“Хурд”-ын Д.Төмөрцог: Мөрөөрөө дуугаа дуулчхаад, нам гүм амьдрах сайхан

“Хурд”-ын Цогоо... Бид 20 жилийн дараа дахин ярилцаж байгаа нь энэ. Санасныг бодвол тэр нэлээд дуу шуутай болчхож. Асуултад тийм, үгүй, аанхан гэх мэтээр хариулдаг төрлийн хүн учраас жаахан бэргэж байсан юм. Ажигласнаар энэ ажин түжин эрхэм хашир ихэд суужээ.
“Тэгээд яах юм дэмий, хэнд хэрэгтэй юм, мөрөөрөө л явах минь, дуучин хүн тайван байх ёстой” зэргээр өөрийгөө тодотгож байв. Ярилцлага авахын тулд би тантай ерээд оны сүүлээр хоёр удаа, 2000 оны эхээр нэг удаа уулзаж яриа хийж байсан гэж хэлэхэд “Чи яасан сүрхий юм, надаас яриа авчихдаг” хэмээн инээхчээ аядлаа.
Бид “Хурд” хамтлагийн бэлтгэлийн байранд бид уулзсан юм.
ВИДЕО:
“Хурд”-ын Д.Төмөрцог: Мөрөөрөө дуугаа дуулчхаад, нам гүм амьдрах сайхан“Хурд”-ын Д.Төмөрцог: Мөрөөрөө дуугаа дуулчхаад, нам гүм амьдрах сайхан
Posted by Eguur News on Wednesday, March 6, 2024
-Энэ он таны урлагт орж ирсний хэд дэх жил вэ?
-Яг тайзан дээр гарч, дуулж эхэлснээс хойш 30 жил боллоо. 2023 онд манай хамтлаг 30 жилийн ойн тоглолтоо хийсэн. Энэ тоглолт дээрээ “Хурд” 30, 40, 50 жилийн ойн тоглолтоо хийнэ гэж амласан. Тэгээд ойлгомжтой, амлалтдаа хүрэх гээд ажиллаж байна.
-Нийтдээ “Хурд” хэчнээн дуутай вэ. Тоон хэлээр илэрхийлбэл...?
-300 гаруй бий. Захиалгын дуунууд энэ тэр гээд яривал 300 хол гараад явчихна. 12 цомог бий. Чи эргээд хар даа. Манай цомгууд он дарааллаар байна. Бид 20 жилээрээ "алтан" пянз, 30 жилийнхээ ойгоор гурван пянз гаргасан. Тоглолт бол тоогоо алдсан. Хөдөө орон нутаг, гадаад, дотоод гээд зөндөө.
-Амьдралдаа ганц дуу зохиож үзсэн нь "Чамайг зорино"-

-Энэ 300 дуу дотор таны зохиосон бүтээл бий юу?
-Амьдралдаа ганцхан дуу зохиосон нь “Чамайг зорино”. “Орчлон хорвоод чамтай амьдрах хувь тавилан гэж байдаг болов уу” /дуулав/.
-Пөөх, энэ чинь бас л үе үеийнхний мэдэх хит дуу шүү дээ. Тэгээд яагаад өөрийг зохиосонгүй вэ?
-Үгүй, яахав дээ. Ганц дуу зохиож үзье гэж бодоод бичсэн. Болдог л юм билээ. Би ч өөрөө нэг их шавдахгүй юм. Яах вэ, оролдож болно оо, болно.
-“Хурд”-ын бүтцэд өнгөрсөн хугацаанд ямар, ямар өөрчлөлт орсон бэ?
-Хэвээрээ л байгаа. Бүх юм хэвээрээ.
-Гитарчин Т.Нарсар хамтлагтаа эргээд ирсэн байх?
-30 жилийн ойгоор урьд нь байсан гэдгээрээ урилга, заллагаар ирсэн.
-“Чоно” хамтлагийн гишүүд бас та нарын дүү нар, тийм ээ?
-“Чоно”-ын Дэрмээ чинь манай хамгийн бага дүү.
-Бөмбөрчин Д.Отгонбаатарыг бага нь гэж ойлгоод байж?
-Д.Отгонбаатар чинь Дэрмээгийн дээдэх нь. Манай Батбаяр бид нарын хамгийн том ахын дунд хүү. Дүүтэйгээ нийлээд “Сүүлчийн хичээлийн дараа” гэж дууг дуулсан. Бид нарыг бүгдийг нь урлаг гэдэг том айлд багтах авьяас, өгөгдөлтэй төрүүлсэн ээж, аавдаа баярлаж, сүсэглэж явдаг юм.
-Өнөөдөр шинээр маш олон хамтлаг, дуучид гарч ирж байна. Та тэднийг сонсдог уу?
-Сайхан залуу хамтлагууд их гарч ирлээ. Хөгжмийн салбар сайн хөгжиж байна. Хөгжим, техник нь ч элбэг дэлбэг болж. Дээр үед бид нар хэцүү байсан. Нэг тоглолт хийх гэж энд тэндээс эрээвэр хураавар хөгжмүүд цуглуулна. Одоо сайхан болчихсон. Залуус, хамтлагуудын бүх зүйл бэлэн, хачин гоё, тоглох бүх юм нь бүрдчихээд байна. Сонсолгүй яах вэ, тэднийг.
-Танаас зөвлөгөө авъя, шавь больё энэ тэр гэсэн хүсэлт ирдэг үү?
-Би хувьдаа заагаад, зөвлөөд байя гэж боддоггүй. Одоохондоо бодсон зүйл үнэхээр байхгүй ээ. Нөгөө талаас над руу нэг их айхтар ханддаггүй. Эмээдэг ч юмуу бүү мэд.
-Нээрэн ч та хүн шууд нээлттэй ярилцъя гэхэд хаалттай харагддаг хүн шүү дээ. Таныг хамгийн сүүлд хэзээ хаана ямар ярилцлага өгч вэ гээд хайгаад үзэхэд илэрц байсангүй. Үнэхээрийн нам гүм амьдарсаар байна гэж бодлоо?
-Та нар чинь ярилцлага авахаараа хувь байдал руу орох гээд байдаг. Их сонин. Тэгээд би зугтаадаг байхгүй юу. Мөрөөрөө дуугаа дуулчхаад, нам гүм амьдрах сайхан.
-Хүнд үзэн ядалт огт хэрэггүй, тайван байх нь чухал-

-Яах вэ, жаахан ярья л даа, одоо. 30 жилийн өмнөх Цогоо биш шүү дээ, та?
-Ялгаатай зүйл гэвэл би дуучин болохоосоо өмнө сүү зараад л, жижигхэн наймаа хийгээд явдаг байлаа. Тэгээд дуучин болсон, юун сүү зарах. Урлагтаа зүтгээд явж л байна, 30 жил.
-Хэрвээ сүүгээ зарж байсан бол гэх бодол хааяа төрдөг үү?
-Дуучин болоогүй бол бас нэг юм эрхлээд явж л байх биз. Талхаа олж идэхийн тулд мэдээж шүү дээ. Харин таны асуусан шиг хэрвээ би сүүгээ зарж байсан бол тэгсэн байх, ингэсэн байгаа гэж огт боддоггүй юм байна шүү.
-20 гаруй жилийн өмнө та “Хар ирвэс” клубт бодибилдингээр хичээллэдэг байсан. Дасгалаа хийж байгаа юу?
-Үгүй ээ, орхиод удаж байна. Харин ойрноос дасгалаа хийе гэж бодож эхэлсэн. Хөдөлгөөн дутагдаж байгааг мэдрээд байна. Тэр чинь 1998 он байх шүү. Нэг жил их сайн хийсэн юм аа. Тэгээд 2000 оны сонгууль гээд замхарсан. Уг нь тэгээд тууштай явсан бол Нуктайгаа /өөрийн найз Монголын мистер Ж.Нурланыг хэлэв/ адилхан болдоггүй юм аа гэхэд бас хөөрхөн булчин энэ тэртэй л байх байсан.
-Нуктайгаа найз хэвээрээ юу?
-Хэвээрээ, хэвээрээ. Байлгүй яахав. Тэр чинь миний ганц найз шүү дээ.
-Дээхэн үед Ж.Нурлан бэлтгэлдээ биш Цогоогоо үүрч гүйсээр байгаад булчин хөгжсөн гэж ярьдаг байсан?
-Магадгүй ээ, магадгүй /инээв/.
-Та өөр юунд хоббитой вэ?
-Нэг их айхтар хобби байхгүй ш тээ. Эрчүүд шиг ан гөрөө хийж, морь энэ тэр уях биш дээ. Хурдан морь уралдахыг үзчихдэг. Харин бөхийг бол сайн үзнэ шүү.
-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Харж байгаа шиг чинь л өнгөрнө ш тээ. Одоо бэлтгэлдээ орох гэж байна.
-Жингээ сайн барьдаг дуучин. Та бараг 30 жилийн өмнө л иймэрхүү байсан даа?
-Жин сайн барихгүй бол болохгүй. Тайзан дээр бүдүүн, том гэдэстэй дуулаад байвал муухай харагдана биз дээ. Би бага, багаар ойр ойрхон иддэг. Хоолыг тэр тусмаа махыг маш сайн зажилж иддэг. Энэ мэт зуршил маань жин хэвийн байхад нөлөөлдөг болов уу.
-Үргэлжид ийм дуугүй чимээгүй нууцлаг байх нь амар байдаг уу. Та юунд баярладаг юм, юуг үзэн яддаг юм гээд хувь мэдрэмжүүдийг тань бүгдийг нь л асуумаар санагдах юм?
-Хүнд үзэн ядалт огт хэрэггүй гэж боддог. Хүн өөрөө тайван байх ёстой. Тэр тусмаа дуучин хүн бол маш тайван байх хэрэгтэй. Надад хүнд атаархаад, хүнийг үзэн ядаад байдаг хүмүүжил байхгүй. Болбол болно л биз, болохгүй бол тэр л биз. Бусдын асуудалд хөндлөнгөөс орж ирдэггүй. Фээсбүүкээр хүмүүс жаахан сэжмээр хүн муулаад байгааг ойлгодоггүй. Би өөрөө интернэт орчин, утас энэ тэрээс хол хүн шүү дээ. Утсаа байж байгаад нэг харна. Хүн залгасан байвал тэгээд ярина. Хааяа мессэж уншвал уншина. Хариу бичвэл бичнэ, тэгээд л болоо.
-Та ч утсаа авдаггүй төрлийн хүн дээ. Хэний дуудлагыг алдахгүй авдаг вэ?
-Мэдээж танихгүй дугаар бол барагтаа авахгүй. Манай хэд залгавал авалгүй л яахав. Танихгүй дуудлагыг бол хэцүү дээ. Хэн ч, юу ч гэж ярих гэж байгаа юм. Одоо энэ цаг хугацаа хэцүү болоод байна даа.
-Энэ амьдарч байгаа нийгмээсээ төвөгшөөгөөд байдаг юмуу даа?
-Ер нь хэцүү байна аа. Надаар хэлүүлэлтгүй бүгд л мэднэ. Бүх юм нүдэн дээр ил тод байна. Тэгээд л болоо, өөр яах юм.
-Та харьцангуй сошиалаар балбуулаад байдаг төрлийн хүн биш дээ?
-Өө, би нэг их юманд өртөөд байдаггүй. Хориод жилийн өмнө нэг сурвалжлагчид ярилцлага өгсөн. Тэгсэн чинь намайг бүх зүйлийг муулсан болгоод бичиж. Тэрнээс хойш сурвалжлагч гэхээр “Үгүй” гэдэг үгтэй болсон. Ямар ч ярилцлага өгдөггүй. Бараг тэр нь ч дээр юм шиг.
-Нам гүм амьдраад байгаа нь хувь хүний зан аашнаас уу, эсвэл болгоомжлол уу?
-Миний өөрийн зан чанар бас бий.
-Хамтлагтаа хэр идэвхтэй гишүүн бэ. Аж ахуйн ажил, хөрөнгө мөнгө босгох энэ тэрд?
-Би нэг их ордоггүй. Манай хэд чинь намайг хөдөлгөхгүй өөрсдөө бүх юмаа хийгээд явчихна. Би сайхан амарч ирээд, дуугаа дуулчхаад яваад өгнө.
-Танаас оролцоотой байгаач гэдэг үү?
-Тэгэлгүй яахав. Тийм юм байна аа, бас. Байлгүй яахав. Тэгээд за л гэдэг юм.
-Ээж дээрээ хэр ойрхон очиж байна вэ?
-Очно оо, очно. Ер нь долоо хоногт 1-2 удаа тогтмол шүү. Одоо ээж хөдөө байхгүй, хотод Отгонбаатарынд байгаа. Очиж чадахгүй завгүй үедээ утсаар ярьчихдаг.
-Таныг амин хүүхэд нь гэдэг. Хүүхдүүд нь яваад орохоор Цогоо ирсэн үү гэдэг гэж хамтлагийнхан тань ярьж байсан?
-Тийм тал бий шүү.
-Таныг их дотогшоо болохоор илүүтэй санаа нь чилдэг юм болов уу?
-Гайгүй байх аа. Сүүлийн үед овоо дуугардаг болоод байгаа.
-Харин та бүр овоо яриа хөөрөөтэй болжээ?
-Дуугардаг болчхоод байгаа. Тайзан дээр “аймаар” дуугардаг болчихсон. Би аав, ээжийн амины хүүхэд юм шиг байгаа юм.
-Аав тань сайхан наслаад өөд болсон. Тэр их том орон зайг дуугаараа нөхдөг болов уу?
-Би яг аавын хүүхэд байсан. Багад аав ажилдаа явна. Төмөр замын бригадын дарга учраас цэргүүдээ удирдаад ажил хүнд, өндөр хариуцлагатай байх ёстой. Үргэлж л оройтно. Би дандаа аавтайгаа унтдаг болохоор иртэл нь орон дээр завилж суугаад хүлээдэг байсан. Нэлээд том болтлоо аавынхаа өвөрт унтсан даа. Аавтайгаа байж байгаад өнгөрчихөөр нь хэцүү л юм билээ. Бид нарыг Цагаан суварга дээр клипний зураг авалттай явахад өөд болчихсон. Цуг байж чадаагүйдээ жаахан харамсдаг даа.
-Танд хамгийн их захидаг зүйл нь юу байв. Одоо хамгийн ихээр үгүйлэгддэг зүйл нь юу байдаг вэ?
-Бид аав, ээжээсээ л үлгэр дуурайл авч, амьдарч, өдий хүртэл ингээд явж байна. Энэ бол аав ээжийн ач гавьяа. Хоёр бурхан минь юм даа.
-Би амьдралдаа гэрлэж үзээгүй-

-Та бүсгүй хүнийг илэрхийлсэн дуунуудаа үнэхээр хүн бүхэнд хүртэл амилуулдаг. Тэр утгаараа эмэгтэй хүнийг хайрлах, хүндлэх, ойлгох зэрэг нь хамаагүй төгс байдаг болов уу?
-Бүгдийг дуугаар илэрхийлдэг. Манай хамтлагийн дуунууд бүсгүй хүнийг хайрлах, хүндлэх, уучлах гээд бүхнийг ухааруулдаг гэж ойлгодог. “Сайхан бүсгүй”, “Бүсгүй”, “Зураг шиг бүсгүй” гээд байна даа. Энэ бүгдийг нь сонссон байхад ойлгомжтой. Тэгээд дуулж байгаа нь хэн билээ дээ. /инээв/
-Зураг шиг бүсгүйтэй учирч байв уу?
-Зураг шиг бүсгүйтэй учирч байсаан, байсан. Тэр бол нууц. Хэлэхгүй ээ.
-Та хэдийд гэрлэсэн бэ?
-Гэрлээгүй. Амьдралдаа гэрлэж үзээгүй.
-Таныг гэрлэчихсэн л гэж боддог ш тээ?
-Үгүй ээ.
-Олон хайрын тухай дуулдаг болохоор аль эрт хайртайгаа учирсан гэж ойлгодог?
-За, хайр сэтгэл яах вэ. Өөр юм асуу. Ингээд буруу юм руу ороод байдаг шүү, та нар.
-Та ч бас ингээд л хаалттай зан гаргадаг?
-Тийм байх нь зөв юм шиг ээ. Энд тэнд очоод савсагнаад явбал бас л юм юманд өртөнө шүү.
-Та олон шүтэн бишрэгчтэй дуучин. “Крашуудын” халдлагад хэр өртөж байна вэ?
-Мэдэхгүй ээ. Тоглолт дээр бүчээд авдаг. Тэд нар л краш юм байлгүй дээ. Би тэгж л ойлгоод байгаа. Би хүмүүстэй шууд харьцдаггүй. Тэр нь ч дээр юм шиг санагддаг. Хэтэрхий бас тэгээд туйлшраад явбал "Өө, нөгөө Цогоо чинь тэнд, энд" гээд л ярих байх даа.
-Эр хүнийхээ хувьд та юуг эрхэмлэдэг вэ?
-Хүн ер алдахыг бодохгүй. Аав, ээжийнхээ чихийг халууцуулахгүй. Урдах ажлыг хийгээд л болоо. Илүү, дутуу юманд өртчихгүйхэн шиг явж байхад болно доо. Өөр яах юм.
-Таны сайн тал юу бол?
-Мэдэхгүй.
-Таныг маш цэвэрч нямбай гэдэг?
-Тийм шүү. Эмх цэгцгүй байдал, эсвэл жаахан тоос ч гэртээ харах дургүй. Аав ээжийн олгосон хүмүүжил шүү дээ.
-Тоглолт дөхөөд ирэхээр жирийн өдрүүдээс өөр дэглэмээр амьдардаг уу?
-Сайн нойр авах хэрэгтэй. Ядарвал хоолойд муу. Тийм учраас байнга сайн амарна, сайн хоол иднэ. Би өдөр тогтмол цагт унтдаг. Тэгээд орой цагтаа унтана. Сүүлийн таван жил өдөрт 4-6 цагийн хооронд унтаж байгаа.
-Тоглолт, найр хурим, хандив гээд “гуйлга” тасардаггүй байх?
-Байна, байна. Тухайн хүнээс нь л шалтгаалдаг юм. Сүүлийн жилүүдэд хандивын тоглолтууд их болдог боллоо. Сая л малчдадаа зориулсан тоглолтод оролцлоо. Орохоос ч өөр арга байхгүй.
-Ямархуу төрлийн урилгаас татгалздаг вэ?
-Миний л бодол шүү. Зүгээр дуулуулах гэсэн нөхдүүд байдаг юм. Аргалаад л, зовлон тоочоод л, тийм юманд их дургүй. Төсөв мөнгө нь байгаад байхад бусдын хөдөлмөрийг завших гээд байна.
-Та хэр шударга вэ?
-Шударга байхыг боддог. Гэвч энэ нийгэм маань шударга байдалд харшилтай. Тиймээс урлагийнхан талбай дээр гарч жагсах биш дуу хоолой, үзэл бодлоо уран бүтээлээрээ илэрхийлдэг. Тэр чинь бидний шударга байдлыг харуулна.
-Та хэзээ гэрлэх вэ?
-Гэрлэхгүй ээ. Чи миний амьдралаар яах гээд байгаа юм.
-Ярилцсанд баярлалаа.
Б.ОТГОНБАЯР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайхан дуучин...
Gerlehguiee!!! Гомо юм байна
Зоргоороо донгосхоо боль.
Гомо биш мөртлөө гэрлээгүй хүмүүс зөндөөл байдаг үнэхээр хүүхэн тоохгүй байв�##� яаах уу бас гэр бүл зохиогоод хариуцлага үүрээд эхнэр хүүхдийн асууд�##� шийдэх дургүй зожиг ч хүн байдаг
Хаш-Илд нь жоохон бүдүүлэг юм. Хүн тэр т�##�аар ярихгүй гээд өөрийгөө илэрхийлчихээд байхад хүний хувийн амедр�##� руу ороод. Хэзээ гэрлэхээр нь ХАш-Илд яах гэж байгаа ? Хаш-Илд эсвэл дурлачихсан юм уу ? Яагаад асуугаад байна ?
Их даруу, төлөв юм гэж харж байсан, саяхан тоглолтыг нь үзсэн.
Чийр болсон �##�дар хүнд чихний ээмгээ тайлаад чиний хайртай бүсгүй болох би дуртай.. гээд дуулдаг билүү
Дуунд, дуучинд нь бас их дурлаж байсан.
Таарах юмсан харах юмсан гээд л боддог байлаа.
Хөдөөнөөс орж ирчээд микро автобусан дотор их адилхан урт үстэй з�##�уутай өөд өөдөөсөө хараад сууж билээ. Буухад нь сайн харах гээд бууд�##� хэтэрч яваад л, Хархорин дээр тэр з�##�ууг буухад нь хамт буугаад л.. харин нөгөө адил царайтай з�##�уу маань хөл муутай байсныг нь араас нь харж зогсоод харамсч билээ..
ЭНЭ ЧИНЬ ЯМАР ХӨӨРХӨН ХҮН БЭ ЁСТОЙ ХОВРЫН БАРАА БАЙНАДАА. ОДОО ИНГЭЖ ХЭЛДЭГ ХҮН БАЙДАГ ЮМ УУ. ЁСТОЙ ХИЙДЭГЭЭ ТУЛТАЛ НЬ ХИЙЧИХЭЭД МӨРӨӨРӨӨ АМЬДРАХ ҮНЭХЭЭР САЙХАН.
gay yum bishuu dee
СЭТГҮҮЛЧ НАР ХЭТЭРХИЙ ХУВИЙН АМЬДРАЛ РУУ НЬ ӨНГИЙДӨГ БОЛОХООР ЯРИЛЦАХ ДУРГҮЙ БАЙДАГ ГЭЖИЙШТ ГЭРЛЭХ ГЭРЛЭХГҮЙ НЬ ХЭНД ХАМААТАЙ ЮМ БООВ НЬ АЖИЛЛАДАГГҮЙ БАЙЖ БОЛНО БИЗ ДЭЭ? ЭСВЭЛ ИЖИЛ ХҮЙСТЭН Ч БАЙЖ БОЛНО ЭНЭ БҮГД БАЙДАГ Л АСУУДАЛ ШҮҮ ДЭЭ.ТИЙМ Л СҮРХИЙ ЮМ БОЛ БООВЫГ ГАРГААД ХӨХӨӨД ҮЗЭХГҮЙ ЯАСЫН ТЭГЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ БИТГИЙ ДОНГОС ЗА ХҮНИЙ ХУВИЙН ОРОН ЗАЙД БҮДҮҮЛГЭЭР ХАЛЛДАГ ТЭНЭГ СЭТГҮҮЛЧИД БОЛЬ ЗА СЭТГҮҮЛЧ ГЭЭД ӨӨРСДИЙГӨӨ БОДООД ТҮҮНДЭЭ ИТГЭЧИХЭЭД ЯВААД БАЙХЫМА ТА НАРЫГ ХЭН СЭТГҮҮЛЧ ГЭЭД БАЙГААН
huugiihaa eej ohiniihoo eejiin tuhai yarihgui yumaa gehed gerlej bgaagui gedegchin sonin bn shuu. hundlel oron zai alga
Хүний хувийн амьдр�##� руу их орох юмаа. Хамтран амьдрагч ч юм уу тийм хүн байж л байгаа биз. Тэгээд ч хүн хувийн амьдр�##�аа тайлагнах �##�багүй шүү дээ.
Хөгширч бнаа яриатай хөөртэй болчиж үнэхээр ховор дуучин нь үнэн
Хурд бол энэ үеийн аргагүй сайн хамтлаг, Цогоо сайн ч дуучин, бүтэн Концертыг ганцаараа дуулаад даваад гарна гэдэг бол үнэхээр Мундаг хоолой, харин ганц Шүүмжлэх юм гэвэл Хурд хамтлаг сүүлийн үед гаргаж байгаа дуунууд нь шуудхан хэлэхэд хөг Аялгуу тааруухан дуунууд байдаг болж, Нулмисаан тэвчэе, Зураг шиг бүсгүй гэх зэрэг анх дуулагдаж байсан дуунууд шиг Сэтгэлд хоногшсон дуунууд Хурдаас төрөхөө байжээ,
Хамгийн сүүлд нь тэнэгтдэг гэнээ энэ сэтгүүлч
Цэрэгт бяц өшиглүүлчихсэн байхоо тийм юм их байдаг байсан шүү. Сайн дуучин төлөв даруу эр юм аа. гомо момо бол биш байх. Эхнэргүй л юм байхдаа..
Зайлуул одоо өвөө болох насан дээрээ гэрлээгүй байдаг, юм хүм нь жижигхэн жоохон хөөрхөн юм болов уудаа чааваас, эсвэл гомо �####� байх нэг л унжийсан хийморьгүй өвгөн харагдахым билээ, тэр зураг шиг нэг нь өглөө босоод ш�##� дэмий �####� бн гээд зугтаагаад айннн
Хүний хувийн асууд�##�д орох хэрэггүй. Ер нь ийм аймаар атаархуу байх нь онцгүй ш дээ. Цагаа тулхад чи минь ямар “амьтан” юм билээ хэн мэдлээ?
Дуучиний хувьд мундаг дуучин шүү цогоотой юу ярихав дээ
Приус унасан, унжгар гүзээтэй, худлаа аахилсан, амаараа том баадаг, охид хүүхдүүд дээрэлхэхээс өөр шидгүй амьтдын 1 мөндөө энэ коммент бичсэн нөхөр. Утасны дэлгэц нь хагарцан, уранхай бандааш �##########�. Эргүү пзда. Яаахаараа ийм атаархуу байдаг байнаа. Үкэр
Дууг үнэхээр амилуулдаг байг�##�аасаа дуучин төрсөн мундаг з�##�уу. Сэтгүүлч нарт нэг удаа гэнэгүй молигодуулаад түүнээс хойш ярилцлага өгөх дургуй болсон гэж байна, угаасаа энэ сэтгүүлч нар яриагүйг ярьсан болгодог аюултай улс. Олоон жилийн өмнө найз бүсгүйтэй болсон гэж хэвлэлд гарсан байсан, тэр т�##�аараа сэтгүүлч нараас нуудаг юм байна. Тэрнээс юу гэж энэ сайхан авьяас дүүрэн з�##�уу ганцаараа баыхав дээ
Хужаа шиг дуугаа муусана�##�сан л�##�руу гүй юу од мод шуу юм бол энэ төриин нэр зүүсэн хулгаачуудыг шудрага ял авдаг болтлон хэлж ури�##�ж болондоо л�##�раа хөгшөрч үхэх гэж байж сайхан ниигэм шудрага ниигэм үлдээх ёстой шдэээ солонгосчууд шиг авилг�##� хулгаан эсрэг хатууу дэндүү аминч ханч юм
Яагаад ийм хоолойтой төрдөг бнаа хөгширч бнадаа 40. 50н жил дуулна л гэж бна шүү сонсох л үлдлээ
Царай муутай дотогшоо,бас тоос шороо гэсэн эр хүн хэцүү хэцүү
Ярилцлага өгөхөөр т�##� т�##�аас нь шүүмжилдэг учраас бу�####�ас зайгаа барьдаг байх. Эхнэр хүүхдээ олны хэл амнаас нууж байгаа ч юм билүү. Ер нь хувийн юмаа нуух нь зөвөө зөв. Өөрөөрөө л амьдарч чадаж бгаа бол болоо шдээ.
Сайхан ярилцлага байна. Баярллаа. Цогоо бол үнэн тасархай дуучин, дүү Дэрмээ нь мөн адил. Өнөө цаг үед домог болсон хоёрхон хамтлаг байна. Түүний нэг нь “Хурд” хамтлаг юм. Цогоогүйгээр Хурд байхгүй, Хурдгүйгээр Цогоо байхгүй. Цогоод амжилт хүсэе.
Дууг нь сонсохоор дуртай
инээхчээ аядлаа-мушилзав гэх нь дээр санагдаж байна
Өвөрхангайн Ишхүү гэж сайхан аялгуу хийдэг хүн байсан түүний дууг ч амилуулсан даа