“Snapchat”-ийн тайлан төсөөллөөс доогуур байсан тул хувьцаа нь 30 хувиар уналаа
“Snapchat” мягмар гарагт /2024.02.06/ гаргасан санхүүгийн тайлан нь “Wall Street”-ийн шинжээчдийн таамаглалаас доогуур байсан тул тус компанийн хувьцаа нэг өдрийн дотор 30 хувиар унасан байна.
Тодруулбал шинжээчид тус компанийг 2024 оны дөрөвдүгээр улиралд 1.38 тэрбум ам.долларын орлого олно гэж тооцоолсон ч 1.36 тэрбум ам.долларын орлоготой ажиллажээ.
Хэдийгээр “Snapchat”-ийн онцлог функцуудыг өрсөлдөгчид нь хуулбарладаг ч гэсэн шинжээчид тус платформ “Facebook”, “Instagram”, “TikTok” гэх мэт зорилтот сурталчилгаагаар их хэмжээний орлого олдог салбарын томчуудтай өрсөлдөх чадвар нь сул гэж үзсээр ирсэн.
“Investing.com” сайтын ахлах шинжээч Томас Монтейро “Snapchat” эрүүл байгаа зар сурталчилгааны зэх зээлийг ашиглаж чадна гэдгээ харуулсангүй хэмээжээ. “Snapchat”-ийн захирал Эван Спигель шинжээчидтэй хэвлэлийн бага хурал хийх үед “LightShed Partners” компанийн шинжээч Рич Гринифилд түүнээс компани нь бусад томоохон өрсөлдөгчидтэй харьцуулахад үндсэн сул талтай юу гэж асуусан байна.
Үүнд Спигель “”Бид бизнесийн хувьд үргэлжлүүлэн хөгжих асар их боломж байгаа гэдэгт итгэлтэй байна хэмээн хариулжээ. Ингэхдээ сурталчилгаанаас олох орлогоо нэмэгдүүлэх тал дээр ажиллах юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.