлуул хотын даргааа
Багшийн дээд мөн зүүн 4 замаас урагш бозооололоо дэлгүүрийн тэнд байрласан 10 түц эргэн тойронд бөөн шээс ханхалж тамхины иш дүүрэн эдгээр тү ц мйг зайлуулаач хотын даргааа
1Буудалд 1=2ТҮЦ байх хэрэгтэй