ФИЛОСОФИЙН ЖҮЖГҮҮДЯрилцлага

С.Мягмар: Миний орчин бол дээд зэргийн АБСУРД, ХООСОН орон зай

Олон улсын “Норд арт” үзэсгэлэнгийн дээд шагналыг хүртсэн А.Очирболдын “Ухамсар” гэх баримлын ертөнц рүү, сэтгэл рүү, юу руу ч юм өнгийх хий хийсгэлэн мэт дүр түүний ширээн дээрх Ницщегийн Заратустра, Сартрын Тамын хаалга жүжгүүдийн эскиз зураг руу ширтэнэ.

“No exit” гэж бичсэн хаалганы орчимд, орон зайн босоо тэнхлэгт үл баригдан зурагдсан хүн дүрстэй биетүүд аргагүй бие зарайлгана. Ширээн дээр нь “Тагтаа” хэвлэлийн газрын Кафкагийн Хувирал тэргүүт тууж өгүүллэгүүд, Сармагчин бол Сармагчин, Мо Янь Дарсны орон, Д.Урианхайн “Тайз дэлгэцийн контемпорари бүтээлүүд” зэрэг номууд эгнэн харагдахаас гадна, “Сэтгэцийн эмгэг судлал” нэртэй ном байх нь эрхгүй сонирхол татах.

Харин хажуугийн театрт хоёр ч шинэ жүжгийн сургуулилт зэрэг эхэлжээ. Сургуулилтын үеэр философич Б.Батчулуун ирж жүжигчид, найруулагчдын дунд философичдийн талаар хэлэлцүүлэг өрнөж байхтай бид таарав. Тэд Ницщегийн, түүний дүү охины, Вагнерын сэтгэлзүй, Заратустра гэх супер хүний философийн талаар гүн гүнзгий яриа өрнүүлэн суух аж.

Бид энэ үеэр ярилцлагын зочинтойгоо ажлын өрөөнд нь тухлан сууж, ийн ярилцав.

“Black box” театрын үүсгэн байгуулагч, креатив найруулагч, зураач С.Мягмар:

“ФИЛОСОФИЧИД АЛГА БОЛЧИХЛОО, БИД БОДОХОО БОЛЬЧИХЛОО”

-Black box театрт тун удахгүй философийн жүжгүүд тавигдахаар болсон талаар дууллаа.  Зургаан жүжиг тавигдана гэсэн. Өнөөгийн зарим театруудад тавигдаж буй шоу драм төрлийн жүжгүүд тавьж болох байтал яагаад философичдыг сонгох болов. Нэг үгээр хэлбэл, энэ чинь ашиггүй шүү дээ?

-/инээв. сурв/ Ашиггүйгээр барахгүй. Заримдаа юу ч хийгээд байгаа юм гэж бодно. Ер нь амьдрал өөрөө утгагүй юм даа. Утгагүй учраас хийж буй зүйлс ч утгагүй. Гэхдээ үүнд утга оруулах ёстой. Хэрэвзээ зөв хөдөлж чадвал, зөв хийж чадвал амьдрал утгатай болно. Утга учиртай амьдралын төлөө л хүн төрөлхтөн зүтгэсээр ирсэн хэрэг бишүү. Хүн төрөлхтний туулсан олон мянган жилийн хугацаанд сэтгэдэг, боддог хэсэг хүн байж, тэд эргэцүүлэн боддог, ухаарах, гарц хайх, би хэн бэ гэдгийг мэдэхээр шатаж, тэгснээ бид хэн бэ, бид хаана байгаа, хааш чиглэх ёстой гэх зорилгоо тодорхойлох гэж эргэж буцсаар, ярилцсаар өнөөдрийг хүрч.

Манай театр уг нь хувийн театр, улсаас нэг ч төгрөг авдаггүй. Өөрсдөө жүжиг хийж, жүжгээр дамжуулж, уран бүтээлээрээ дамжуулж нийтийн оюун санаанд нөлөөлж, тэдэнд дохио болохыг хүсдэг. Гэхдээ удирдан чиглүүлэх гээгүй. Санаа өгөх гэсэн. Ертөнц ийм олон өнгөтэй юм гэдгийг мэдрүүлэх гэсэн л театр юм. Тэр бодол санаагаа лаборатори маягаар туршилт хийж явсаар 5,6 жил болж. Энэ хугацаанд өнгөрсөн зууны 20-оод оны зураачдаар эхэлж, 50-аад онд утга зохиолд орж ирсэн модерн ертөнц рүү өнгийсөн. Манай жүжиг ийм л жүжгүүд.

-Философийн жүжгүүдийг та хэнд зориулах юм бэ? Ний нуугүй асуухад өнөөгийн Монголчууд үүнийг хүлээж авахад бэлэн үү?

-“Бүгд тэгш биш” гэдэг аюултай үг бий. Хүн тэгш эрхтэй, тэгш боломжтой, тэгш ардчилагдсан байх боловч яг хэрэг дээрээ хүн нь өөрөө тэгш биш. Ойн мод урттай богинотой гэдэг. Түүнтэй агаар нэгэн элит хэсэг байна.

Жак Деррида гэж нэг нөхөр бий. “Бичвэрээс гадна юу ч байдаггүй” гэж тэр хэлж. Бичвэр гэдэг текст. Хоёрхон хоногийн өмнө Сүхбаатарын талбай дээр нөхрөө алдсан нэг хөөрхий охин суулт хийж байгааг сонссон. Тэр охин Монгол улсын Ерөнхий сайдыг гарч ирж, өөртэй нь уулзахад хэлж буй текстийг та бүхэн сонссон уу. Биеийн хөдөлгөөн, үйл хөдлөл элдэв хангайн юм огт хамаагүй. Охины цуглуулаад хэлж байгаа тэр үг, түүний зөв цэгцтэй, үнэн үг зүрхэнд хүрсэн. Театр гэдэг ийм л текст юм.  

Ницще “Бурхан үхчихлээ” гэж хэлдэг. Үхсэн биш үхчихлээ гэнэ. Гэтэл Вагнер Ницщег “Чи муу өт, эндээ л үхнэ” гэж хэлдэг. Гэх мэт гайхалтай текстүүдийг бид үзэгчдэдээ өгдөг. Тухайлбал, Эжен Ионескогийн “Хирснүүд” жүжиг. Бүх хүн төрөлхтөн хирс болж хувирчээ. Ингэсээр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн л үлдэж гэнэ. Ерөнхийд нь харвал хүн хэзээ хирс болж хувирч байсан юм бэ гэмээр, хүүхдийн. Гэхдээ үүний цаана байгаа философилог утга нь гүнзгий. “Хирснүүд” жүжигт хамгийн сүүлд үлдсэн хүн “Би ганцаараа... би хирс болохгүй” гэдэг. Эрх мэдэл, эд баялагийн төлөө бүх тэмцэл явж  дуусна. Тэгэхийн тулд эрх чөлөө, хүний эрх, тэгш эрхийг бүгдийг нь үгүй хийж байгаа юм. Урд байгаа төрийн ордонд хирснүүд л бий. Хуулиар өөрийгөө хамгаалчихсан, хуяглачихсан, ийм л аюултай үзэгдэл. Өнгөрсөн зууны 50-аад оны үед бий болсон энэ үзэгдлийг уран бүтээлчид маш олон аргаар дүрсэлсэн. Зураач нар зурсан, хирсийг. Зарим нэг уран бүтээлчид хирсний хамар дээр суучихсан эмэгтэйг хүртэл дүрсэлсэн.

Ийм л өөрчлөгчид, сод ухаантнуудын жүжгийг бид театртаа авч тоглосон. Одоо цаашаа ахин нэг алхахгүй бол болохгүй. Энэ шинэ үнэр бол философи. Философи буюу гүн ухаан тийм ч аймар юм биш гэдгийг Цэрэн гуай сонин дээр бичсэн байсан шүү дээ. Түүний нэг халагласан зүйл нь “Философичид алга болчихлоо, бид бодохоо больчихлоо” гэх. Бид бодохоос залхуураад эхэлчхэж. Талх гэдэг үгийг талх гэж хэлээд л орхидог болж, гэтэл үүний цаана ямар ч том санаа байж болох.

Тиймээс бид яах аргагүй гүн ухааны сартваахиудын зохиолыг жүжиг болгож, хүмүүст ойлгуулах, мэдүүлэх шаардлагатай болсон. Гэхдээ бид жүжгүүдээ ямар нэгэн байдлаар хайрцаглахгүй. Бид дамжуулах л үүрэгтэй. Хуучин цагийн театр шиг найруулагчийн үзэл бодол оруулж, жүжигчний хэтийдсэн уран чадвараар гоёчилж, тэгэх ёстой, ингэх ёстой гэж дайруулж болохгүй. Бид оюун санааны эрх чөлөөг эрхэмлэх цаг болжээ. Бид эрх чөлөөтэй ард түмэн хэдий ч оюун санаа нь чөлөөлөгдөхгүй байна. Оюун санаа минь ардчилагдахгүй, эрх чөлөө, тэгш эрхэндээ хүрч чадахгүй байна. Бид хийж байгаа бүтээлээрээ үзэгчдийнхээ оюун санаанд дандаа дарангуйлал үүсгэж байна. Дарангуйлж байна.

ГИЖИГДЭЭД Ч ХАМААГҮЙ ИНЭЭЛГЭЖ Л БАЙВАЛ ТЭНД ОЧИЖ ТАЙВШИРДАГ ХҮМҮҮС

-Өнөөгийн театрын өнгө төрхийг та тодорхойлооч?

-Зангиа зүүж бүжгэнд орж, гутлаа тосолж театрт ор гэдэг үе өнгөрсөн ч, инерцээрээ энэ хүрч. Өнөөдөр тавигдаж буй жүжиг, гарч буй кинонууд философилог чанараа алдсан, сэтгэл гундмаар байх юм.

Нөгөө талаас үзэгчдийнхээ хүсээд байгааг л өгөөд байна. Гурилтай хоол идье гэснийх нь дагуу түүнийг нь л өгөөд байдаг. Гэтэл бид яагаад өөр амт, өөр оюун санааг хүмүүст өгч болдоггүй юм. “Хувьсгалын дараа чөтгөр цөөрсөн” гэдэг шиг боддог, сэтгэдэг хүмүүс маань монголдоо маш цөөхөн, тэр цөөнх нь дуугүй болчхож. Үүнийг батлах гэсэн мэт саяхан манай Батчулуун философич сонинд ярилцлага өгөхдөө “Бидний сайн муугийн талаарх ойлголт тун бүдүүлэг” гэсэн байна. Сайн, муу гэдэг маш энгийн үг. “Сайн уу, муу юу аль нь вэ хө” гээд хүүхдийн дуу байдаг биз. Бид тийм л хэмжээнд, бидний сэтгэлгээ тэр л түвшинд байна.

Аргагүй, бид нүүдэлчин. Өөр хоорондоо хол зайнд оршиж, зөвхөн байгальтайгаа харьцаж, хааяахан ганц морьтой хүн давхиж ирэхэд мэдээ авна. Гэтэл философи сэтгэлгээ суурин амьдралд соёолж хөгждөг. Суурин хүмүүс оройн цагаар завтай. Нэг нь гутлыг нь хийж, нөгөө нь ногоог нь тариад, өөр нэг нь аяга шанагыг нь хийгээд, өөр хоорондоо солилцоод амьдарч буй тул завтай. Гэтэл манай нүүдэлчид бүх юмаа өөрөө хийдэг. Тиймээс тэр айл завгүй. Завгүй хүн юм бодох завгүй. Харин хаа очиж байгалийн шалгарлыг их сайн мэддэг. Энэ жил тэр шувуу эрт буцлаа, их хүйтэн өвөл боллоо гэнэ үү? Тийм өндөр түвшний ажиглагч болохоос гүн бясалгал биш.  Одоо аргагүй суурин иргэншилтэй болсон тул “Бид хэн юм”, “Хаашаа явах юм” гэдгээ бодож эхэллээ. Ийм үед бид оюун санаатай холбоотой, мэтгэлцээн, маргалдаан, зөвшилцөлтэй жүжгүүдийг гаргаж тавья, хүний оюун санаанд дохио өгье, цаашдаа хөгжүүлэх байх гэж зургаан жүжиг хийхээр төлөвлөсөн юм.

-Монголын театрт  дутагдаад буй тэр зүйлийг олж харчхаад түүн рүүгээ тэмүүлж шинэ театр босгов уу. УДЭТ-аас өөр драмын театр байгаагүй үед та театраа байгуулж байлаа. Театр барих гэдэг тийм ч амар хялбар ажил биш. Бид тэрбумтнууд биш. Тэгэхэд та монголын театрын урлагт юу хийхсэн гэж театраа байгуулсан юм бэ?

-Уран бүтээлээ туурвих таатай орчноо эрэлхийлсэн. Уран бүтээлч хүн түүнийхээ төлөө бүхнээ зориулдаг, амьдралаа ч хаядаг. Миний орчин бол дээд зэргийн абсурд, хоосон орон зай, хар орон зай байх ёстой байж. Зураагүй зургийн зотон даавуу шиг хоосон орон зай надад хэрэгтэй байснаас, энд тэнд тээг саад болох орон зай надад хэрэггүй. Түүнээс биш би хүн ардыг соён гэгээрүүлэхийн төлөө гэх том зорилго тавиагүй. Өөрийнхөөрөө юмаа хийх гэж л театраа байгуулсан. Кино хүртэл камераас татгалзаж, дижитал технологи ашиглах шинэ хувьсалд орж байхад театр ядаж энэ мэт дэвшилд орж болно оо.

ГАВЬЯАТ ОЛОН БАЙГАА ГЭДГИЙГ БИ МЭДНЭ, ГЭХДЭЭ УРЛАГТ ГАВЬЯА БАЙГУУЛСАН ХҮН ГЭЖ СОНСООГҮЙ

-Та сүүлийн хэдэн жил театруудад өөрийнхөө санаанд таарсан “жүжиг шиг” жүжиг үзэв үү?  

-Би өөрийнхөө л юмыг үздэг /инээв. сурв/ Үзсээн, үзсэн. Миний биш учир сайн ч гэхэд хэцүү, муу ч гэхэд хэцүү юм.

-Зарим жүжгүүдийг харахад найруулагчид жүжгийг өөрийн ойлгосноороо л  тавьдаг, жүжгийн цаад утга санаанаас тэс өөр ойлголтыг үзэгчдэд өгч буй жишиг харагддаг. Танай онцлог юу юм бэ?

-Бид өмнө хэлсэнчлэн, жүжгийг байгаагаар нь тавьдаг. Вагнерыг тоглож буй хүн Вагнер болж тоглохгүй. Харин Вагнер болж тоглож буй хүн Вагнерын оюун санааг тээх л ёстой. Урлагийн ариун сүм гэдэг нэг муухай үг бий. Үзэгчид очиж мөргөл үйлдээд, сохроор тахин шүтэх ёстой мэт. Манайх бол ярилцдаг л газар. Бид бодитой байх үнэн байхад чиглэдэг. Урлаг социализм, түүнээс хойших 20 жил өөрийн инерцээрээ өнхөрч явахдаа “зэвсэг” л байсан. Тэр зэвсгийг манай нам төрийн удирдагчид эзэмшин, бидэндээ “Ийшээ бууд, ийшээ галла, тэрийг дэлбэл” гэдэг үүрэг даалгавар өгдөг байж. Тэр л үүрэг даалгавраар бүтсэн бүтээлүүд тэр чигээр мөнхөрсөөр өнөөдрийг хүрч. Одоогийн уран бүтээлүүдийг харахад энэ ерөнхий инерц ер арилаагүй. Тэр үед тавьсан үзэл суртлын ажил бидний тархинаас гараагүй байна. Баабарын хэлдгээр “Миний үе үхэж дууссаны дараа сая жинхэнэ эрх чөлөө ба тэгш эрх гэдгийг ойлгоно”. Одоо “Нэг юм БОЛЖ тоглох” гээд байгаа хүмүүс л болж. Ардчилагч БОЛЖ тоглох, тэгш эрхийн тэмцэгч БОЛЖ тоглож байгаа хүмүүс л байна. Тиймээс л өнөөдөр философийн жүжгүүд хэрэгтэй биш, шаардлагатай болчхоод байгаа юм.

-Гэхдээ урлагийг урлаг байхад “тусалсан” олон хүн бий бишүү? Тэд шагнал хүртдэг...

-Биднийг мөн завааруулж буй нэг зүйл бол шагнал. Ардын, Гавьяат, Тэргүүний гэх мэт. Энэ бол уран бүтээлч гэхээсээ илүүтэй тэр нам төр засагт хэрхэн ажилласан он жил ба ажиллах эрчмийн шагнал бололтой. Гавьяат олон байгаа гэдгийг би мэднэ, гэхдээ урлагт гавьяа байгуулсан хүн гэж сонсоогүй. Урлагт тэргүүний хүн байж болохгүй. Тэр тэргүүний хүн гэдэг тодорхойлолт шал өөр тодорхойлолт. Тэргүүний дуучин гэж одоо ямар хүн байх вэ? /инээв. сурв/

-Тэр хүмүүсийг сайн, сайхан байна гэдгийг урлаг судлаачид л ялгаж салгах ёстой байтал, төр засаг нь буюу мэргэжлийн бус хүмүүс тодорхойлоод шагнадаг нь бүр ч сонин шүү?

-Нохойнд нэг идэх юм барьчхаад дээш үсэргээд байдаг шүү дээ. Яг л тийм юм. Бидний шагнагдах гэсэн хүслийг тэр дээр барьчхаад, хэн нь өндөр үсэрч “Өө, энэ тэргүүний нохой байна, түүнийг тэргүүний нохой гэж нэрлэе” гэх. Би харин нохой дундаа тэргүүний нохой, гахайн дотроо хамгийн тэргүүний гахай болчхож байна. Яг авьяасыг шагнадаг шагнал бий бий. Гоо марал, Гэгээн муза, Улаанбаатар олон улсын кино наадам зэргийг дурдаж болно. Академын шагнал бол тийм биш.

ЖҮЖИГ ЭХЛЭХЭД НИЦЩЕ ГАЛЗУУ МЭТ БАЙХ БОЛОВЧ ЖҮЖИГ ТӨГСӨХӨД БҮХ ЗҮЙЛ ЭСРЭГЭЭРЭЭ БОЛНО

-Одоо танайд тавигдах гэж буй философийн жүжгүүдийн талаар яриагаа хандуулъя. Ямар жүжгүүдийг, хэн гэдэг философичдийг яагаад сонгосон юм бэ?

-Бид философичдийн нэрийг сонсохоороо айдаг. Тийм биш. Жүжгийн зохиол бичдэг философичид байна, түүнийг нь кино болгож дэлхийн нийт маш олон удаа үзсэн туршлага бий. Ингээд дотроос нь шилээд сонгохоор бидэнд хамгийн ойр, нэн даруй мэдэх ёстой хүн бол Фридрех Ницще, түүний бичсэн Заратустра. Өнөөдрийг хүртэл явж ирсэн социалист, капталист нийгмийн завсар оршсон он жилүүд энэ хүний онолтой шууд холбоотой. Дараа нь Карл Маркс. Түүний онолтой бидний амьдрал ил шулуун холбогдсон. Тэр бүү хэл, социализмын үед уншдаг уншдаггүй, гэрийн тавилга байсан эсэхийг хэлж мэдэхгүй ч манай дарга нар тавиур дүүрэн Маркс, Лениний номыг боть ботиор нь эгнүүлэн байдаг байж. Гуравт, Сартр гэж нөхөр бий. Хүн эрх чөлөөтэй байхаар шийтгэгдсэн амьтан гэж тэр хэлж. Тэгэхээр эрх чөлөө гэдэг өөрөө шийтгэл аж. Өнөөдөр эрх чөлөөний төлөө яриад байгаа хүмүүс байна. Тэд шийтгэгдчихсэн. Тэд өөрсдийгөө шийтгэж, золиосолж байж эрх чөлөө амилж байдаг аж. Эрх чөлөөг харъя гэвэл магадгүй цус сорогчтой дүр ижил. Гэхдээ нийгмийнхээ хамгийн тэргүүн оюун ухааныг сордог. Тухайлбал, Мартин Лютер Кинг, эрх чөлөөтэй байхаар шийтгэгдсэн амьтан, буудуулж үхсэн. С.Зориг. Бас л эрх чөлөө, тэгш эрхийн төлөө тэмцэж яваад нас барсан. Өнөөдөр ч бид учрыг нь олоогүй. Шийтгэл гэдэг ийм л өөр үг аж. Дараа нь бид Зигмунд Фройдын бодол руу орно.

-Ницще “Бурхан үхчихлээ” гэдэг. Аж үйлдвэрийн хувьсал эхэлж, бурхны бүтээл гэж боддог байсан бүхэн хүний гараар бүтээгдэж эхлэхэд хүн төрөлхтөнд бурхан хэрэггүй болсон, өөрсдийн оюун ухаантай танилцаж, танин мэдэх боловсролтой болж эхэлсэн гайхалтай үе шүү. Та Ницшегийн юунд дурлав?

-Ницщегийн жүжиг галзуугийн больницт эхэлнэ. Жүжиг эхлэхэд Ницще галзуу мэт байх боловч жүжиг төгсөхөд түүн шиг эрүүл хүн, түүнийг тойрох хүмүүс шиг галзуу хүмүүс үгүй болно. Бурхан үхчихлээ гэдэг шууд утгаар биш. Ницще дайны үед бүтээлээ туурвиж байсан хүн шүү дээ. Мань эрийн хувьд бурхан нь үхэж. Энэ хорвоогийн хамгийн муу муухай бүхнийг өөртөө шингээж, зовж зүдэрсэн. Галзуугийн муу муухай өвчин, гэдэс ходоодны өвчин, бэлгийн замын өвчнүүдээр өвчилсөн. Энэ бүх муу муухайгаас мань хүнд нэгэн гэгээн хүсэл төрсөн нь дээд хүн байсан. Хүнээс дээр гэхдээ бурхан биш. Бурхан тэр олон жил байсан, гэтэл би ингэж тарчилж байна. Бурхан хаачив, тэр үхчихлээ. Одоо харин бид оюун ухаанаа хөгжүүлье гэсэн, дэндүү классик хүн байж. Бурхан үхсэн тул урлаг аварна гэдэг. Тиймээс л энэ жүжгийг ирж үзэх хэрэгтэй.

Дараа нь тоглох Тамын хаалга жүжгийн үйл явдал тэнгэрт эсвэл хаа байдаг нь үл мэдэгдэх тамын хаалганы гадна өрнөнө. Үхээд сар гаруй болсон нэг нөхөр, хоёр хүүхэн холбогдоно. Эдгээр жүжгүүд дээр бид хуучин театрын арга барилаас татгалзана, татгалзсаар ч ирсэн. Энэ удаа бүр татгалзана. Их удахгүй, 10-20 жилийн дараа Английн мундаг найруулагчийн хийсэн хиймэл оюун ухаанаар бүтсэн жүжгийг энэ тайзнаа тавьж магадгүй. Ийм аюултай нөхцөл байдалд очсон бидний арга барил ямар байх ёстой вэ гэж бодсон.

ҮЗЭГЧ НЬ Ч ХУУРДАГ, ҮЗҮҮЛЖ БАЙГАА НЬ Ч ХУУРДАГ, ДАНДАА НЭГ НЭГИЙГЭЭ ХУУРЧ ТОГЛОДОГ

-Та уран бүтээлчийн хувьд өөрийгөө үргэлж шинэчилж, сорьж байдаг шиг санагддаг. Философийн жүжгүүд үүний тань нэг хэсэг шиг...?

-Манай зураачид 1990-ээд оны үед их олон “Манифест” /тунхаг. сурв/ бичсэн байдаг. Оюун санааны шинэ урсгалууд бий болж, нэгдэж, салж, унаж босож явсан үе дээ. Миний хувьд ингэж өөрийн хувьд манифест гаргаж авах бодолтой. Урлаг бол амьдралын хэлбэршилт гэж нэг философич хэлж. Уншиж болох, үзэж болох, сонсож болох амьдрал. Үүнтэй зэрэгцээд хэдхэн жилийн өмнө “Хэл бол амьдралын хэлбэршилт” гэж Витгенштейн  гэж хэлж. Бидний ярьж буй хэл энэ байгаа орчин нөхөцлөө л илэрхийлж чаддаг гэх санаа. Өнөөдрийн бидний амьдралын хэлбэр юу вэ? Мал аж ахуй лав биш. Энэ бол ахуйн хэлбэр шүү дээ. Оюун санааны хэлбэр бол аргагүй гар утас, айпад, компьютер гээд дижитал эрэн рүү орж. Цаашилбал, хиймэл оюун ухаан бий боллоо. Хүн төрөлхтний оюун санаа өөрсөдтэйгөө адил тийм оюун ухааныг бүтээх хэмжээнд хүрчхэж шүү дээ. Энэ тухай бид “Тунхаг” гэдэг сэдвийг барьж хөндөхөөр болсон. Философичид дандаа л тунхаг гаргадаг. Тунхаг гаргана гэдэг өөрийн зорилгоо тодорхойлж буй. Гэтэл уран бүтээлчид, улстөрчид яагаад тунхаггүй явна вэ. Яагаад өнөөдрийн орчноо мэдрэхгүй байна вэ. “Чи бол өнөөдрийн амьдралын хэлбэржилт” гээд философичид хэлээд байна шүү дээ.

Манай театр философийн жүжгүүдээ тавихдаа Монголд байгаа гүн ухааны хүмүүстэй ойртож, тэдэнтэйгээ ярилцаж, уран бүтээлч “манифест” хийнэ. Тэгэхгүй бол зарим уран бүтээлчид минь төрөөс цалин авдаг, төрийн томилолтоор ирсэн даргынхаа үгнээс гардаггүй, төрийн цалин аваад сууж байгаа уран сайхны удирдагч буюу урын сангийн бодлого тодорхойлогчоосоо салж чаддаггүй, цалингаа авах учир цагтаа очих ёстой, илүү дутуу юм ярихаас төвөгшөөдөг, хэдэн төгрөгөө аваад хүүхдийнхээ өмд гутлын мөнгөнд өгөхөөс өөр аргагүй, түүнээсээ болж мохдог болж. Аргач үгүй. Гэвч бэлчээртээ явж байгаа мал шиг толгой хандсан зүг рүүгээ явдаг байж боломгүй. Миний хувьд өмнө хэлсэнчлэн ингэж өөрийн хувьд манифест гаргаж авах бодолтой. Энэ олон философийн үзэл санаанууд, урсгал дундаас “Би хэн бэ” гэдгээ олох санаатай энэ жүжгүүдээ тавьж байгаа хэрэг л дээ. Шинэ мэдээ дуулгахад, Цэнддоо “11 үгээр” гэдэг ном бичиж байгаа юм байна. Оны өмнө гарах бололтой. Тэрийг олж унших хэрэгтэй юм, “Бид хэн бэ” гэдгийг тун ч сайхан бичиж.

-Ихэнх театр, ордон, өргөөдөд тавьж буй тоглолтуудын үзэгчид дүүрэн байдаг. Харин танай театрт болж буй жүжгүүд цөөхөн үзэгчтэй байдаг.

-Тогтмол.

-Та өөрөө ч жүжиг бүрийн өмнө хэлдэг. “Угаас манайх цөөхөн үзэгчтэй” гэдэг. Заримдаа тэдэн шиг олон үзэгч ирээсэй гэж хүсэж хүлээдэг үү? Эсвэл угаасаа л ийм цөөхөн үзэгчтэй байх ёстой юм уу?

-150-аас ихгүй, байнгын үзэгчтэй. Энэ бол гурван сая хүн дотор тун сайн тоо. Хуруу дараад тоолбол тун цөөхөн философич бий, долоон түмэн хүний дотор. Тэд маань өөрөө хүсэн тэмүүлж манай театрт ирдэг. “Тэнд очихгүй бол болохгүй, хүнд муухай харагдана, бусдаас хоцрох гээд байна, тэнэг болж харагдах гээд байгаа” гэх хандлагаар ирэгсэд манай театрын үзэгчид биш. Тийм нөхцөлийг бид үүсгэж болно. Өндөр үнэтэй, мундаг хүмүүсээр сурталчлуулж, “Би л очихгүй бол болохгүй нь” гэх мөнгөтэй хүмүүсийн цугларалт, очсон хойноо би ирсэн шүү гэдгээ бүртгүүлэх, бусдад харуулахыг хүсдэг сонирхлыг нь далимдуулж болно. Бид тэгэхгүй. Бид Ницщегийн мөн чанарыг нь мэдэрч байж, дараа нь түүний мундаг том жүжгийг тавихад олон хүн орж ирж байвал тэр л бидний хувьд сайн юм, үнэн юм. Бид дандаа өөрийгөө хуурдаг. Үзэгч нь ч хуурдаг, үзүүлж байгаа нь ч хуурдаг, жүжигчин нь ч хуурдаг, дандаа нэг нэгийгээ хуурч тоглодог, чин сэтгэлээсээ юм байхгүй. “Ичсэн хүн тараг үлээнэ” гэдэг шиг, дээхэн үед нэг хүн Пикассогийн мундаг зургийн өмнө оччихоод “Сайн зураг гэсэн шүү, үүнийг мөн ч сайхан зураг гээд хэлчихэд л би алдахгүй” гэж боддог шиг. Яахав, нийгмийн энэ их стресс дунд ядарсан улс тийш зорих нь аргагүй гэж өмөөрмөөр. Гижигдээд ч хамаагүй инээлгэж л байвал тэнд очиж тайвширдаг. Амьдрал тийм л утгагүй болчхоод байгаа юм. Тийм хүмүүс манайд ихэвчлэн байдаггүй. Манай үзэгчид ер нь залуу. Манай жүжгийн тухай бичиж байгаа сэтгүүлчдийг ч харахад зохих боловсролыг нь олчихсон, олох гэж мэрийж яваа хүмүүс байдаг.

МЭДЭЭ: “Black box” театр хүн төрөлхтний оюун санааны ертөнцийн “Сартваахиуд” философийн цуврал зургаан жүжгийг бүтээж, нийтэд толилуулах гэж байна. Үүнд, Жан Поль Сартр, Зигмунд Фройд, Карл Маркс, Фридрих Ницще, Крис Родригс зэрэг хүн төрөлхтний сэтгэлгээнд чухал нөлөө үзүүлсэн философичид багтжээ. Төслийн эхлэл болгож: -11 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд 20:00 цагаас Фридрих Ницще “Заратустра”, -11 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд 20:00 цагаас Жан Поль Сартрын “Тамын хаалга” жүжгийг тус тус тавина.

Б.ГЭРЭЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
LesOrdiff
LesOrdiff
2020-01-16 15:23

Can I Order Celexa Online [url=http://cialibuy.com]Cialis[/url] Websites For Generic Viagra Tablets

LesOrdiff
LesOrdiff
2020-02-02 22:14

Kamagra Green Comprar http://cialibuy.com/#847 - Buy Cialis Propecia Con Preparacion Cialis 5mg Of Propecia For Hair Loss

Зочин
Зочин
2020-05-09 22:29

"Бурхан үхсэн" Ницще. "Ницще үхсэн" Бурхан.

Propecia
Propecia
2021-11-02 05:30

Cephalexin For Adult Uti

Lasix
Lasix
2021-11-03 03:51

Cialis Pharmacie Sans Ordonnance

Cialis
Cialis
2021-11-05 09:35

Acheter Du Baclofene Sur Internet

Stromectol
Stromectol
2021-11-09 13:43

Cialis Achat En Suisse

Viagra
Viagra
2021-11-09 17:00

What Pills Are Good To Get High Off Of

Viagra
Viagra
2021-11-14 18:24

Clomiphene 60 Pills 25 Mg No Script Usa

priligy tablets over the counter
priligy tablets over the counter
2021-11-17 02:20

Keflex Dog Dosage

buy cialis canadian
buy cialis canadian
2021-12-04 12:37

Pompe Lioresal

does plaquenil cause weight gain
does plaquenil cause weight gain
2021-12-05 06:47

Can I Order Celebrex From Canada

gabapentin capsules
gabapentin capsules
2021-12-08 10:44

Levaquin Best Website In Internet

buy cheap generic cialis online
buy cheap generic cialis online
2021-12-10 01:43

Cialis O Viagra Cual Es Mejor

Холбоотой мэдээ

Back to top button