НИЙГЭМ

Богд уулын арын замыг өнөөдөр оройноос эхлэн 3 хоног хааж, засварлана

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ХААИС-ийн уулзвараас зүүн тийш "Буган халиун" рестораны уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ. Энэ хүрээнд нэгдүгээр хэсэг буюу ХААИС-ын уулзвараас Зайсан толгойн зүүн хэсгийн авто зам хүртэлх замыг тавдугаар сарын 9-ний өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 12-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замыг засварлаж, шинэчлэх юм.

Харин хоёрдугаар хэсэг буюу ХААИС-ын уулзварыг тавдугаар сарын 11-ний өдрийн 08:00-16:00 цагийн хооронд хааж авто замыг засварлаж, шинэчлэх бол гуравдугаар хэсэг буюу Зайсан толгойн зүүн хэсгийн авто замаас "Буган халиун" ресторан хүртэлх авто замыг тавдугаар сарын 12-ны өдрийн 06:00 цагаас тавдугаар сарын 13-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замыг засварлаж, шинэчилнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button