ДЭЛХИЙ

Хүч хэрэглэсэн цагдаа нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэв

Болив улсад улс төрийн хямралт нөхцөл байдлаас үүдэн жагсаал, тэмцээл өрнөж, үүгээр 23 хүн амиа алдсаны дээр 715 хүн гэмтэн шархдаад буй. Өнгөрсөн сарын 20-нд тус улсад Ерөнхийлөгчийн сонгууль болсон бөгөөд Сонгуулийн дээд шүүх нь Эво Моралесыг ялсан тухай мэдээлэхэд үүнийг түүний өрсөлдөгч болох Карлос Меса хүлээн зөвшөөрсөнгүй. Улмаар Карлосын талд саналаа өгсөн иргэд эсэргүүцлийн жагсаал эхлүүлсэн нь хурцадмал байдалд шилжиж, Эво Моралес огцроод буй бөгөөд үүссэн нөхцөл байдлыг төрийн эргэлт гэж нэрлээд байна.

Тэгвэл Боливийн засгийн газраас эмх замбараагүй байдлын үед хүч хэрэглэсэгн цэрэг, хүчний ажилчдыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зарлигыг гаргасан тухай мэдээллээ. Хүний эрхийн Америк хоорондын комиссын зүгээс эл эмх замбараагүй байдлыг дарахын тулд хүч хэрэглэх нь зөв гэсэн байр суурийг баримталсантай холбоотой юм байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button