Top StoriesСонгууль-2024УЛС ТӨРУлс төрийн мэдээУлс төрийн ярилцлага

Д.Сүхболд: Нүүрсний сонсголын араар МАН-ынхан сонгогчдоо сонгодог сонгуулийн “жерримандер” баталчихсан

Улс төр судлаач, (Ph.D) профессор Д.Сүхболдтой сонгуулийн бүсчилсэн тойрог, холимог тогтолцооны талаар ярилцлаа.

-Эрх баригчдын нэр хүнд нь шалдаа хүртэл унасан тул хуучны заль, мэх “жерримандер”-ийг давтахаар болов-

-УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд сонгуулийн тойргийг бүсчилж хуваагаад 13 болголоо. Бүсчилсэн байдлыг хэр зөв гэж харж байна вэ?

-Эхлээд би нэг сонирхолтой онол яръя. Үүнийг олон хүн мэдэж аваасай гэж боддог.

АНУ-ын Масачусеттс мужийн захирагч Элбридж Жерри анх 1812 оны үед өөрийн намд ашигтай сонгуулийн тойрог зурах хууль хэрэгжүүлсэн. Өөрийнх нь хувааж авсан тойргийн дүр зураг саламандер гэх амьтны дүрстэй төстэй байсан. Энэ үеэс хойш эрх баригчид сонгогдох боломжтой гэж үзсэн  тойрог, сонгогчоо урьдчилан судалж, өөртөө ашигтай тойрог зурахыг “жерримандер” гэж нэрлэх болсон. Өөрөөр хэлбэл Жерри, (сала) мандер гэх үгсийг нийлүүлсэн “Жерримандер” гэсэн ёгт нэр үүссэн түүхтэй. Одоо жерримандер аргачлалыг сонгуулийн санал хураалтыг зохиомол тойрогт хуваах замаар улиран сонгогдох давуу тал олгох тойргийн зураглал гэж үздэг. Дараа нь 2006 онд АНУ-ын судлаач Давид Брин “Америкийн ардчилал бидний бодсоноос илүү хэврэг” өгүүлэлдээ жерримандер аргачлалыг “ардчиллын зүрхэн дэх хорт хавдар”, “21-р зууны эрх чөлөөг доромжилсон хамгийн аймшигтай зүйл” гэж нэрлэсэн байдаг. Түүнчлэн судлаачид “ялагдалтай нүүр тулж буй эрх баригчдын суудлаа хадгалан үлдэх сүүлчийн горьдлого” гэж үздэг.

Нэгт, партизан жерримандер. Энгийнхээр хэлвэл сонгож магадгүй гэсэн сонгогчид, өөрсдөө ашигтай тойргийн зохион байгуулалтаар сонгуулийн тойргоо зурдаг л гэсэн үг.    

Хоёрт, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах жерримандер. Хар арьстнуудад дургүй дүүргийг нэг, эсрэгээрээ цагаан арьтнуудыг үзэн яддаг дүүргийг нэг гэхчлэн. Ингээд харь арьстнууд өгье гэсэн хүндээ өгдөг байх жишээтэй.

Гуравт, гэнэн буюу аливаа зүйлийг эргэцүүлэн бодохдоо тааруухан  тойргийн сонгогчдыг онилж байгаад тойргоо зурах. Үүнийг бас жерримандер гэдэг.

Дөрөвт, хагалах эсвэл нэгтгэх байдлаар тойргоо зурах.

-Тэгэхээр манай эрх баригчид 2024 оны сонгуулийн тойргийг зурахдаа жерримандер заль, мэх ашигласан байж таарах уу?

-Эрх баригчдын нэр хүнд нь шалдаа хүртэл унасан тул хуучны заль, мэх “жерримандер”-ийг давтахаар болж байна. Нэгдүгээрт, жижиг 78 тойрогт хувааж санал авах. Хоёрдугаарт, 2020 оных шиг аймаг, дүүргийг нэг нэг тойрог болгох нь нэр хүнд нь унасан эрх баригчдад ашиггүй. 

Тиймээс тойргийг хэт томруулж, бүсчилсэн хөгжил нэрийн дор 13 тойрог болгож санал авах аргыг хэрэглэж байна. Хэрэв тойргийг хэт томруулж, 3-4 аймгийг нэгтгэсэн тойрог болговол намын гишүүд, төрийн албан хаагчдын саналыг цуглуулах байдлаар МАН тэсэж үлдэх боломжтой юм.

-Тухайлбал?

-Тухайлбал, олны танил улс төрч зөвхөн Ховд аймагт нэр дэвшвэл олонхын санал авахгүй. Магадгүй 20 хувийн л санал авна. Энэ нь ялахад хангалтгүй тоо. Тиймээс Ховд дээр нэмэх нь Увс, Говь-Алтай, Завхан гэсэн 10 мандаттай жерримандер тойрог үүсгэвэл олны танил улс төрч тул бусад аймгийн сонгогчдод танигдаж ядна гэх асуудалгүй. Дээр нь нөгөө хоёр аймгийн МАН-ын гишүүд, төрийн албан хаагчид тэр чигээрээ тухайн улс төрчид саналаа өгнө гэж тооцсон байна. Энэ мэтчилэн эрх баригчид гагцхүү өөрсдөдөө ашигтай жерримандер тойргуудыг хөдөө орон нутагт бүхэлд нь зохиомлоор үүсгэсэн нь харамсалтай.

-Томсгосон 13 тойргийг нүүрсний сонсголын араар баталчихсан-

-“Сонгуулийн холимог тогтолцоог хэрэгжүүлснээр нэг нам үнэмлэхүй олонхоороо сонгогддог байдал эрс багасна” гэж зарим улстөр судлаач үздэг юм билээ?

-Сонгуулийн үр дүнгээс олон нийт маш их зүйл хүлээж байгаа. Сонгууль гэдэг чинь ардчиллын амин сүнс. Гэтэл шударга ёсыг хүлээдэг сонгууль, шударга бусаар зохион байгуулагдвал юунд ч хүргэж магадгүй. Аюултай нөхцөл байдал үүсгэчхээд байгаа юм.

Хамгийн хачирхалтай нь томсгосон 13 тойргийг нүүрсний сонсголын үеэр баталчихсан. Олон нийтийн анхаарал сарничихсан байсан үе. Юун сонгуулийн тойрог, бүсчилсэн хөгжил манатай байсан үе. Ард түмний хамгийн их хүсэн хүлээж байсан сонгуулийн тойргийг сонсголын араар нь зураад жерримандер хийчихлээ.

Гурваас тав хүртэлх аймгийг нэгтгэсэн бүсчилсэн сонгуулийн тойргийг дэлхийн улс орнуудад төдийлөн хэрэглэдэггүй. УИХ дээр худгийн төсөв, жорлонгийн төсөл ярьдаг болчихлоо гэж шүүмжилсээр байгаад пропорциональ элемент оруулаад ирсэн.

Бүсчилсэн хөгжил гэдэг зүйл нь сонгуулийн тойрог, системтэй нь яг уялдаж байгаа юм уу гэдэгт судалгаа хийгдээгүй. Улсын төсөв 76 тойрог руу тарамдаад байна гэж ярьж байна. Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд УИХ хууль тогтоохоос эхлээд улс эх орны эрх ашигтай холбоотой томоохон ажлуудыг хийх үүргийг заасан. Хэзээ ч “тойрогт төсөв хуваарилна” гэж заагаагүй. Тэгэхээр жижиг 76 тойрог хөгжихгүй байна гэдэг үүгээр няцаагдаж байна.

-Энэ тал дээр маргаан дагуулсан нэг асуудал нь Баян-Өлгий аймгийг бүсчлэлд оруулалгүй орхисон явдал. Үүний сөрөг тал нь юу вэ?

-Яг бүсчилсэн тойрог зурсан юм уу гэхээр Баян-Өлгийг орхичихсон. Угтаа баруун таван аймгийн нэг. Үндэсний цөөнхийг хүндэтгэж байгаа хэрэг гэж үүнийгээ тайлбарлаад байгаа. Бүгд найрамдах улс байгуулах маягаар цөөнхийн төлөөллийг хангах хэрэг байсан уу. Үндсэн хууль дахь засаг захиргааны нэгдмэл байдлыг зөрчих ёсгүй.

Үнэхээр цөөнхийн төлөөллийг оруулах гээд байгаа юм бол пропорциональ төлөөллийн систем буюу намын жагсаалтаараа оруулаад ирэх боломжтой. Тэгэхээр Баян-Өлгийн гурван мандатыг МАН авна гэж тооцоод ийм юм хийсэн хэрэг. Хүн амын тэгш байдлыг ч, газар нутгийн харьцааг ч зөрчсөн.

-Дараагийнх нь хүн амын 50-аас илүү хувь нь амьдардаг Улаанбаатарт хуваарилсан мандатын тоо хэт цөөхөн болсон гэх шүүмжлэлтэй санал нийлэх үү?

-Сонгууль чөлөөтэй, тэгш, бүх нийтийнх, нууц, шууд байх гэсэн таван үндсэн зарчимтай. Гэтэл Үндсэн хуульд тэгш байх гэдэг зарчмыг нь орхигдуулчихсан. Хүн амын төлөөлийн тэгш бус байдлыг хангасан тойрог зурсан.

Баримттай хэлье. Тухайлбал, 69 мянган хүн амтай Баян-Өлгийд гурван мандат, 273 мянган орчим сонгогчтой Баянзүрх дүүрэгт тавхан мандат хуваарилсан. Энэ бол сонгуулийн тэгш байх зарчим дээд зэргээр алдагдсаны илрэл. Хүн амын төлөөллийн, газар нутгийн тэгш байдал хоёрын аль аль нь алдагдсан.

Мандатын тоог хуваарилдаг онол гэж бий.

Улстөрийн шинжлэх ухаанд 30 мянган сонгогч тутамд нэг төлөөлөгч байх нь хамгийн зохистой гэж үздэг. Энэ нь Англи, Америкийн загвар. 1992 оны Үндсэн хуулийг батлахдаа 76 тойрогт хуваагаад 29 мянган сонгогч нэг төлөөлөгчтэй байхаар тооцоолж байсан түүхтэй.

Энэ онолоор 69 мянган сонгогчтой Баян-Өлгий ХОЁР мандаттай байхаар, харин 192 мянган сонгогчтой Ховд, Увс, Завхан ЗУРГААН мандаттай байх байтал АРВЫГ хуваарилсан байна. Тэгш байх зарчим хаана байна вэ.

-2024 онд шударга сонгуулийг хүсэж, цус сэлбэлтийг хүлээж байгаа. Гэтэл сонгуулийн системдээ ийм аюултай жерримандер хийчихсэн-

-Тэгш байх зарчмаас эхлээд алдагдсан гэж үзвэл ҮХЦ-д хандаж болох нь ээ?

-Нэгдүгээрт, жерримандер, хоёрдугаарт, тэгш байх зарчмыг зөрчсөн. Тэгш байх зарчмыг зөрчсөн гээд ҮХЦ-д хандаж болно. Гэвч “тэгш байх зарчим Үндсэн хуульд тусгагдаагүй” гээд хүлээж авахгүй байх магадлал өндөртэй. Маргааныг хэлэлцэхгүй байх. Үүнийг л улстөрчид ашиглаад байна шүү дээ.

-2016, 2020 оны УИХ-ын сонгуулиудад улсын хэмжээнд таван хувь хүртэл санал авсан жижиг нам байхгүй гэдэг. Одоогийн сонгуулиар жижиг намуудад боломж хэр гарахаар харагдаж байна вэ?

-2024 онд шударга сонгуулийг хүсэж, цус сэлбэлтийг хүлээж байгаа. Гэтэл сонгуулийн системдээ ийм аюултай жерримандер хийчихсэн байна. Яагаад аюултай вэ гэх байх. Жишээ нь, Ховд, Увс, Завхан, Говь-Алтайн 10 мандатын төлөө дор хаяж 100 хүн өрсөлдөнө. Тэд дөрвөн аймаг дамнаад 17-хон хоногт багтаад сурталчилгаагаа хийж, танигдаж амжих уу. Шинэ тутам залуучууд, эмэгтэй улстөрч, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй нэр дэвшигчид гурав дөрвөн аймагт сурталчилгаа хийх ямар ч боломжгүй шүү дээ. Тэгэхээр энэ нь хөрөнгө мөнгөтэй хуучин кандидатуудын хоорондох зодоон болно. АН, МАН-ын зодоон. Харин ХҮН нам 200 мянган сонгогчийн санал авчихвал дөрвөн суудалтай ч гэдэг юм уу. Чи сонгуулиар хэнд саналаа өгье гэж бодож байна вэ?

-Тухайн үед бодож байгаад л дугуйлах байх даа.

-Одоо нэг хариулт хэл гэвэл…

-Шинээр нэр дэвшиж байгаа хүмүүсийг л харах юм уу.

-Сонгуулийн санал хураалтаас өмнө ихэнх хүмүүс яг ингэж хариулдаг юм байна л даа. Өөрөөр хэлбэл “шинэ залуучуудад өгнө, цоо шинэ нам гарч ирээсэй, эрх баригчдаас салах юмсан” гэдэг. Үүнийг санаа бодлын буюу мөрөөдлийн төлөөлөл гэж нэрлэдэг. Гэтэл яг сонгуульд саналаа зурах үеэр хүсэл зоригийн төлөөлөл болон хувирдаг. Хүсэл зоригийн төлөөлөл нь “Эрх баригч нам миний цалинг дөнгөн данган ч гэсэн өгөөд байгаа шүү. Монгол Улсыг зогсоочихгүй аваад явчихдаг тулхтай улстөрийн хүчин хаана байна вэ?” гэдгийн төлөө саналаа өгчихнө гэсэн үг. Үр дүнд нь нөгөө эрх баригчид нь дахиад гараад ирдэг. Ийм аюултай. МАН, АН-ыг төлөөлөхүйц шинэ нам гарч ирэхгүй л бол хүсэл зоригийн төлөөллөө хийсээр байдаг байх нь. Эрх баригчид эв нэгдэлтэй, хүчтэй байгаа тохиолдол хүсэл зоригийн төлөөлөл байсаар байдаг.

-Нээрээ тийм байна шүү.

-Хоёр танхимтай парламентад хэрэгжүүлэх сонгуулийн тогтолцоог нэг танхимтайд хэрэглэж байна-

-Сонгуулийн холимог тогтолцоог 2012 онд ашиглаж байсан түүхтэй. 48-ийг нь мажоритор, 28-ыг нь хувь тэнцүүлэх байдлаар. Сонгуулийн холимог тогтолцооны давуу болон сул тал нь юу юм бэ?

-Мажоритар болон пропорциональ сонгуулийн систем хоёулаа давуу болон сул талтай. Хоёр парламентын бүтэц чиг үүргийг нэг танхимтайд аваачиж наах гээд байгаагаас ялгаагүй. Мажоритар буюу тойргоос сонгогдсон гишүүд, пропорциональ буюу намын жагсаалтаар гарч ирсэн хүмүүс. Энэ хүмүүсийн хооронд бодлогын зөрчилдөөн талцал маргаан гарч болдог. “Чи намын жагсаалтаар, би тойргоос буюу ард түмний дундаас сонгогдсон” гэдэг байдлаар. Пропорциональ төлөөллийн системд давуу тал ч бий, сул тал ч бий. Нийгмийг ашиг сонирхлын бүлгээр нь төлөөлдөг. Мажоритар сонгуулийн систем нь нийгмийг газарзүйн тойргийн хуваариар нь төлөөлдөг. Үүнээс хоёр янзын төлөөлөл гарч ирж байгаа. Эхнийх нь бүх нийтийн төлөөлөл, нөгөөх нь хувь хүний төлөөлөл. Энэ хоёр хоёулаа байх учиртай. Улсын түвшний төлөөлөл улс орны бодлого, ҮАБ, олон улсын гадаад харилцаа зэрэгт анхаардаг. Дан ганц пропорциональ тогтолцоогоор явуулчихвал төр, ард түмэн хоёрын холбоос алдагдчихдаг. Өөрөөр хэлбэл, хоёр том гүрний дунд оршдог ард түмний хувьд зах хязгаар нь эзгүйрэх, орон нутгийн хөгжлийн бодлого алдагдах, иргэдийн хараанаас УИХ-ын гишүүд нь алдагдах. Үндсэндээ төрд хяналт тавих боломжгүй болчихно гэсэн үг.

Тэгэхээр тойргийн түвшний төлөөлөл гаргаж ирдэг мажоритар, улсын түвшнийхийг гаргаж ирдэг пропорциональ систем хоёулаа хэрэгтэй. Гагцхүү манайх нэг танхимтай учир хослуулаад байгаа юм. Үүнийг хослуулан хэрэглэсэн ихэнх улс орнууд хоёр танхимтай парламенттай. Парламентын доод танхимдаа тойргоос сонгогдсон ард түмний төлөөллийг суулгадаг.

-2012 онд намын дарга нар жагсаалтаа хаалттай гаргаж байсан юм билээ. Одоо намын дарга нар хэр шударга байж, жагсаалтаа хэрхэн гаргахаас олон нийтийн үнэлэх үнэлэмж шалтгаалах гээд байгаа?

-Намын жагсаалт гэдэг зүйл өөрөө өөрийгөө засаад явчихдаг механизмтай. Олигархуудаас мөнгө аваад жагсаалтад орууллаа гэж бодъё. Эхний удаад сонгогдоно. Хоёр дахь удаагаа заль хэрэглэнэ. Гурав дахь удаад ард түмэн яагаад ч сонгохгүй, улстөрийн тавцангаас үүрд арчигдана гэсэн үг. Улстөрийг бизнес гэж харвал дараагийн удаа ард түмний дэмжлэг авахгүй гэдэг л систем. Тэгэхээр пропорциональ тогтолцоо өөрөө өөрийгөө засдаг боловч тойргийн түвшний төлөөллийг байхгүй болгодог. Ард түмний төлөөллийг байхгүй болгохоос гадна бие даагчдад маш халгаатай.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-01-17 08:46

Ээ Жерримандер гуай таны ярьж байгаа чинь жинхннэ жерримандер болжээ. Наадмын т�##�байд өарилдв�##� А аваргад ашигтай Бөхийн өргөөнд барилв�##� Б аьаргад ээлтэй гэсэнтэй ижил бна нэг дүрмээр явб�##� шударга биш үү хэтэрхий мэргэн жараахай болох гэж ???

Зочин
Зочин
2024-01-17 09:28

Угаасаа МАН ялна, Улныхан аймхай учир мөнхөд МАН аа сонгоно, Дарга дагасан бүхэл бүтэн арми тай болчихсон, Идсэн их наядаасаа жаахан жаахан хуваарьлаад тараачихна, Тэгээд л баахан Тролл бэлдээд дайрчихад болоо

Монгол хүн
Монгол хүн
2024-01-17 12:08
Reply to  Зочин

МАН гарна

Монгол хүн
Монгол хүн
2024-01-17 12:07

Энэ нөхөр бас юуг донгодоод унав улсыг МАН авч яваа тул МАН гарна хуцаарай та нар

Зочин
Зочин
2024-01-17 12:27

Ард иргэдэд маш хэрэгтэй мэдээлэл өгчээ. Сонгууль болгон эрх баригчдын тоглоомын дүрмээр зохион байгуулагддаг нь үнэн шүү дээ. Т

Зочин
Зочин
2024-01-17 12:39

Иргэд ухаарч ойлгоосой. Сонгуулиас их зүйл хүлээх хэрэггүй болсон шүү

Зочин
Зочин
2024-01-17 16:52

Холион бантан болох нь тодорхой байгаа. Баян-лгийн асуудлыг бол яахбн аргагүй цэцэд өгөхөөр асууд�##�. Даанч цэцийнх нь бүрэлдэхүүн үнэхээр жул, дандаа суганы үснүүд шургачихсан.

Зочин
Зочин
2024-01-18 06:57

Нам дагасан хүн чи юу мэдэх вэ чамайг нам чинь удирдана чи битгий худлаа жүжиглэ

Зочин
Зочин
2024-01-18 06:59

Ман дагасан новшнууд бага шиг хуц9

Зочин
Зочин
2024-01-18 10:07

Ийм мэдээлэл уншаад ойлгох чадваргүй хүмүүс сонгуульд сан�##� өгдөг гэхээр…

Зочин
Зочин
2024-01-18 10:12

2024 оны сонгуулийн луйвар булхайг онолын хувьд маш ойлгомжтой тайлбарлажээ.

Зочин
Зочин
2024-01-18 10:22

Сонгуулийн жерримандер луйврын т�##�аар ойлгомжтой тайлбарласан байна. 2024 оны сонгуулиас шударга зүйл хараад хэрэггүй.

Уншигч
Уншигч
2024-01-18 12:03

Яг ингэж онол т�##�аас нь тайлбарлаж зоригтой ярьж шүүмжилсэн хүн одоогоор бхгүй бна . сонирхолтой яриа байна

нэргүй
нэргүй
2024-01-18 12:04

уншаач ойлгооч та нар энийг. сонголт хийхэд чин хэрэгтэй байх

Зочин
Зочин
2024-01-19 12:22

Ийм үнэнийг хэлдэг эрдэмтэн, судлаачид бидэнд хэрэгтэй байна.

Зочин
Зочин
2024-01-20 14:04

Чухам үнэнийг хэлжээ, Сүхболд докторыг дэмжиж байна.

Зочин
Зочин
2024-01-20 14:05

Сонирхолтой ярилцлага байна, баярл�##�аа

Зочин
Зочин
2024-01-22 19:19

Сонирхолтой ярилцлага байна

Зочин
Зочин
2024-02-11 20:42

Ард түмэн гэдэг бол цагаан цаас гэх үг юутай үнэн. Эрх баригчид ард түмний гэнэн, улс төрийн мэдлэг үгүйг ашиглан юу дуртайгаа ийх юм даа. Ийм мэдлэг боловсролтой хүмүүсийн үгийг олон түмэнд сайн хүргэх хэрэгтэй.

Зочин
Зочин
2024-03-25 13:24

Монголд ийм үнэнийг хэлдэг судлаачид ус агаар мэт хэрэгтэй байна.

Холбоотой мэдээ

Back to top button