185,399 тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгожээ
"Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ нь 2023 оны 11-р сарын 1-ний өдрөөс улс орон даяар техник хяналтын цахим гэрчилгээ суурилуулах ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар 185399 цахим гэрчилгээг тээврийн хэрэгсэлд суурилуулжээ.
Цахим гэрчилгээг техникийн үзлэгийн төвүүдэд үнэ төлбөргүй нааж байгаа бөгөөд 2024 оны техникийн хяналтын үзлэгтээ хамрагдахдаа цахим гэрчилгээгээ суурилуулах боломжтой.
Тээврийн хэрэгслийн гэрчилгээг өнгөрсөн аравдугаар сард E-mongolia системд бүртгэсэн учир цаасан гэрчилгээ шаардахгүй. Цахим системд бүртгүүлээгүй тохиолдолд цаасан гэрчилгээгээ авч очно.
Аймгуудын техникийн хяналтын оношилгооны төвүүдэд тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг наах ажил 2024 оны хоёрдугаар сар хүртэл үргэлжилнэ. Харин гуравдугаар сараас АТҮТ-ийн явуулын оношилгоонууд сум, багаар явж тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг наах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.