НИЙГЭМ

Шөнийн цагаар сигналаа дарахгүй, дуут дохио асаахгүй байх соёл дутагдаж байна

Өнөөдөр зуны эхэн сар гарч байна. Цэцэг ногоо дэлгэрч, байгаль хангай өнгөө засаж, урин дулааны улирал ийнхүү эхэллээ. Цаг агаарын таатай байдал иргэдийн сэтгэл зүй, эрүүл мэндэд ч эергээр нөлөөлж буй.

Мөн өдөр уртсаж байгаа тул ажлаас гадуурх чөлөөт цаг иргэдэд тийм ч хомс биш болж байна. Харин шөнө богиносож буй тул сайн унтаж амрах нь чухал хэрэгцээ болж хувирдаг. Ялангуяа хавар болж улирал солигдох явцад хүмүүс ядарч, ажлын бүтээмж мууддаг нийтлэг онцлог бий.

Иймд нойр мөн л чухал хэрэгцээнд тооцогддог. Харин чухал хэрэгцээ болж хувирдаг шөнийн нойронд сөргөөр нөлөөлөх зүйл багагүй. Тодруулбал, суурьшлын бүс, нийслэлд амьдарч буй хүмүүсийн амьдралын хэв маяг, дадал хэвшил өөр. Ялангуяа орон сууцанд амьдардаг иргэд зөвхөн өөрийн эрх ашиг, тав тухтай байдлын төлөө биш нийт оршин суугчдын нэгдсэн нэг эрх, үүргийн хүрээнд амьдрах учиртай.

Жишээлбэл, оройн 22 цагаас хойш чанга дуу чимээ гаргахгүй, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх тодорхой үүрэгтэй. Мөн нөгөө талаас иргэдийн унтаж амрах цагаар чанга дуутай тээврийн хэрэгсэл асаахгүй, дуут дохио, сигналаа дарахгүй байх хотын соёл болоод байна. Ялангуяа дулаарч иргэд цонхоо нээж унтаж буй энэ үед дээрх соёл дутагдаж байна.

Д.УЛСАА


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Батжаргал
Батжаргал
2024-05-10 05:44

Ер нь шөнийн цагаар ажилладаг цагдаа байх хэрэгтэй энэ олон танхай б�##�мад жудаггүй жолооч нар чин жинхэнэ утгаараа шөнөөр хотын амг�##�ан тайван байдлыг �##�дагдуулаад хаа хамаагүй дуут дохио дрипд хийгээд мөн бүдүүн яндантай машин мотоцикл байгаа нь үнэнхүү замаа �##�даж байна шүү дээ! Энэ бүхэнд цагдаагийн байгууллага анхаар�##� хандуулж ажилламаар юм. Ёстой хатуу арга хэмжээ авах хэрэгтэй шүү! Ялангуяа Их тойруу гийн Хоймор офесын зам дээр бол шөнө болгон ур�##�даан дрипт хийх юм.

Нараа
Нараа
2024-05-10 06:09

Бгл дүүрэг 12 хороо 14 хороо МН ПЛАЗА гийн урд дуу ихтэй бна бичлийн замд согтуу з�##�уучууд их агсан тавьж хоорондоо зодолдож задраагүй шөнийн цагдаа ихэсгэж ээлтэй болгомоор бна шорлого хийж бна бар кароаке цаг хугацаагүй ажиллаж бна орой 10 аас шөнийн 4 цаг хүртэл арай дэндүү бна?????.!!!!!!

Холбоотой мэдээ

Back to top button