Гадаад мэдээДЭЛХИЙ

Японы эдийн засаг уналтад орж ДНБ-ээр Германы ард орлоо

Лхагва гарагт /2024.02.14/ Японы засгийн газраас нийтэлсэн тоо баримтыг харвал эдийн засаг хоёр дахь улиралдаа ширгэж, уналтад орлоо. Зарчмын хувьд хоёр улиралд дараалан эдийн засаг ширгэсний дараа уналтад орсон гэж үздэг. 

Үүний улмаас Япон дэлхийн гурав дахь хамгийн том эдийн засаг гэх байр сууриа Германд алдсан байна. Тодруулбал арваас арван хоёрдугаар сарын хооронд Японы ДНБ 0.3 хувиар багассан аж. Харин түүний өмнөх улиралд 3.3 хувиар буурсан юм.

“Moody’s Analytics” фирмийн ахлах эдийн засагч Стэфан Ангрик “ДНХ хоёр улирал, дотоодын эрэлт гурван улирал буурсан нь муу мэдээ” хэмээжээ.

Зарим шинжээчид БНХАУ дахь эрэлт сул, “Toyota Motor Corp”-ийн нэгэн үйлдвэрт үйлдвэрлэл зогссон нь энэ оны эхний улиралд мөн эдийн засаг ширгэх эрсдэлтэйг илтгэж байна гэж үзэж буй.

“Dai-ichi Life Research” фирмийн ахлах эдийн засагч Ёошики Шинкэ “Дотоодын эрэлтийн гол тулгуур болдог хэрэглээ болон хөрөнгийн зарцуулалт удаашралтай байгаа нь анхаарал татмаар. Эдийн засаг одоохондоо өсөлтийн гол хөдөлгөгч хүчгүй хэвээр байх болно” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button